Засгийн газар маргааш хуралдана

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Засгийн газар маргааш хуралдана

Засгийн газар маргааш хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан Лхагва гариг бүрийн  08.00 цагт хуралддаг ч өнөөдөр чуулганы хуралдаантай учраас маргааш хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар 27 асуудал хэлэлцэх юм. Тодруулбал, Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд өгөх санал дүгнэлт, Монгол, Сербийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ.

Мөн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төсөл, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэж, ЗГХЭГ-ын дарга, Эрчим хүчний сайд, Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнг сонсох юм байна.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн стандарт, Боловсролын салбарт хэрэгжиж байгаа концессын зарим төсөл, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын салдаг хэсэг хүртэлх 20.9 км авто замын төслийн талаар мөн хэлэлцэхээр төвлөжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж