Хойд эцэгтээ зодуулсан 4 настай хүү хоёр удаа хагалгаанд оржээ | News.MN

Хойд эцэгтээ зодуулсан 4 настай хүү хоёр удаа хагалгаанд оржээ

Хойд эцэгтээ зодуулсан 4 настай хүү хоёр удаа хагалгаанд оржээ

Хойд эцэгтээ зодуулсан 4 настай хүү хоёр удаа хагалгаанд оржээ

Нийслэлийн Баянгол дүүрэгт энэ сарын 11-ний өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон жигшүүрт хэрэг гарсан нь олон нийтийн жигшлийг төрүүлээд байна. Хүү одоогоор ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа ч биеийн байдал нь сайнгүй байгаа юм. Хэргийг тодруулбал, хойд эцэг Т нь эхийг нь хөдөө явсан хойгуур дөрвөн настай хүүг “орондоо шээлээ” гэх шалтгаанаар модон хусуураар нүүр, биеийг нь хөх эрээн болтол зоджээ. Дээрх хэрэг энэ сарын 13-нд буюу хүүгийн ээж хөдөөнөөс ирснээр ил болсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр хүүгийн хойд эцэг болох 27 настай Т нь дээрх хэрэг гарснаас хойш гурав хоног цагдан хоригдож байгаад уржигдар /2019.03.18/ батлан даалтад гарчээ. Тэрбээр эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн бөгөөд хүүгийн ээжтэй хоёр жил хамтран амьдарч, дундаасаа нэг хүүхэдтэй болсон аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.

ГЭМТЛИЙН ЗЭРГИЙГ ТОГТООХ ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ БАЙНА

Дээрх асуудлаар бид ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаанаас тодруулахад “Энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Хүүг зодсон хойд эцэгт Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна. Оногдуулах хариуцлагын хувьд найман жил хорих ял шийтгэнэ гэж хуульд заасан. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй болохоор хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хэргийг шийддэг” гэж ярилаа.

ДӨРӨВХӨН НАСТАЙ ХҮҮГ МОДОН ХУСУУРААР ХӨХ ЭРЭЭН БОЛТОЛ НЬ ЗОДЖЭЭ

Т нь тухайн өдөр хүүг “орондоо шээлээ” гэх шалтгаанаар хүч хэрэглэн зодсон нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Тэрбээр “Заримдаа үгэнд орохгүй болохоор нь шийтгэл болгож бөгсийг нь алгадах, гарыг нь өргүүлэх, томоотой суулгах, гар бөгс рүү нь алгадах гэх мэтээр шийтгэдэг байсан. Тухайн өдөр өглөө босоод хоол халаах гээд гарт нь ойрхон модон хусуур байсан. Тэрүүгээр цохисон. Уйлаад доошоо суухаар нь татаж босгоод, загнаж байгаад уур гарсан. Хэсэг зуур юу билээ гэж бодоод, цохисон газруудад хөхөрсөн байхыг олж харсан. Тэгээд их харамссан даа, тэр үед” гэж ярьжээ. Хохирогчийн ээжийн хэлснээр Т нь хүүг удаа дараа зодож байсан аж.

ХҮҮ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хагалгаанд орсноос хойш хүүгийн биеийн байдал маш муу байгаа талаар ар гэрийнхний зүгээс хэллээ. Хүүгийн ээж О “Миний хүү үхэх сэхэх нь мэдэгдэхгүй, найдвар маш бага, эмч нар өдөр бүр хамаг чадлаараа тэмцэж байна” гэв.

ГССҮТ-ийн эх сурвалж мэдээлэхдээ "Дөрвөн настай Э нь 2019 оны гуравдугаар сарын 13-ны өдөр тус эмнэлгийн Хүүхдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасагт бусдад зодуулсан байдалтайгаар хүргэгдэн иржээ. Ерөнхийдөө биеийн байдал нь хүндэвтэр, зүүн талын хатгаалын доод гурван үе дээрээ хугаралтай. Битүү гэмтэлтэй ирээд яаралтай журмаараа хугарлаа бэхлэх мэс засалд, мөн хэвлийн хөндийн эрхтнүүдийг шалгах зорилгоор хэвлийн мэс засалд орсон. Одоо хүүхдийн биеийн байдал хүнд, дөрөв дэх хоногтоо амьсгалын эмчилгээ хийгдэж байна” гэж ярилаа.

ХҮҮГИЙН АР ГЭРИЙНХЭН ӨМГӨӨЛӨГЧ АВЧЭЭ

Хүүгийн ээж энэхүү харгислалын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан төдийгүй хүүхдийн 108 утсанд хүчирхийллийн талаар дуудлага мэдээлэл өгсөн ажээ. Хүүгийн асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас тодруулахад “Ар гэрийнхэнтэй нь хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар дээрх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа учраас хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр мэргэшсэн, хүүхдийн эрх ашгийг хамгаалахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулахаар ажиллаж байна. Мөн ар гэрийнхэнд нь сэтгэл зүйн болоод эдийн засгийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна” гэсэн мэдээлэл өгөв.

Хуульд зааснаар хүүгийн хойд эцэг Т нь гэм буруутай нь тогтоогдвол найм хүртэл жил хоригдох хуулийн заалттай.  Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол 10 000 нэгжээс 40 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-03-20 202.131.245.69

залуучуудыг гэрлэхийг ятгасан уриалсан хүмүүс одоо болих хэрэгтэй. өөрсдөө байр сууцаа, амьдралаа авч явж чадах хэмжээнд хүрч байж гэрлэ гэж л ятга. эцэг, эх нь ядруу байхад гэрлэдэг залуучууд ч тэнэглэхээ боль. эцэг, эхээ өөд нь татаж тусал. охид бүсгүйчүүд эмэгтэйчүүд өрөсдийнхөө хүчээр л амьдар, амьтан монжиж тэжээлгэх гэж байж ингэж зовох ямар хэрэг байна. зовдоггүй юм аа гэхэд үнэ хөлсгүй айлын зарц хийх хэрэггүй.

Avatar

ehiin buruu 2019-03-20 203.91.119.90

medeej taarch tohirohgui bolood 2 nyalh huuhedtei ehnii nohroosoo salsan bga, tegcheed yuun amarhag daraagiinhtai ni holbogddiin, yuuun amarhan dahiad huuhed gargadiin. bogsoo zahir etssiin bulegt zavhai huuhnuudee !!! gemgui ursiig bitgii oorsdiinhoo jargalaas hoino tavij zovoogood bai. uneheer sejgiin yumaa hiree ch oligtoi ugaaj chadahgui bj neeh er erguulsn huuhed tsuvuulsan zavaan yumnuud ih bna. tegel zovloo zuderlee huuhed hool undgui gel

Avatar

Зочин 2019-03-20 202.21.106.135

Hereg garsanii daraa bish hereg bolohoos omno arga hemjee avdag baigaach! Duurgiin niigmin ajiltnuud gej hudlaa garuud ajlaa hiigeech!

Avatar

Зочин 2019-03-20 103.26.193.21

СҮҮЛИЙН ҮЕД ААВ ЭЭЖ БОЛСНОО Ч САЙН ОЙЛГОХООН БОЛЬСОН ДЕБИЛҮҮД УЛАМ ИХСЭХ БОЛЛОО. ЗОО ПАРКИЙН АДГУУС АМЬТАД Ч НИЙЛЛЭГТ ХАА ХАМААГҮЙ ОРДОГГҮЙ БАЙХ ШҮҮ. ЯАНА ДАА

Avatar

Зочин 2019-03-20 73.92.12.67

Цус ойртолтын хам шинж гэдэг юм. Ер нь малаас их ялгарахгуй хун хогууд хедее орон нутгаас хотод их ирж сууоьшжээ

Avatar

Багш. 2019-03-20 202.179.25.176

Болж өгвөл хүүхдүүдээ бодоод өөрийгөө бодолгүй салахгүй байх хэрэгтэй санагдсан. Гэр бүл салахаар хүүхдийн зан ааш эрс өөрчлөгддөг. Гэхдээ эмэгтэйчүүдээ тэвч гээд байгаан биш анхнаасаа гэр бүлээ зөв сонгоорой. Хүүхэд их эмзэг. Дугд ангид аль болохгүй зан ааштай бусаддаа төвөг болдог хүүхдүүдийн ар гэр заавал ямар нэг асуудалтай байдаг. Ар гэрийн амьдралыг судлаад хүүхдүүдийг маш их өрөвддөг. Нийгмийн энэ эвгүй асуудлууд гэр бүлээс ихэнх хувь ихтэй шүү. Хүүхдийн буруу биш шүү.

Avatar

Хүннү 2019-03-20 202.179.25.154

Ийм хонгон ял эдлүүлэх боломжийг бүрдүүлсэн хууль санаачилж баталсан хүмүүс тэд

Avatar

Хүннү 2019-03-20 202.179.25.154

4 настай бяцхан хүү хойд эцэгтэй зодуулаад ямар болсныг ХЗЯ, УИХ-н гишүүдэд харуул. Тэд ийм харгис яргачинд 2-8-хан жилийн ял өнч тэр нь гарч ирээд дахин хүн эрэмдэг болгох боломжийг нь бүрдүүлж өгсөн хүмүүс. Тиймээс өөрсөнд нь үзүүл сэтгүүлчид ээ!!!

Avatar

зочин 2019-03-20 66.181.161.67

Ээж гэж хэлэхэд хэцүү мал байгаа доо тэнэг ээж ааваавууд их шүү ал боов хоёртой захирагдаж амьд явдаг шүү

Avatar

ээж 2019-03-20 202.9.42.27

Хүүхэд тамласан муу мал аль муугаараа зовно доо!

Avatar

ээж 2019-03-20 202.9.42.27

Муу яргачинг гудамжинд таарсан хүн болгон зодоосой! Эх нь ч бас буруутай.ямар юмаа хийж хүнтэй суудгийн! Сайн хойд эх эцэг гэж огт бхгүй! Загасны мах завсартай шүү дээ БҮҮ МАРТ! ! Заавал хүүхдийг чинь нүд үзүүрлэнэ!

Avatar

Зочин 2019-03-20 66.181.161.46

Хойд эцэгтэй дагавар том болсон Охидууддаасаа Эх Их Айдагаа ярьж бсан

Avatar

Зочин 2019-03-20 139.5.217.153

Иймэрхүү өөрийгөө авч явах яадваргүй, АЖИЛ ТӨРӨЛГҮЙ, АРЧААГҮЙ, харгис хэрцгий зан чанартай ийм хүнтэй бүсгүйчүүд яах гэж суудаг байна аа Ээж нараас нь их шалтгаалж байна шүү дээ. Хүүхэд хэрцгийгаар зодсон хүмүүсийн нүүрийг ил гаргаж бусдад жигшүүлэх хэрэгтэй. Юугий нь хайрлаад байгаа юм.

Avatar

Zochin 2019-03-20 42.148.142.217

Mgl erchuud zail. Ur huuhdee zuv humjujuul

Avatar

Прокурор 2019-03-20 64.119.16.103

Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн үнэмлэхтэй Сарангэрэлийн дүгнэлтэн дээр үндэслэн Монгол улсын хуулийн заалтнуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож эцгийг нь сулла.

Avatar

ЭНХ 2019-03-20 202.126.89.117

Хамгийн гол нь эмэгтэйчууд минь ээ, залуу ээжууд минь ээ, хvvxдийг чинь торсон эцгээс нь оор хайрлах эрэгтэй хvн 1 саяд нэг л олдох байх! Тийм болохоор болж огвол торсон эцгээс нь бvv cал! Яаж ийгээд (амь насанд чинь аюултай биш бол) тэвч, амьдар, арга ухаанаа ол. Гарцаагуй салсан бол яаран битгий хунтэй сууж хbvxдээ зовоо - яаж ийгээд тэрнээс гарсан хvvxэд, тэр шинэ нохор лvv анхаарах болно, том хvvxэд орхигдоно!!! Битгий яаран элдэв юмтай нийлж амьдрал ур хуухдээ балла!!!

Avatar

Zochin 2019-03-20 42.148.142.217

Tursun etseg ni ch hairlahgui. Mgl eruudtei dahij hezee ch buu niil. Tedniig urjuuleh ch hereggui.

Avatar

Ragnar 2019-03-20 64.119.18.14

Chi odoo yaasan sonin xvn be zochin nereer bichigchee!!!!Mongol erchvvd geed bvgdiig ni bitgii nerleed bai!!!Vrjvvlex ch xereggvi gene vv?Chi xvn vv?mal uu?Chi l lalriin zaluusd toogdoj mundag zaluusd ni gologdood lalriin zaluuchuudad ni darluulaad bvx eregteichvvd xereggvi gej bodoj yavdag yum bol chamdaa l yum bga biz.Tegeed ter gadaadiin goyo zaluusdaa shaalguulaad gadaad uruugaa zailal daa.Xen chamaig Mongold xoriod Mongol zaluustai naax geed bgaa yum be?

Avatar

Ragnar 2019-03-20 64.119.18.14

Mongoliin bolomjiin sain erchvvd olj l chadval zondoo l bdg yum shvv!!!!Mongol erchvvd bxgvi vrjixgvi bol ene ex orniig xen xamgaalaxiin?Ene Augaa Mongol vndesteniig xen avch yavaxiin???Tusgaar Togtnoloo xen omooroxiin mal mini?Medrel yum yaridag gichii ve chi pizda chini.

Avatar

Ганц бищ архичин нөхрөөсөө салсан хүүхэн 2019-03-20 64.119.18.229

Солонгос юм уу япон, болохгүй бол баян л хятад хулмасгүй л бол орос залуутай танилцана. Санхүүгийн дэмжлэг үзүүлж нутаг руугаа авч явбал эхнэр болно. Монгол эрчүүд худалч улстөрч, авилгач шүүгч л биш бол бүгд чадваргүй тул төрийн конторуудыг дүүргэдэсээр байна.

Avatar

ЭНХ 2019-03-20 202.126.89.117

Хамгийн гол нь эмэгтэйчууд минь ээ, залуу ээжууд минь ээ, хvvxдийг чинь торсон эцгээс нь оор хайрлах эрэгтэй хvн 1 саяд нэг л олдох байх! Тийм болохоор болж огвол торсон эцгээс нь бvv cал! Яаж ийгээд (амь насанд чинь аюултай биш бол) тэвч, амьдар, арга ухаанаа ол. Гарцаагуй салсан бол яаран битгий хунтэй сууж хbvxдээ зовоо - яаж ийгээд тэрнээс гарсан хvvxэд, тэр шинэ нозор лvv анхаарах болно, том хvvxэд орхигдоно!!! Битгий яаран элдэв юмтай нийлж амьдрал ур хуухдээ балла!!!

Avatar

Шүүхэмнэлгийн шинжээч, эмчийн диплом өвөрлөгчСарангэрэл 2019-03-20 64.119.16.103

Энэ хүү аавдаа зодуулаагүй горшоокоо авах гэж орноосоо бууж байхдаа унаж хөлөө гэмтээсэн.

Avatar

Зочин 2019-03-20 66.181.191.237

Юун 8 жил хүртэл вэ. Бүх насаар нь хориод эхэлбэл хүүхэд дээрэлхэхээ болинодоо.

Avatar

Зочин 2019-03-20 178.196.67.173

Medeej MONGOL YALNA chuudiin neg ork baigaa

Avatar

Иргэн 2019-03-20 200.46.245.83

4 настай хүүхдэд ингэж уурлана гэж юубайсын санаатай зодсон байна .өөрөө үхвэл таарна

Avatar

Зочин 2019-03-20 175.38.87.92

Ялсан Монгол лларыг цааазаар ав

Avatar

h*** 2019-03-20 49.0.212.192

ЯЛАГДСАН ХЯТАД ЛАЛАРЫГ СҮҮДЭРГҮЙ БОЛГО

Avatar

Зочин 2019-03-20 202.9.42.25

Ээжийн л буруу шдээ эцэстээ

Avatar

Зочин 2019-03-20 202.179.27.70

Т гээд нуугаад яана.Иим амьтдыг нэр ус зураг, аав ээжтэй нь зарлах хэрэгтэй

Avatar

иргэн 2019-03-20 122.201.31.111

эр эм малаас болж хүүхэд л хохирох юм да

Avatar

Зочин 2019-03-20 202.131.243.38

4-nastai hvvhded er byaraa gargadag hog shaar hvnii orontsog. nuguu shvvx emneleg ichihgvi gadaa togloj bgaa haltiraad ynasan bna GADNII nuluugvi gej dvgnelt garna da bid er n yamar niigemd amidaraad bna fb eer zyrgiig n harsan taaraldwal ch uuriiguu vhsend tootsooroi hedeh hagalgaa daahiig chi harii !!!shorond bol chi ytgaaraa bandi bolno shvv !!

Avatar

Зочин 2019-03-20 64.119.22.232

ангир уургаа хөхүүлэн өсгөсөн хүүг чинь удаа дараа хөх няц болтол цохиж байсныг мэдсээр харсаар байж яасан арчаагүй мулгуу ээж вэ нэг л зодсон бол дахиж зодож л таараа шүү дээ муухай хар юмнаасаа салаад явчихгүй дээ

Avatar

Энх 2019-03-20 202.126.89.117

Унэн!!!

Avatar

Зочин 2019-03-20 203.217.138.2

Юу гэж хэлхээ ч мэдэхгүй байна. Гэхдээ ээж нь үүнийг хараад салж байгаа бол тэр эрэгтэйг хаанаас олж болохыг заагаад өгчих.... Хэдэн хагалгаа даахыг нь үзэе. Утасаа үлдээгээрэй

Avatar

Зочин 2019-03-20 202.9.43.97

Зураг нь фейсбукээр яваад байна лээ, олоод харчих.

Avatar

Зочин 2019-03-20 103.57.94.191

8 жил өгсөн ч багадаж бн.эхэд нь ч гэсэн хариуцлага хүлээлгэх ёстой.нэг хар юм хархаараа ухаанаа алддаг тэнэгүүд их бнаа

Avatar

Dandar 2019-03-20 202.131.225.150

Муу баньдв ээж нь ч гэж ээж юм даа. удаа дараа зоддог хүнд хүүхдээ үлдээгээд явж л байдаг.

Avatar

Зочин 2019-03-20 66.181.160.49

Шийтгэл нь дэндүү бага байна. Биеэ хамгаалах чавдаргүй хүүхдийг хүч хэрэглэн зодчихоод харигслан эмнэлэгт хүргэлгүй тарчлаасан байна. 10 аас дээш жил өгмөөр юм. арай дэндүү хэрцгий юм аа

Avatar

Зочин 2019-03-20 64.119.19.36

Шүүх эмнэлэг гадны нөлөөгүй орноос унасан гэсэн дүгнэлт гаргах байх

Avatar

zochin 2019-03-20 124.158.107.17

Ene novshiig ulsiin munguur tejeej yal edluuleh shiitgel arai denduu uugshuulsen teneg archaagui shiitgel boloh bh daa. Ard tumnii durguitsliig hurgej huuhdiin esreg jigshuurt hereg hiisen humuus yaadgiig medruuleed ooriig ni hemhleed ogvol taarna, novsh vee, yadag, hairan huuhed.

Avatar

Зочин 2019-03-20 108.218.234.108

2-iin 2 dagavar huuhedtei bj yun ch hurdan huntei suuj huuhdiig ni gargasiin. Dor hayaj 3 jil baidliig harahgui. Hunii uhaanaaraa bish adguusan husel tachaalaaraa amidaralaa shiiddeg humuusees bolj mash olon huuhed hohirch bn. Hiree medej zulzagalaach. Naad erchuud chin haa saigui uree tsatsaj yavdag adguus gedgiig urgelj sanaj yav. Harin teriig emsuud ni uhaanaaraa zohitsuulah yostoi. Odoo naad 3 huuhdee gantsaaraa tejeej chadahgui bol asramjiin gazart ug. Chamaas l deer usguchihnu bh

Avatar

Зочин 2019-03-20 203.91.116.119

хийх ажилгүй малыг тэжээх гэж хүнтэй битгий сууж бай хүүхнүүдээ, заавал нөхөртэй байх алба уу, хойд эцэгүүд чинь хүүхдүүдийг ёстой алдаг юм байна лээ ш дээ. олон л юм сонсож байсан шүү,

Avatar

Hun 2019-03-20 202.131.233.10

Huuhed hohirood uheh geed bhad mongol ulsiin huuliin baij bgag \nMongoor torgoo uls avna esvel heden jil shorond horino. Ter huuhed hooson hotsrono oor arga baihgui

Avatar

Зочин 2019-03-20 202.131.251.130

erguu novsh ve yadag. yasiig n hugartal zodohdoo yahav dee.

Avatar

Зочин 2019-03-20 202.21.112.37

WTF

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж