Уран гулгалтын дэлхийн аварга эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Уран гулгалтын дэлхийн аварга эхэлж байна

Уран гулгалтын дэлхийн аварга эхэлж байна

Өвлийн спортын хамгийн уран тансаг төрөл болох уран гулгалтын 2019 оны ДАШТ Япон улсын Сайтама хотноо эхлээд байна. Даваа гарагт эхэлсэн тэмцээний өрсөлдөөн өнөөдрөөс эхэлнэ. Өнөөдөр хос болон эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр явагдах хуваарьтай.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд олимпийн хошой, дэлхийн хошой аварга Японы Ю.Ханю, олимпийн мөнгө, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Японы Ш.Уно, 2018 оны дэлхийн аварга АНУ-ын Н.Чен, дэлхийн аваргын хүрэл медалт Оросын М.Коляда нарын шилдгүүд ирсэн. Эдгээр шилдгүүд дээр нэмээд дэлхийн аваргын хошой хүрэлтэй Хятадын Жин Боян, АНУ-ын залуу тамирчин В.Жоу нарын дунд гол өрсөлдөөн болох магадлал харьцангуй өндөр юм.

Тэгвэл эмэгтэй төрөлд шууд Орос болон Япон охидын дунд гол өрсөлдөөн явагдах болов уу? Оросын эмэгтэй ганцаарчилсан багт Е.Медведева, А.Загитова болон С.Самодурова нар багтсан бол Японы багт Р.Кихира, С.Мияхара, К.Сакамото нар багтаад байна. Оросын уран гулгагч охидууд бүгд энэ жилийн УАШТ-дээ медаль хүртэж чадаагүй ч дэлхийн аваргад хүрэлцэн ирлээ. Е.Медведевагийн хувьд 2018-2019 оны улиралд тийм ч сайн байгаагүй. Хоёр Гранпри тэмцээнд орохдоо ердөө ганц хүрэл медальтай өндөрлүүлсэн. Харин А.Загитова Гранпри тэмцээнд хоёр орохдоо хоёуланд нь түрүүлсэн. Гранпри тэмцээний финалд харин Японы Р.Кихирад хожигдож мөнгөн медаль хүртсэн. Иймд өнгөрсөн 1 сард Ванкуверт Р.Кихирад хожигдсон ялагдлаасаа хариу авах хүсэл дүүрэн Японд ирж байгаа. А.Загитова, Р.Кихира нар аль нь түрүүлэх бол? Оросын А.Загитова олимпийн алтаа дэлхийн аваргын алтаар ижилсүүлэх, Гранпри финалын ялагдалдаа хариу авах, харин 2018-2019 оны улиралд ялагдашгүй мэт байгаа Р.Кихира нутагтаа ялалтын цувралаа үргэлжлүүлж дэлхийн аваргын алтан медалийг хүртэх зорилготой байгаа болов уу?

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж