Хилчдийн хэрэг шүүхэд шилжив

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

Хилчдийн хэрэг шүүхэд шилжив

Увс аймаг дахь хилийн отрядын Цахирын заставын байлдагч асан  Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амар нар тус заставын орлогч  дэслэгч Ж. Лувсаншарав, дэд ахлагч Ч.Одболд нарын амь насыг бүрэлгэсэн гэх хэргийг  мөрдөн байцаалт дуусч Увс аймаг дахь сум дундын шүүхэд хэргийг   шилжүүлсэн байна.  Дээрх этгээдүүд нь  2005 онд уг хэргийг үйлдсэн бөгөөд “АКМ” маркийн буу, хутга , сум авч оргон  зайлж улмаар ОХУ-ын Тувагийн нутаг дэвсгэрт баригдсан бөгөөд тус улсын хуулиар 2-4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Тэдний  ял эдлэх хугацаа дуусаж ОХУ-ын  хууль хяналтын байгууллагаас манай талд өнгөрөгч 12 сард шилжлүүлэн өгсөн билээ. Тэдний  хэргийг мөрдөн байцаах албанаас сэргээн шалгасан бөгөөд хүний амь нас санаатай бүрэлгэсэн, хэргийн газраас оргон зайлсан гэх үндэслэлээр хэрэгт татсан аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж