Төсвийн байнгын хороо Татварын багц хуулийг дахин хэлэлцэнэ | News.MN

Төсвийн байнгын хороо Татварын багц хуулийг дахин хэлэлцэнэ

LiveТөсвийн байнгын хороо Татварын багц хуулийг дахин хэлэлцэнэ

Төсвийн байнгын хороо Татварын багц хуулийг дахин хэлэлцэнэ
18 : 30
2019-3-20

Төсвийн байнгын хороо Татварын багц хуулийг дахин хэлэлцэнэ

УИХ-ын чуулган түр завсарлаж, 18.00 цагт эргэн хуралдахаар товлосон. Учир нь Ардчилсан намын бүлэг Татварын багц хууль болон түүний хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарим заалт Үндсэн хуулийн зарим заалт зөрчсөн байж болзошгүй хэмээн гурав хоногийн завсарлага хүссэн. Гэвч УИХ-ын дарга Ардчилсан намын бүлэгт гурван цагийн завсарлага өгч, ажлын хэсэг болон Төсвийн байнгын хороог хуралдуулах шийдвэр гаргасан.

Гэвч ажлын хэсгийн хуралдаан дуусаагүй учраас чуулганы хуралдааныг хойшлуулж, 19.00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдааныг зарласан юм. 

Харин УИХ-ын чуулган маргааш хуралдах юм.

16 : 37
2019-3-20

Алтны татварыг 2,5 хувь болгох эсэхийг дахин ярилцана гэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.  Тус хуульд орж буй нэг гол өөрчлөлт нь алтны татварыг 2,5 хувь байхаар тусгасан ч гишүүдийн зүгээс эсэргүүцэл дагуулаад байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Алтанд тавьж байгаа татварыг бууруулах, чөлөөлөх асуудал нь олборлолт буурах, алт тушаалт буурах зэрэг шалтгаануудыг бий болгож байгаа гэж хандах нь өрөөсгөл байх. Энэ хууль орж байгаатай холбоотойгоор татварыг буулгах нэрийн дор тодорхой бүлэг хүмүүс алт тушаалтыг бууруулж байгаа гэх яриа ч гараад байгаа юм. Өнгөрсөн таван жил татварыг 2,5 хувь болгож бууруулж байсан бөгөөд өмнөх үндэслэл нь хэвээр байна. Зохицуулалт байхгүй учраас хулгайгаар алт гараад байна гэдэг ойлголтыг л өгөөд байх шиг. Тэгэхээр төр ер нь алт хил давуулж, татвараас бултаж байгаа хүмүүст ялагдаад байгаа юм шиг харагдаад байгаа юм. Ер нь алтанд тавих хяналтыг хэрхэн сайжруулах вэ, хууль бус хил давуулах, татвараас зугатаах зэрэг асуудлыг хэзээнээс яаж хийх вэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Зарчмын хувьд тантай санал нэг байна. Уул уурхайн салбарын эрх зүйг сууриар нь шинэчлэх шаардлага бий болоод байгаа юм. Хууль бус алт олборлолт, ашигт малтмал олборлож байгаа асуудлыг орон нутагт үр дүн багатай байна уу гэж би хараад байгаа. Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг баримталж, зохицуулалт хийх ёстой. Өнгөрсөн хугацаанд хангай, хэнтий нуруу, туул голын сав, заамар зэрэг сав газар шалгалт хийхэд үр дүнд хүрэхгүй байгаа. Тиймээс эрх зүйн шинэтгэл, хил гаалийн хяналтыг сайжруулах яамд хоорондын үйл ажиллагааг уялдуулж, Засгийн газар, УИХ-ын бүрэн дэмжлэгтэй хийх хэрэгтэй юм билээ. Дан ганц УУХҮЯ дангаараа энэ асуудлыг шийдэхгүй, системийн хэмжээнд харж, шийдэх цаг нь болсон гэж би бодож байгаа. 2,5 хувийн алтны татвар бол өндөр татвар биш. Дан борлуулалтын татвараас гадна маш олон татвар авдаг.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-Уул уурхайг олборлохдоо хариуцлагатай байх ёстой гэдэг үйл явдлыг саяны “Эко Алтан Заамар” компанийн үйл явдал харууллаа.  Алтны эх үүсвэрийг тогтооход хэрхэн анхаарч байна вэ. Эрх зүйн шинэтгэл бол маш чухал. Хууль бусаар хилээр алт гаргаж байгаатай хуулийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ. Рентген шалган нэвтрүүлэх төхөөрөмжийг томоохон боомтууд дээр суурилуулсан уу, хэзээ суурилуулах вэ.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Монгол Улс 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн алт олборлосон. Энэ хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор алт тушаалт буурсан гэж Төв банк үзэж байгаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Хуулийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулж, хууль бус алт олборлож буй шалгалтын ажиллагааг хэд хэдэн удаа хийсэн. Гэвч дотоод мэдээлэл тарснаас эхлээд л хууль бус алт олборлогчид зугатах, үйл ажиллагаагаа зогсоогоод явдаг. Ер нь бол хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй ажил хийхээр төлөвлөж байна. Хил гаалийн боомтын шалгалтыг сайн хийж байгаа ч машины эд анги, нүүрсэнд нуухад илрүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байгаа.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

-Алтны татварыг бууруулснаар эдийн засагт ямар өгөөж өгч байна вэ.  Түүнээс гадна хууль бусаар бичил уурхай эрхлэгчдийн асуудал нь олон айл, өрхийн амьдралын баталгаа болж буй тохиолдол ч байгаа. Одоогоор хэдэн хүн бичил уурхай эрхэлж байна вэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Уул уурхайн салбарт хувиараа хөдөлмөр эрхэлж, хэсэг бүлгээрээ нэгдээд хөдөлмөр эрхэлж байгааг нь хуулийн дагуу дэмжээд явж байгаа.

Ажлын хэсэг:

-12 аймгийн нутагт 1100 орчим бичил уурхайчид үйл ажиллагаа явуулж буй. Нийт алт олборлолтын 60 орчим хувийг бичил уурхайчдаас бүрдүүлж байна.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх нь дэмжсэн учраас хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 

15 : 24
2019-3-20

Чуулган: Татварын багц хуулиар АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Татварын багц хуулийн төсөл болон түүнийг дагалдуулж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнг хэлэлцэх байсан ч тус хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр Ардчилсан намын бүлэг завсарлага авав. УИХ-ын даргын зүгээс Ардчилсан намын бүлэгт гурван цагийн завсарлага авч, Төсвийн байнгын хороог хуралдуулахаар боллоо.

Яг одоо чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ. Учир нь тус хуулийн төслийг намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байсан ч хэлэлцэх хойшлуулсан өдийг хүрсэн юм.

14 : 09
2019-3-20

Чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Ингэснээр УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан түр завсарлаж, үдээс хойш 15.00 цагт Татварын багц хуулийн хэлэлцүүлгийг хийнэ.хны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Ингэснээр УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан түр завсарлаж, үдээс хойш 15.00 цагт Татварын багц хуулийн хэлэлцүүлгийг хийнэ.

13 : 02
2019-3-20

С.Эрдэнэ: 2018 оны тендерийн гүйцэтгэл 30 хувьтай байгаа нь маш муу үзүүлэлт

Чуулганы хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Тендерийн будлиан, маргаантай асуудлаас болж улсын хөрөнгө оруулалтын ажил маш их тасалдаж байна. Маш олон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нэн шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг УИХ баталдаг ч гүйцэтгэл нь маш муу байдаг. Энэ нь тендер шалгаруулж байгаа тухайн албан тушаалтан буруутай. Түүнээс гадна улирлын чанартай улс учраас тендерийн маргаан үүссэнээс эхлээд л зарим ажил цас орохтой зэрэгцэн эхэлдэг. Ер нь тендерийн үйл ажиллагаанд хугацаа зааж өгвөл ямар вэ. Хуулийн хугацаа тогтоож өгвөл яасан юм бэ. Одоо тендер нь зарлагдаагүй байгаа хөрөнгө оруулалт хэзээ эхлэх вэ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол:

-Засгийн газраас өргөн барьсан хуульд энэ асуудлыг тусгаагүй байгаа. Гэхдээ хэлэлцүүлэг болон ажлын хэсгийн явцад энэ асуудал маш их хөндөгдсөн. Ер нь энэ мэт маш олон асуудал үлдсэн байгаа.

Ажлын хэсэг:

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд улирлын чанартай бүтээн байгуулалтын тендерийг төсөв батлагдсаны дараа зарлана гэсэн заалт байгаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Уг нь хуулийг шинэчилсэн найруулга оруулж ирэх ёстой байсан юм. Ер нь энэ орхигдсон, зайлшгүй оруулах шаардлагатай заалтуудаа нэмээд шинэчлээд оруулж ирэх боломж байна уу. Төрийн албан хаагч нар тендер шалгаруулахдаа авлига авдаг, зөрчил үүсгэдэг гэдэг шүүмжлэл яваад байна. Үүнийг чангатгах чиглэлээр өөрчлөлт оруулж байгаа юу.

Ажлын хэсэг:

-Зөрчлийн хууль гарсантай холбогдуулан ажлын гүйцэтгэлээ чанаргүй хийсэн бол хариуцлага тооцдог байсан нь алга болсон.

УИХ-ын гишүүн М.Билэг:

-Сүүлийн 20 жил иргэд төрдөө итгэлгүй болж байгаа нэг бол төрөөс зарлаж байгаа тендер. Аж ахуй нэгжүүд ямар нэгэн ажил үйлчилгээ явуулахад хөрөнгө оруулалтын санхүүжилтээ арилжааны банкнаас 20-иос дээш хувийн хүүтэй зээлж, үйлчилгээгээ явуулдаг. Гэтэл энэ хугацаанд арилжааны банкууд хөл дээрээ боссон. Гэтэл Монголын төр улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах боломжтой тендерүүдээ зөв явуулах боломжийг бүрдүүлээгүй нь үнэхээр харамсалтай. Тэгэхээр барьцаа авах, баталгаа гаргах боломж байна уу. Түүнээс гадна сумын худалдан авалтыг нийслэлийн аж ахуй нэгж оролцох тохиолдол бий. Жишээлбэл, сумын сургууль, цэцэрлэгийн үдийн хоолыг нийслэлийн компани нийлүүлэх жишээний. Энэ мэт асуудлыг хуульд шинэчлэн тусгасан уу.

Ажлын хэсэг:

-Төсөл арга хэмжээний гэрээ байгуулахад гүйцэтгэлийн баталгаа гэж нийт гэрээний таван хувиар тооцдог. Хэрэв гүйцэтгэлээ дутуу орхиод явбал таван хувь нь улсад үлдэнэ. Тухайн орон нутгийн компанид давуу эрх олгохтой холбоотой заалт одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд байгаа.

Гишүүд асуулт, тодруулга авсны дараа зарчмын зөрүүтэй 100 гаруй саналын томьёоллоор санал хураалт явуулж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

11 : 53
2019-3-20

Б.Бат-Эрдэнэ: Төрд ажиллагсад хамаарал бүхий компанидаа тендер авч өгдөг

Чуулганы хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Энэ жил гэхэд Сонгинохайрхан дүүрэгт 300 сая орчим төгрөгийн тендерийн ажил маргаан дагуулснаас хойшилсон байна. Ер нь төрийн худалдан авалт араасаа маргаан дагуулж, удааширсаар төсөв нь буцдаг тохиолдол бүх шатанд бий болоод байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах ёстой вэ. Маргаан үүссэн тохиолдолд одоо байгаа хугацааг богиносгох талаар хуульд өөрчлөлт оруулж байгаа юу.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол:

-Тендер сонгон шалгаруулалтын маргаан, гомдол гаргах харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин байхгүйтэй холбоотой. Өнгөрсөн жил гэхэд төлөвлөсөн төсвийн 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Тэгэхээр шинэ хуульд маргаан үүсгэсэн тохиолдолд тодорхой хэмжээний мөнгө барьцаанд тавьж, хэрэв үндэслэлгүй бол барьцаанд тавьсан мөнгийг нь буцааж олгохгүй гэх мэт хуулийн зохицуулалтуудыг оруулж өгч байгаа. Тендерийн маргаан маш их хэмжээгээр нэмэгдэж, төсвийн ажлын гүйцэтгэлийг бууруулах хандлага бий болгосон нь хуульд нэмэлт оруулах шаардлага бий болсон.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Тендерийн хуулийг баталснаас хойш 23 удаа өөрчлөлт оруулсан. Гэвч өөрчлөөд өөдөлсөн зүйл алга. Яг бодит амьдрал дээр төрийн бүх шатанд ажиллаж байгаа хүмүүс өөрийн хамаарал бүхий компаниар тендер авч хийдэг. Энэ ашиг сонирхлын зөрчлөөс болж энэ хуульд олон удаа өөрчлөгдсөн ч нэмэргүй байдаг юм болов уу.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол:

-Өнөөдрийн үйлчилж байгаа хуульд цоохор нэмсэн өөрчлөлтүүд нь эрх ашиг, сонирхлын зөрчлүүдийг бий болгох боломжийг бий болгосон байгаа юм. Тиймээс шинэ хуулиар цахимаар тендер зарлаж, нээлттэй сонгон шалгаруулдаг болно. Түүнээс гадна Засгийн газрын оруулж ирсэн төслийн хүрээнд яригдаж байгаа ч орхигдож байгаа зүйл маш олон байна. Улсын төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж байгаа учраас маш олон шаардлага, хэрэгцээ байгаа учраас захиалагчийн хяналтыг сайжруулах гэх мэт өөрчлөлтүүд шаардлагатай байгаа. Мөн чанаргүй барилгын хар жагсаалтыг гаргаж, олон нийтэд мэдээлдэг байх боломжийг ажлын хэсгийн хүрээнд энэ саналыг оруулсан.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Тендер зарлах хугацааг маш хожуу зарлаж, араас нь маргаан үүсээд тэгээд сүүлдээ замхраад алга болно. Өнгөрсөн жил гэхэд хэдэн тэрбум төгрөг хэрэггүй болж үлдсэн. Тэр мөнгөөр ямар олон асуудал шийдэх боломжтой вэ. Тендер зарлагч нь их хурлын гишүүний гарын үсэгтэй бичиг өг гэж хэлсэн тохиолдол ч гараад байна. Хэрэв энэ хууль чухал хууль бол хуулийн хэрэгжих хугацааг нь зургадугаар сарын 1-н биш дөрөвдүгээр сарын 1-ээс эхлүүлж болохгүй юу.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Ямар нэг тендер зарлахдаа УИХ-ын гишүүдээс бичиг аваад ир гэсэн асуудал олон гарсан юм билээ. Энэ бол маш буруу зүйл. Ажил хариуцаж байгаа бол энэ ажлыг яаж хурдан шийдээд явах ёстой юм. Хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг наашлуулах саналыг болж дэмжиж байгаа. Гишүүд л шийднэ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Үндэсний үйлдвэрлэгчийг дэмжинэ гэдгийг маш олон хүн хэлээд байна. Гэтэл яг яаж дэмжих вэ гэдэг нь тодорхойгүй байх шиг байна. Тендерийн үнэлгээний хороонд мэргэжлийн баг оруулж ирж байгаа гэх юм. Яг үүнийгээ хуульд тодорхой тусгасан юм уу. Түүнээс гадна хамгийн бага үнийн санал алга байна. Энэ мэт шинэчлэлийг хуульд маш тодорхой заалтаар оруулахгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол:

-Энэ хуулийг маш сайн уншаад, судлаад үзвэл маш сайн өөрчлөлтүүд орж ирж байгаа. Тендерийн үнэлгээний багийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, мэргэжлийн эрдэмтэн судлаачдыг бүрэлдэхүүний 50 хувьд хүргэж оруулна гэсэн заалт оруулсан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Энэ хуулийг Б.Бат-Эрдэнэ гишүүнийг сайд байхад өргөн барьсан бөгөөд таныг сайд байхад өгсөн саналуудыг ч мөн тусгасан, танаас санал авсан юм шүү.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

10 : 42
2019-3-20

Чуулган: Тендерийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тус хууль нь төрөөс зарлаж байгаа тендерийн үйл явц болон тусгайлан агентлаг байгуулах зэргийг зохицуулж байгаа юм. Хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд болон Засгийн газраас өргөн барьсан хоёр хуулийг нэгтгэж байгаагаараа онцлог юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Энэ хуулийн талаар ямар ч мэдээлэлгүй байна, гишүүд. Тендерийн хуультай холбоотой маш олон хууль байдаг. Энэ хуульд доод үнийн санал гэж байгаа юу. Хэрэв байгаа бол ЖДҮ-лэгч тендерт орохоор бол үнийн дүнгийн 10 хувийг өөрчлөх үү. Мөн нийт тендерийн хэдэн хувь нь дотоодын худалдан авалт буюу жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих вэ.

Ажлын хэсэг:

-Хууль өөрчлөх болсон эхний шалтгаан бол дотоод худалдан авалтыг нэмэгдүүлэхийн тулд өөрчлөлт оруулж байгаа. Энэ чиглэлээр хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт орж байгаа учраас 10 хувийг 15 хувь болгох шаардлагагүй гэж үзсэн. Зөвхөн дотоодын үйлдвэрлэгч нар үйлдвэрлэж чадаж байгаа бол зөвхөн дотоодын үйлдвэрлэгчид оролцоно гэсэн агуулгатай заалт орж байгаа. Дотоодын худалдан авалтыг нийт худалдан авалтын 10 хувьд хүргэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэхийн тулд зохицуулалт оруулсан. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол импортын барааг худалдан авахгүй байх зохицуулалт оруулж байгаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Энэ хуулийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан нарын гишүүд тендерийн хуульд өөрчлөлт оруулах санаачилга гаргаж, үндэсний үйлдвэрлэгч нартай уулзалт зохион байгуулж байсан. Яг энэ үед Засгийн газраас ч мөн хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байсан. Өмнө нь зохион байгуулагдсан бүх тендерийг авч үзэхэд маргаан гардаг, олон шат дамжлагатайгаар явдаг, гүйцэтгэсэн ажлын чанар тааруу, дотооддоо өөрсдөө хийх боломжтой зүйлийг гадаадаас авдаг зэрэг олон асуудлуудыг үзэж байгаад хуулиа өөрчлөхөөр болсон. Тиймээс хоёр хуулийн төслийг нэгтгэж, хамтатгаж, Засгийн газраас өргөн барьсан.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

08 : 40
2019-3-20

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын чуулган өнөөдөр /2019.03.20/ 10.00 цагт хуралдана. Тус хуралдаанаар таван хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Тодруулбал,

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.11-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын 3 гишүүн 2018.06.08-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/
  • Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  •  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.12.28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/ тус тус хэлэлцэх юм. 
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэхийт 2019-03-20 103.229.122.170

Бүлэг бүлт явсаан, бөлдөг толгойт бүтэлгүй амьтаан

Avatar

зочин 2019-03-20 202.21.103.139

юун АН завсарлага вэ. Бүлэг байхгүй болсон биз дээ

Avatar

Зочин 2019-03-20 54.37.234.66

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлнө” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

Avatar

иргэн 2019-03-20 202.179.26.103

halzan hongio hujaa bulegtei bsan yumuu

Avatar

zochin 2019-03-20 64.119.20.62

an bulegguy biz dee , yasan durtay duldaganuud we

Avatar

zochin 2019-03-20 202.21.99.42

an nan bvlegtei yamyy conin l yam

Avatar

Зочин 2019-03-20 182.160.37.249

АН гэх өмхий жорлон бүлэггүй болсон шүү дээ.

Avatar

Зочин 2019-03-20 122.201.23.122

ардчилсан нам бүлэгтэй юм уу

Avatar

Зочин 2019-03-20 27.123.214.2

Дараа жилийнхээ том том ажлын тендерээ өвөл зарлаад үнэлгээгээ хийгээд 04 сарын 01 гэхэд ажилд гарахад бэлэн болгосон байх хэрэгтэй. Тендерийн нөхцөл гэж өөрсдөдөө тааруулж хийдэг түүнийг хууль гэж ярьж бусдыг айлагадаг нэг юм байнаа. Яамдууд бол бодлогоо гаргаад түүнийхээ хэрэгжилтийг хянаад л суудаг баймаар байгаа юм.

Avatar

Зочин 2019-03-20 202.179.27.205

Одоо наад тендер ээ бүр боль. Чам, газрууд өөрсдийн мэдлээр ажил, үйлчилгээгээ хийдэг болгох хэрэгтэй. Харин хяналтыг нь сайжруулах хэрэгтэй.

Avatar

A 2019-03-20 106.133.88.160

news.mn Амундра!!! Элбэгдорж эзнийхээ уран зураг дээрэмдсэн мэдээн дээр сэтгэгдэл оруулах боломжийг нь хаасан уу хаха. Их айж дээ танай эзэн. Амь тавьцгааж шээс алдаж сууна уу…

Avatar

Зочин 2019-03-20 202.179.24.170

Хамгийн бага үний зарчимаа болих хэрэгтэй. Европ стандартыг мөрдөх бол түүний шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх, гэрээ, сонгон шалгаруултын мэдээллийг бүрэн эхээр е-сайтад тавих зэрэг өөрчлөлтийг оруулаач

Avatar

Зочин 2019-03-20 66.181.185.130

Монгол улс систэмээрээ нуран унаж байгаа нь энэ монголд болж байгаа үйл явдал тодорхой харуулаад эхлэлээ дээ ? Наад их хурал нь өөрөө чадамжгүй нь тодорхой боллоо ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж