Уртын дуучин С.Цогтсайхан Саудын Арабаас Гран при хүртжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Уртын дуучин С.Цогтсайхан Саудын Арабаас Гран при хүртжээ

Уртын дуучин С.Цогтсайхан Саудын Арабаас Гран при хүртжээ

Саудын Араб улсын хаан Абдулах  хааны нэрэмжит олон улсын ардын урлагийн "World folk vision" наадмаас Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин С.Цогтсайхан Гран при шагнал хүртжээ.

Саудын Арабын нийслэл Рияд хотноо энэ сарын 9-нөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулсан Олон улсын ардын урлагийн наадамд эх орноо төлөөлөн Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч уртын дуучин С. Цогтсайхан, уран нугараач н.Дашдэжид, Монгол костюмсын хамт олон, Урлах эрдмийн дээд сургууль, тамирчин бөхчүүд оролцсон байна.

Уг наадамд дэлхийн 100 гаруй орны уран бүтээлчид оролцсон бөгөөд наадамд найман төрлөөр Гран при шагнал олгосны хоёр төрөлд нь Монгол улсаас уртын дуучин С.Цогтсайхан "Этно хит" шагнал, Монгол костюмсын хамт олны урласан үндэсний хувцас "Этно файшн" номинациар Гран при шагнал хүртжээ.

Мөн спортын төрөлд алеш бөхийн дэлхийн хошой аварга, улсын начин Д.Анар алеш бөхийн төрлөөр хүрэл, улсын начин Б.Серик гулеш төрлөөр, аймгийн арслан Б.Бат-Орших шырим төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртжээ. Харин сүүлийн өдөр шигшээ барилдаан Киргиз кураш төрлөөр 10 мянган ам.долларын шагналын сантай болж Д.Анар, Б.Серик нар аваргын төлөө шалгарсан ч Д.Анар түрүүлэн 10 мянган ам.долларын эзэн болж, Б.Серик үзүүрлэжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж