Гэр шатаж хоёр настай охин амиа алдаж, зургаатай хүү түлэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Гэр шатаж хоёр настай охин амиа алдаж, зургаатай хүү түлэгджээ

Гэр шатаж хоёр настай охин амиа алдаж, зургаатай хүү түлэгджээ

Дорноговь аймгийн Айраг сумын дөрөвдүгээр багт өчигдөр /2019.03.19/ 23.34 цагийн орчимд гал гарч, таван ханатай гэр шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид галыг 30 минут ажиллан унтраасан байна. Галын улмаас 45 настай эрэгтэй гар нуруу хэсгээрээ, зургаан настай хүү гар, цээж хэсгээрээ түлэгдэж, хоёр настай охин шархаа даалгүй нас баржээ.

Түлэгдсэн хүмүүсийг эмнэлгийн байгууллагад, охины цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Эх сурвалж хүүхдүүдийн аав гэртээ согтуу унтаж байсан гэх мэдээлэл өгсөн юм. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж