Денвер эрхээ авч Даллас, Мемфис, Нью-Орлеан плэй-оффт орох боломжгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Денвер эрхээ авч Даллас, Мемфис, Нью-Орлеан плэй-оффт орох боломжгүй боллоо

Денвер эрхээ авч Даллас, Мемфис, Нью-Орлеан плэй-оффт орох боломжгүй боллоо

Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн 2018-2019 оны улирлын тоглолтууд өндөрлөж плэй-оффын тоглолт эхлэхэд ердөө гурван долоо хоног үлдэж байна. Дорнод бүсээс Милоуки Бакс, Торонто Рэпторс болон Филадельфиа 76, Өрнөд бүсээс Голден Стэйт Уорриорс баг плэй-оффт орох эрхээ албан ёсоор аваад байсан.

Денвер Наггетс баг Өрнөд бүсээс плэй-оффын эрхээ авсан 2 дахь болжээ. Серб залуу Н.Йокич тэргүүтэй Денверийн залуус өчигдөр Бостон хотноо зочлон Бостон Селтикс багтай тоглож, талбайн эздийг 114-105 харьцаатай хожсон. Тус тоглолтод Н.Йокич шилдэг тоглолт үзүүлж багаа оноо, самбар, дамжуулалтаар тэргүүлсэн байна. Зочин баг Денверээс гараанд гарсан бүх тоглогчид 10-аас дээш оноо авсан бол сэлгээнээс М.Морис 11, Т.Крэйг 13 оноогоор багтаа тус хүргэжээ.

Ийнхүү Денвер Наггетс баг 2012-2013 оны улирлаас хойш анх удаагаа плэй-оффт шалгарч байна. Харин Нью-Орлеан Пеликанс, Мемфис Гриззлис, Даллас Маверикс багууд плэй-оффт орох боломжгүй болж байна. Нью-Орлеан Пеликанс өчигдөр Даллас Маверикс багийг хожсон ч энэ нь плэй-оффын өрсөлдөөнд орох боломжгүй байсан юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж