Г.Ганбаяр Унгараас ирж, шигшээ багтаа нэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Г.Ганбаяр Унгараас ирж, шигшээ багтаа нэгдэв

Г.Ганбаяр Унгараас ирж, шигшээ багтаа нэгдэв

Монголын хөлбөмбөгийн талбайд гуравдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд 2020 онд Тайландад болох Азийн 23 хүртэлх насныхны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолтууд болох билээ. Энэ хэсэгт БНАСАУ, Хонгконг, Сингапур, Монголын баг багтсан.

Унгарын Пушкаш академитай мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулж, Европ тивд Монголынхоо нэрийг дуурсгаж яваа Ганболдын Ганбаяр залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ. Тэрбээр өчигдөр эх орондоо ирж, шигшээ багтаа нэгдсэн байна.

7 настайгаасаа хөлбөмбөгтэй нөхөрлөсөн Г.Ганбаяр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харъяат юм. Бага наснаасаа хөлбөмбөгт дурласан түүний хувьд хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцсээр өдгөө “Пушкаш” академитай мэргэжлийн гэрээ байгуулснаар Монгол Улсаас буурал тивд тодорсон анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болсон юм.

Г.Ганбаяр он гарсаар олон тоглолт хийсэн. Унгарын Пушкаш академи Испанийн “Реал Мадрид”-ын 19 хүртэлх насны багийг 0:1-ээр хожсон билээ. Уг тоглолтод Г.Ганбаяр гарааны бүрэлдэхүүнд оролцож, тун сайн тоглолт үзүүлсэн.

“Реал Мадрид”-ын 19 насны багийг эсрэг тоглосон Монголын залуучуудын шигшээ багийн тоглогч Г.Ганбаяр эх орондоо түр хугацаагаар ирээд байна.

“G” хэсэгт багтсан БНАСАУ, Хонгконг, Сингапур, Монголын хэсгээ тэргүүлж чадсан нь “2020 AFC U-23 Championship” тэмцээний дараагийн шатанд тоглох эрхээ авах юм.

ХУВААРЬ: /Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд/

03.22

  • 13:00 Хонконг – Сингапур
  • 17:00 БНАСАУ – Монгол

03.24

  • 13:00 Сингапур – БНАСАУ
  • 17:00 Монгол – Хонконг

03.26

  • 13:00 БНАСАУ – Хонконг
  • 17:00 Сингапур – Монгол
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж