Явган зорчигчид ногоон гэрлээр алхах эрх олго | News.MN

Явган зорчигчид ногоон гэрлээр алхах эрх олго

Явган зорчигчид ногоон гэрлээр алхах эрх олго

Явган зорчигчид ногоон гэрлээр алхах эрх олго

Улаанбаатар хотод өнөөдөр явган зорчигч ногоон гэрлээр алхах эрх алга. Түгжрэл сааруулах нэрийн дор хотын захиргаанаас гаргасан журам нь автомашинтай иргэдэд давуу эрх олгосны зэрэгцээ тээврийн цагдаа нь хөдөлгөөн зохицуулах нэрийн дор явган зорчигчийн ногоон гэрлээр гарах эрхийг ч хязгаарлаж байна. Үнэмшихгүй бол тээврийн цагдаагийн автомашины хөдөлгөөнд хийж буй зохицуулалт, жолооч нарын ногоон гэрлээр уулгалан дайрч буй үйлдлийг нэг ажаарай.

Явган зорчигч ногоон гэрэл ассан үед гарцаар алхаж явахад л автомашин дохиогоо ч өгөлгүй давхиад ороод ирнэ. Энэ үед хүүхэд битгий хэл насанд хүрэгчид ч сандарч байгаа юм. Таяг тулсан ахмад настнууд гүйхээрээ нэг болно. Зарим жолооч энэ үйлдлийг хараад маасайтал инээх нь ч бий.

Дээр нь ногоон гэрэл асчихаад байхад замын цагдаа нь явган зорчигчдыг гарцаар гаргадаггүй. Өнөөх л төмөр хүлэгтнүүдэд явах дохио өгч, эрээн модоо савчуулна. Ийм үед осолтой, аваартай ч гэмээр үйлдлүүд анзаарагдана. Хүлээж цөхөрсөн явган зорчигчид ногоон гэрэл асангуут алхах эрхээ эдэлж давшилдаг бол замын цагдаа нь жолооч нарт явах дохиог үргэлжлүүлэн өгсөөр л байдаг. Хэрэв энэ үйлдлээс болж явган зорчигч автомашинд мөргүүлвэл хэн нь буруудаж хариуцлага хүлээх вэ? Ногоон гэрэл ассан үед тээврийн цагдаагийн дохиогоор хөдөлгөөнд оролцсон жолооч хариуцлага хүлээх үү, эсвэл тээврийн цагдаагийн дохиог үл тоосон явган зорчигчийн хохь болох уу. Аль эсвэл ногоон гэрлээр явган зорчигчийг гаргалгүй, тээврийн хэрэгсэлд давуу эрх олгосон цагдаагийн буруу юу.

Ийм нэг ойлгомжгүй дүрмийг цэгцлэхгүй бол явган зорчигч давуу эрх эдэлнэ гэх Замын хөдөлгөөний дүрэм Монголд лав хэрэгжихгүй болсоор удлаа.

Нөгөө талаас тээврийн цагдаа нь явган зорчигчоо хүндэтгэж, ногоон гэрлээр гарах эрхийг нь олгохгүй байхад жолооч нарт энэ эрхийг сануулаад ч нэмэр алга. Дунд хуруу л үзүүлж байна.

Яагаад өнөөдөр гарцаар, ногоон гэрлээр алхаж явсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн осол гардаг вэ гэдгийн хариулт ч энэ л болов уу.

Дээр нь 2016 оны аравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн зарим уулзвараар автомашин ногоон гэрлээр баруун гар тийш эргэх журмыг цуцлахгүй бол жолооч, тээврийн цагдаа нарт явган зорчигч давуу эрхтэй гэх дүрэм суухгүй нь. Улаанбаатар хотын хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 52 уулзварыг дээрх журмаар зохицуулж байна. Гэвч уулзваруудын нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ багасч, түгжрэл саарсангүй. Харин ч стресс болж, уур бухимдлаа бие биедээ гаргаж, зам дээрээ барилцаж авах нь холгүй аашлах энүүхэнд.

Уг нь Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулъя гэвэл ядаж л ногоон гэрлээр явган зорчигч давуу эрх эдэлнэ гэх дүрмээ хэвшүүлээд, тээврийн цагдаа, жолооч хоёр нь тэдэнд хүндэтгэлтэй ханддаг болчихвол наанадаж ойлголцлын зөрүү гарахгүй болно.

Автомашинтай хүн бүр давуу эрх эдлэх юм шиг дүрэм журмыг мөрдүүлдгээс болж, явган зорчигч ногоон гэрлээр гарах эрхгүй болтлоо шахагдах боллоо. Ийм тохиолдолд түгжрэлийг сааруулна гэдэг лөөлөө. Хүн бүр л автомашинаа унаад хөдөлгөөнд оролцохыг илүүд үзнэ.

Жил ирэх тутам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр Улаанбаатар хотын хэмжээнд 600 мянга хол давсан нь түгжрэлийг нэмэгдүүлж байна гэж албаныхан ярьдаг ч жолооч нарт давуу эрх олгох хууль, журмыг мөрдүүлдэг нь эргээд түгжрэлд нэрмээс болж байгааг анзаардаг хүн ховор. Тэр бүү хэл хүүхэд багачууддаа гарцтай газраар ногоон гэрлээр гарах нь аюулгүй гэж сургах атлаа автомашинаараа шүргээд өнгөрөх нь энүүхэнд үйлдэл үзүүлж айлгах нь бишгүй.

Түүнчлэн гэрлэн дохио бүрийн улаан, ногоон, шар гэрлийн асах минут харилцан адилгүй байна. Зарим авто зам дахь гэрлэн дохионы ногоон гэрэл асахгүй, зөвхөн улаан гэрэл асдаг юм уу гэмээр удах нь бий.

Ерөөс хөдөлгөөнийг зохицуулж байгаа дүрэм бүхэн нь зөвхөн автомашинтай хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийн эрхийг хангахад л чиглээ юу гэмээр байх болжээ.

Өөрөөр хэлбэл, эдгээр зүйлүүдээ эргэн нягталж, стандартад нь нийцүүлэхгүй бол мөдхөн гарцаар явган зорчигч гарахгүй гэх дүрэм үйлчилж эхлэхийг байг гэх газаргүй нь.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

УБ - ЫН УУГУУЛ !!! 2019-03-20 202.126.89.176

УБ- ЫН УУГУУЛ 10 ХҮРЭХГҮЙ ХУВЬД НЬ ҮЛДЛЭЭ !!! ХОТОО " ОРК СИТИ " ГЭЖ НЭРЭЛЬЕ !!! ХА ХА ХА !!!

Avatar

Зочин 2019-03-20 64.119.18.159

Дүрэмд байхгүй журам гаргадаг цагдаагийн газар том толгойтой...Хууль зүйт нийгэмд үл тохирно гэж сэтгэх цагдаа ер нь байдаг болов уу...

Avatar

Зочин 2019-03-20 64.119.18.159

Энэ асуудал бол дүрэмд хамаагүй, хулгай хийх гэж яарсан дарга нартаа тал засаж байгаа замын цагдаа нарын хийж байгаа хууль бус ажиллагаа. Ногоон гэрлийн хэд асах ээлжийг тэд нар асаахгүй болсон. Сэтгүүлчид өглөө шуудангийн уулзвар дээр хэдэн өглөө дарга нарыг явах үеэр ажиллавал сайхан оноо авах сэдэтэй болно шүү.

Avatar

Зочин 2019-03-20 103.212.116.58

гүүрэн болон нүхэн гарууд хийх хэрэгтэй хар хорины гүүрэн гарц хэний мэдэлд байгаа вэ шалгаж тодруулах хүн байна уу

Avatar

К 2019-03-20 202.126.89.148

10 жилээс дээш настай бүх тэргийг татварыг нэмү авч насжилтын хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй мөн метроогоо ухмаар байна даа нөхөд минь

Avatar

Зочин 2019-03-20 66.181.161.103

Приус, солонгос верна гм унасан оркануудыг нутаг ус руу явуул тэндээ машинаа уна нутагт чинь ногоон гэрэл байтугай асфальтан зам бараг ховор доо

Avatar

явган зорчигч 2019-03-20 66.181.187.175

хан уулын таван богдын уулзвараар явган зорчигч зам гарна гэдэг тэнэг эр зориг, төсөөлөшгүй эрсдэлд өдөр бүр оруулдаг...

Avatar

Зочин 2019-03-20 103.229.123.43

Argagui shuudee. Teevriin tsagdaa yum chin teevriin heregsluudee l anhaarna shuudee. Zorchigchiin tsagdaagiin gazar yaraltai baiguulah heregtei baigaa yum

Avatar

ХОТЫН ИРГЭН !!! 2019-03-20 202.126.89.176

БУРУУ РУЛЬТЭЙ ЯПОНЫ СЭГ УНАСАН ОРКЫГ ХҮН , ЯВГАН ЗОРЧИЖ ЯВАА ХОТЫН ИРГЭНИЙГ ХҮН БИШ ШИГ ХАНДАЖ БАЙНА !!! ЦАГДАА АХАА !!!

Avatar

NNN 2019-03-20 202.179.26.110

Unen2 Gandagiin hoid zamaas bileg ih belguur luu eregdeg, 2 nogoon gerel in 2 uulaa zereg asdag minii medhiin 2 hun mashind morguulsen mashinuud in hezeech yavgan zorchigchid zam tavij ogdoggui

Avatar

mergen 2019-03-20 103.10.21.120

та нар дэнэгүүдээ тэнэг УИХ аас шийдвэр гарч Тээвэрийн цагдаа болсон шд.Замын цагдаа бол зам дээрхи бүх асуудалаа хянана. Ойлгов уу.Тээвэрийн цагдаа бол машинаа л зохицуулна за.

Avatar

44 2019-03-20 103.229.123.87

Estoi zuv bichjee. Bayangol zochid buudlin zogsolin hajuud baidag yavgan hunii gartsdeerh tsagdaa dandaa yavgan zorchihchdig udaan zogsoodog. Bi suuld n toohgui nogoon gerleeree gardag. Gehdee hend yaj gomdol hurgej boliulahig medehgui baina. Zugeer niitlel bichih bish huchee negtgeed iim uilig zogsooh heregtei.

Avatar

зочин 2019-03-20 182.160.2.81

Энэ олон машиныг цөөлөх арга байгаа ш дээ. Машины татварыг нэм. 120 сая хүнтэй Японд татвар, зогсоол өндөр үнэтэй учир Монгол шиг хүн бүр болсон болоогүй машин унадаггүй ш дээ

Avatar

Гадаадынхан ярьдаг Онигоо 2019-03-20 66.181.168.199

монголчууд хөлд орж байгаа хүүхдээс эхлээд 80/90 ийыэйш йхтйбггб иш хүртэл машинаас хурдан гэдэг шүү дээ

Avatar

Зочин 2019-03-20 61.118.154.113

явган зорчигчид бүгд машинаас хурдан гүйцгээгээд гарцаар гарчихвал асуудалгүй

Avatar

Зочин 2019-03-20 103.229.122.128

Маш зөв асуудлыг хөнджээ. Цагдаа нар нь эргүүтсэн юм шиг нэг талаа л явуулаад байдаг. Явган зорчигч бол тэдэнд хэн ч биш.

Avatar

Зочин 2019-03-20 150.129.141.31

Hervee avtomashinii achaalliig bagasgay gevel toog ni tsuul. Toog ni tsuuluy gevel tatvaraa nem, niitiin teevree saijruul, yavgan zorchigchid davuu erh olgo, avtomashiniig hyah boo. uur arga baihgui... Erguu lalriin teneg darga nar ni daan ch iim shiidver gargahad IQ ni hurehgui l dee.

Avatar

Зорчигч 2019-03-20 103.229.120.212

ИХ ДЭЛГҮҮРИЙН УРДАХ ЗАМЫН НОГООН ГЭРЛЭЭР ГАРЦАН ДЭЭР ЗОГСООД ЯВГАН ЗОРЧИГЧИЙГ ЯВАХ ГАЗАРГҮЙ БОЛГОДОГ МАШИНУУДЫН ЖОЛООЧ НАРЫГ ЮУНЫ ТҮРҮҮНД ТОРГОХ ШААРДЛАГАЙ ШҮҮ. АНХААРУУРГЫН ШАР ГЭРЭЛ 3 СЕК АСАХАД ГАРЦАН ДЭЭР ИРЭЭД ЗОГСЧИХ ЮМ. НЭГ ХЭСЭГТЭЭ ТЭНД ЦАГДАА ЗОГСМООРЧ ЮМУУ. ЖОЛООЧ НАР ИХ БҮДҮҮЛЭГ БАЙХ ЮМАА, СОЁЛЖЬЁ НЭВТРҮҮЛЭГ ТҮҮГЭЭР НЭГ ЯВААЧ!!! НОГООН ГЭРЭЛ 60 СЕК АСАХАД ГАРЦ ЧӨЛӨӨТЭЙ БОЛ ГАРЦААР ЧӨЛӨӨТЭЙ АМЖИЖ ГАРНА, БҮДҮҮЛЭГ ЖОЛООЧТОЙ МАШИНЫГ ТОЙРЧ ЯВСААР ГЭРЭЛ СОЛИГДЧИХ ЮМ ДАА.

Avatar

Зочин 2019-03-20 202.179.25.154

Амьдрал дандаа чинийхээр байхгүй. Зарим тохиолдолд яалтачгүй иингэж зогсдог юм. Зүгээр л тойроод гарчих. Байнга тийм биш шүү

Avatar

Sss 2019-03-20 202.179.24.149

Ер нь бол автомашинд зориулсан зам. Явган зорчигчийг аюулгүй нэвтрүүлэх тусдаа гарц байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-03-20 64.119.18.159

Ямар ч баян улсад явган хүний гарц машин зам дээр байдаг даа. Энэ хүн машинаасаа буудаггүй, явган алхдаггүй, тэнгэрийн амьтан болж гайхуулах гэсэн амьтан байна. эсвэл тээврийн цагдаагийн ухаан хагас амьтан байна...

Avatar

Зочин 2019-03-20 54.37.234.66

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлнө” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

Avatar

Зочин 2019-03-20 43.228.129.108

Явган зоригдоо хүндэтдэггүй эрхийг нь олгодгүй замын цагдаатай Улаанбаатар хот. Маш зөв асуудал дэвшүүлсэн байна.

Avatar

Малнууд соёл сур 2019-03-20 202.21.109.130

Ажилаа Тараад гарцаар гарж явтал 1 машин дайрахнээ сдачин би гайхаж хараад алхтал араас хөөё чи гарцаар хурдан гарж сур пиздаа минь гэдэг байгаа. 1 Асах гэснээ сда за за Миний Монгол ийм малнуудаар дүүрсэн гэдэгийг гэнэт санаад уучлаарай гээд явсандаа

Avatar

h*** 2019-03-20 49.0.212.192

ХОТЫН ЭКС ДАРГА ГОМО-ГИЙН ШИЙДВЭР НЬ БАРУУН ГАР ТИЙШ ГЭРЛЭН ДОХИО ХАМААРАХГҮЙ БАЙНГА ЭРГЭЖ БОЛНО БУЮУ "БАРУУН ГАР ТИЙШ ЭРГЭХДЭЭ ХҮН ДАЙРЧ АЛЖ БОЛНО" ХЭМЭЭХ ДҮРЭМ БИЛЭЭ, ИЙМ БАЙДАЛТАЙ 3 ЖИЛ АМЬДАРЛАА, МАН НАМЫН Л ШИЙДВЭР ШҮҮ ДЭЭ ХОХЬ ЧИНЬ

Avatar

зочин 2019-03-20 192.82.64.222

Чухал сэдэв хөндсөн байна. Үнэхээр хэцүү байдаг. Улаанбаатарт зөвхөн машин зорчдог юм шиг аягладагаа болимоор. Гэрэлн дохиолгоор бүх үйлдэл зохицуулагдаж, камераараа дээд зэргийн шударга хяналт тавьж чаддаг бол сайнсан. Асуудал дэвшүүлж, чухал сэдэв хөндсөн бичигчид талархал илэрхийлье. Амжилт

Avatar

Зочин 2019-03-20 202.21.112.37

Маш зөв зүйл бичлээ. автомашинтай иргэн гэртээ харих, үгүй бол ажилдаа очихоор яарч яваа бол ЯВГАН ИРГЭН ч яг мөн адил яарч яваа...\nявган иргэдийн эрхийг бүү хязгаарла

Avatar

зочин 2019-03-20 202.21.127.170

үнэн үг хөндөж буйд баярлалаа, би гадаадаас ирсэн хүнтэй хамт явж байгаад гарцаар ногоон гэрлээр гарах гэтэл нөгөө талаас машин хурдтай ирээд би гүйсэн нөгөөх учрыг ололгүй дайруулчих байдалд орсон, тэгээд гадаад нөхөр их уурласан, ногоон гэрлээр би явах эрхгүй тэнэг хуультай улс гэхэд би машины түгжрэлийг шийдэх гээд дарга нар ийм шийдвэр гаргасан гэтэл танай улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс гэчээд явган зорчигч хүнд эрх байна уу гэж билээ би хэлэх үггүй болсон

Avatar

Хотын залуу 2019-03-20 43.228.131.110

Хамгийн аймаар новшын юм нь ногоон гэрлийн асах хугацаа маш богино. Эсрэгээрээ улаан гэрэл нь удаан асна. Машиндаа зориулсан ийм тэнэг зохицуулалт байж болохгүй. Ногоон гэрэл асаад бараг гарч дуусаагүй байхад улаан асан. Үнэн тэнэг.

Avatar

Зочин 2019-03-20 202.131.225.197

Ашгүй, энэ талаар ингэж нэг бичих гэж!!! Би Монголд байхдаа хамгийн их стрессддэг зүйлсийн нэг нь гарцаар гарах. Европод хүн гарцаар гарах гэж байвал жолооч бараг хэдэн метрийн цаанаас хурдаа хасаад гар гар гэж дохиод гаран гартал хүлээж, инээгээд найрсаг загнадаг. Монголд амиа хамгаалж машин хэзээ зогсохыг юмуу цөөрөхийг хүлээдэг, нэг бол олон хүмүүс бөөнөөрөө гарахыг хүлээдэг. Жолооч нар маш бүдүүлэг хурдаа хасах битгий хэл ногоон гэрэл дайрдаг нь маш их. Үнэн зүйл хөндөж бичсэнд баярлалаа.

Avatar

Зочин 2019-03-20 103.14.36.18

Ногоон гэрэл асах хугацааг уртасгая.

Avatar

ЗОЧИН 2019-03-20 202.126.89.239

ХОТЫН БҮХ ГАРЦАНД ХУРД СААРУУЛАГЧТАЙ БОЛЪЁ!! ЗОРЧИГЧОО ХҮНДЭЛДЭГГҮЙ ЖОЛООЧ НАРТ АНХААРУУЛСАН ҮГЭН ЗУРАГТ САМБАРУУДТАЙ БОЛЪЁ!

Avatar

Зочин 2019-03-20 103.87.255.42

Маш зөв сэдвийг хөнджээ. Замын хөдөлгөөн хариуцсан албан тушаалтнууд энэ талаар ярих дургүй байдаг. Явган зорчигч нарт санаа тавьдаг албан тушаалтан, байгууллага байдаггүй. Бүгд л жолооч нарыг түгжрэлгүй явуулахад анхаардаг. Ийм байж иргэдийг МАШИН БИТГИЙ УНА, ЯВГАН ЯВ, НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛ, ДУГУЙ УНА, ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛ гэж уриалах нь үнэхээр утгагүй байна

Avatar

жолооч&явган зорчигч 2019-03-20 43.243.161.23

Анзаараад байхад уулзвараар эргэх үед машин болон явган зорчигчдын хооронд асуудал үүсээд байх шиг байгаа юм. Уулзвараар машины явах ногоон гэрэл нь ассан байхад явган зорчигчийн ногоон гэрэл заримдаа мөн л зэрэгцээд ассан байдгийг жолооч нар анзааралгүй /угаасаа хажуугаас явган зорчигчийн явах гэрлийн өнгө харагдахгүй/ уулзвар руу нэвтрэхээр хөдөлдөгч уулзвар дээр явган зорчигчийг гаргахаар гарцны тал дээр зогссон харагддаг. Тэгэхээр энэ уулзварын гэрэлээ сөөлжүүлэх хэрэгтэй байх.

Avatar

Зочин 2019-03-20 202.131.244.210

МАШ ЗӨВ СЭДЭВ ХӨНДЖЭЭ. ЯЛАНГУЯА ХҮҮХДҮҮД. БИД ТЭДЭНД НОГООН ГЭРЛЭЭР ГАРАХЫГ ЗААЖ ӨГДӨГ. ТЭД ЦАГДААГИЙН ДОХИУРЫН НАРИЙН УЧРЫГ Ч ОЙЛГОХГҮЙ АМЬТАД. ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ, ХАЛГААТАЙ, ЭРСДЭЛТЭЙ, АВТОМАШИНЫГ ХҮНЭЭСЭЭ ИЛҮҮ ДЭЭДЭЛСЭН ХОТ БОЛЧИХЛОО ДОО

Avatar

Зочин 2019-03-20 202.70.34.130

Маш зөв сэдэв байна. Энэ сэдвээр нилээн өргөн хүрээнд, нийт массаар шаардлага тавьж, үр дүнд хүрмээр байна. Одоогийн нөхцөл байдалд бага насны хүүхдүүдэд ногоон гэрлээр гарцаар гарж болно гэж заахаа болих хэрэгтэй. Хүүхдийг зүгээр л бэртэл, гэмтэл үхэл рүү нь алхуулж байна гэсэн үг. Зорчигч явах ногоон гэрэл ассан бол явган зорчигчид явах, зүүн гар тал руу машин эргүүлдэгийг болих хэрэгтэй.

Avatar

Хүннү 2019-03-20 202.179.26.228

Энэ асуудал шийдэгдээд явж байна. Манай жолооч нар нэг үеэ бодвол гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгдөг болж байна. 100хувь биш гэсэн 70хувь бол байна. Энэ бол дэвшил, жолооч нарын ухамсар бага багаар дээшилж байгаагийн шинж. Цаашид бүгдээрээ явган хүний гац дээр зам тавьж өгдөг болно.

Avatar

Зочин 2019-03-20 202.131.243.169

Зөв шаардлага гэхдээ явган зорчигч нар бас гарцаар гарч сурах хэрэгтэй байна. Гарцгүй газраар зам хөндлөн гарч хөдөлгөөнд саад учруулсаар байна

Avatar

Зочин 2019-03-20 103.229.176.130

гарцны ногоон гэрлээр гарч байхад урдуур дайрчих шахаад давхиад гардаг хөлдүү толгойт оркуудыг эрхийг нь шууд хасдаг хуультай болох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-03-20 104.247.137.138

Уул нь зохицуулагчийн дохиотой уялдуудлаад \nЯвган зорчигч явах дүрэмтэй ш дээ\nТэр дүрмийг нь сайн сурталчлаад өгвөл болохгүй ч юмгүй дээ

Avatar

ХОТЫН УУГУУЛ !!! 2019-03-20 202.126.89.216

ХОТОД ЯВГАН ХҮН ЯВАХ ЭРХГҮЙ БОЛЛОО !!! ЯВДАГ , ЯВДАГГҮЙ МАШИНЫ СЭГЭЭР ДҮҮРЛЭЭ !!! МАШИНЫ ТАТВАРЫГ АРАВ ДАХИН НЭМЧИХ ЗОРЬМОГ ХҮН АЛГА УУ !!! ХАХУУЛИЙН СУУДЛААСАА МУЛТАРЧИХ ГЭЭД АЙГААД БАЙНА УУ !!! НОВШУУД !!!

Avatar

Зочин 2019-03-20 202.21.106.137

энэ асуудла БӨХБАТ хурандаагаас асуу

Avatar

Зочин 2019-03-20 64.119.18.159

Энгэр дээрх англи нэр нь Бухбат юм байна билээ шүү дээ.

Avatar

zochin 2019-03-20 202.72.244.219

Ugluu, oroi bur baruun 4 zamiin uulzvart ene baidal uusej bdag. Yavgan zorchigch nar ni gartsan deeree bagtahgui buugnuruud bhad l mashinaa yavuulaad bh yum daa. Mashintai hun ni ajil, amidraltai yavah erhtei. yavgan zorchigch esregeeree met aashlah zohitsuulagch nariig harahaar gaihdag.

Avatar

Зочин 2019-03-20 202.72.245.207

ЯВГАН ХҮНИЙ ГАРЦАН ДЭЭР КАМЕР БАЙРЛУУЛЖ ГАРЦ РУБ ДАЙРЧ ОРСОН ГАРЦАН ДЭЭР ЗОГССОН ЖОЛООЧЫГ ӨНДӨР ӨНДӨР ШҮҮ ТОГУУЛЬТАЙ БОЛГО ТЭГЖ Л ШИЙДНЭ ДЭЭ

Avatar

1 2019-03-20 43.228.129.131

Явган хүний гүүрэн гарц, тунель гарц олныг хийгээчээ

Avatar

зочин 2019-03-20 202.9.42.171

маш зөв сэдэв.дээр нь нэмэхэд явган хүний гарцан дээр ирээд машинтайгаа зогсчихдог тэнэг оркууд их бгаа.

Avatar

ХОТЫН ИРГЭН 2019-03-20 64.119.26.226

ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗОРИУЛЖ УУЛЗВАР БҮРТ НҮХЭН ГАРЦ ЭСВЭЛ ГҮҮРЭН ГАРЦЫГ ОЛНЫГ ХИЙЖ БАЙГУУЛАХ ЦАГ АЛЬ ХЭДИЙН БОЛЧИХООД БАЙНА ШҮҮДЭЭ АРД ТҮМНИЙХЭЭ ЕР НЬ ХҮМҮҮСЭЭ ТОХЬ ТУХТАЙ СТЕССГҮЙ АМЬДРУУЛАХЫН ТӨЛӨӨ ИХ Л АЖИЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ЮМДАА

Avatar

zochin 2019-03-20 202.179.27.205

ich zov sedev chondloo, bid urgelj aidastai zam chundlen gardag, tsagaan chugamaar garchad tsagdaa irj auulgui bid nariig gargaacheee, , Jolooch nar er gargadaggui

Avatar

Zochin 2019-03-20 103.229.120.99

Garts deer nogoon gerel achihaad baihad gargahgui ulam hurdaa nemeed dairaad baidag teneg jolooch nar ih bna. 1 sekundiin omno 1 ch gesen hunii omno garch avaad daraa ni ih yum hojino gej bodoj baigaad ooroo shoron gemgui neg huniig shoroond bulj magadgui shuu gej bodoh tarhi baihgui. Bi ch yarishig hadaas harmaandaa hiigeed l gardag. Gartsan deer gargahgui dairch baigaa mashiniig urduur ongorohod haalgiig saihan zuraad l yavuulchihdag, huuli zorchigchdod toloos baih heregtei biz dee, aan?

Avatar

Зочин 2019-03-20 103.9.90.52

Явган зорчигчид өглөө болгон ажилдаа явдгийг бас мэдэх хэрэгтэй. Ийм байдал өглөө болгон Төв шуудангийн урд зам дээр байнга давтагдаж байдаг, одоо бүүр залхаж байна шүү.

Avatar

Зочин 2019-03-20 202.131.228.118

ЗОРЧИГЧ НЬ ХУГАЦААНЫ ДАВТАМЖИЙГ МЭДДЭГ БАЙХ НЬ ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛЫГ САЙЖРУУЛАХ ЭХНИЙ АЛХАМ БОЛНО ГЭЖ ҮЗДЭГ. гЭТЭЛ ГЭРЛЭН ДОХИОГ ХЭН НЭГЭН НЬ / ХЯНАЛТЫН АЖИЛТАН / ХӨДӨЛГӨӨНИЙ НЯГТАРШЛИЙГ КАМЕРААР ХАРЖ БАЙГААД Л НОГООН, УЛААН ГЭРЛИЙН АСАХ ХУГАЦААНЫ СОНГОЛТЫГ ХИЙЖ БАЙГАА НЬ ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ ГЭЖ ЯРЬДАГ ҮЙЛДЛИЙНХЭЭ ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ГЭДГИЙГ МЭРГЭЖЛИЙН БИШ Ч ГЭСЭН ЯВГАН ЗОРЧИГЧИД ЯРЬЖ, БИЧИЖ БАЙГААГ - МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ АНХААРМААР БАЙНА !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-03-20 203.169.48.146

Зөв сэдэв байна. Явган зорчигчийн эрх алхам тутамд зөрчигддөг. Ялангуяа ганц мөрдөгдөх ёстой явган хүний гарц дээр хүртэл шүү. Ногоон гэрлээр гарах боломжгүй бдаг гарц зөндөө

Avatar

иргэн 2019-03-20 202.179.25.27

зарим цагдаа нар харж бхад машин зохицуулах гэж арслан бар шиг л болчих юм хэрүүл урүүл үүсгээд л хараал урсгаад л

Avatar

Зочин 2019-03-20 202.131.228.118

Зөв сэдвийг хөндөж , зөв өнцгөөс нь бичжээ. Замын хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа нар явган зорчигчииг замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх хэрэгтэй гэж шаарддаг мөртлөө өөрсдөө тэр шаарлдлагынхаа эсрэг үйлдэл хийгээд байдгийг ойлгохгүй байгаа. Автомашинтай хүн цаг, хугацаатай ажлаа төлөвлөдөг, явган зорчигчид цаг хугацаатай төлөвлөсөн ажил байхгүй мэт замын хөдөлгөөнийг зохицуулж байна. Энэ бол үнэхээр тэнэг үйлдэл. Гэрлэн дохионы хугацаа тогтсон стандартын дагуу асдаг , явган болон автомашинта

Avatar

Зочин 2019-03-20 66.181.176.29

Зөв шүүү...

Avatar

Зочин 2019-03-20 202.131.230.238

цагдаа нар хөдөлгөөнөө анхаархаас явган зорчигчоо анхаарахгүй байна

Avatar

Зочин 2019-03-20 103.57.95.166

Зөвхөн нэг урсгал эгнээг тачигнатал явуулна. Тэгэхээс тэгэх гэж машингүй байсан ч хамаагүй дохиж зогсоно. Бусад хүчээр зогсоогдсон эгнээний жолооч нар хүлцэнгүй ноомой хүлээнэ. Тэр цагдаа яг л баатар лугаа адил. Сигналдаад ч нэмэргүй. Чихгүй баатар. Энэ жишээг Наадам центрээс баруун гар тийш эргэх, Ардын уулзвар дээр, Төв шуудангийн уулзвар дээр гээд ер нь хаанаас ч харж болно. Явган зорчигч нарыг бол лол л гэнэ. Энэ байдлыг хэзээ анхааралдаа авах вэ цагдаа нараа, жолооч нараа, явган зорчигчдоо

Avatar

Зочин 2019-03-20 103.57.95.166

Яг зөв зүйлийг хөндсөн байна. Явган зорчигч нар маш сайн сахилга баттай болсон шүү дээ. Яг л гэрлээрээ гардаг болсон. Энэ байдлыг жолооч нар хүндэтгэх ёстой. Хүндэтгэх ч юу байхав хүлээн зөвшөөрч өөрсдөө ичих хэрэгтэй. Замын зохицуулагч цагдаа нарын хувьд үнэндээ тэнэг. Замын түгжрэлийг зохицуулах нэрийдлээр түгжээг улам нэмэгдүүлж хаячихаад хээв нэг яваад өгөх энүүхэнд. Үлдсэн жолооч нар тэгээд алалцана биздээ. Үүн дээр явган зорчигч нэмэгдэж холион бантан болж буйг хаанаас ч харж болно.

Avatar

иргэн 2019-03-20 66.181.160.72

Гарцан дээр явган зорчигч давуу эрхтэй заалтыг цагдаа нь хэрэгжүүлж мэдэхгүй болохоор жолоочид яаж ч шаардлага тавьж амьдралд хэрэгжүүлэх вэ дээ? Явган зорчигчоо мөргөөд байдаг тэнэг ухамсар зөвхөн Монголд оркуудад л байна. Дэлхийн хаана ч ийм бүдүүлэг явдал гардаггүй

Avatar

дүрэм мэддэгүй ХОРОЛмаа лалард 2019-03-20 66.181.161.43

энэ хорол гэдэг лалар замын хөдөлгөөний мэдлэг байна уу. иргэдэд зөв талаас тайлбар хийх дүрэмийг тайлбарлаж өгөх ёстой байтал эсрэгээрээ өдөөн хатгасан зүйл бичих юм. чиний энэ нийтлэлээс болоод хүний амь нас хохирч мэдхээр осол гарч ч мэднэ. явган зорчигч давуу гэж юм байх ёсгүй бүгд эрх тэгш оролцоно. одоогын дүрэм хууль аль аль нь болж байгаа. хамгийн гол явган зрчигч бай жолооч бай дүрмээрээ л явах нь зүйтэй

Avatar

Зочин 2019-03-20 202.9.42.171

чам шиг ийм л оркуудад юу ч хэлээд нэмэргүй дээ

Avatar

Зочин 2019-03-20 202.126.89.208

Жолооч нар нь явган зорчигчид зам тавьж өгөхгүй дайрчих шахаад гадаг шүү дээ, тэдэнтэйгээ ажиллаач!!!

Avatar

ebi 2019-03-20 66.181.161.43

малнуудаа гарцаар гаргаж сурвал дээр бишүү. цагдаа зохицуулж байхад явган зорчигч бай тээврийн хэрэгсэл бай аль аль нь зохицуулагчийн зөвшөөрөлөөр явна. гэрэл дохио бол хамаагүй болдог юм. Оркууд нь энийг ойлгохгүй гэрэл яриад лалартаад байх юм. эхлээд нь гарц гэсэн цагаан будагыг дараа нь гэрэл дохио зохицуулагчаа яриач

Avatar

Жагаа 2019-03-20 64.119.20.116

Зөв сэдвийг хөндөж бичсэн бна., Ямар ч тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй хөдөлгөөнд оролцох ёстой. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Явган зорчигч машинаас айж, сандарч, тэвдэж, бүр алийгаа алдаж байгаа нь зөвхөн Монголд л болж буй эмгэнэлт үзэгдэл. Ийм арчаагүй байдлыг даруй өөрчилж, замын хөдөлгөөний дүрмээ чангатгах хэрэгтэй. Монголчууд бид ч яахав яаж ийгээд л уурлаж бухимдаад л нэг юм болоод байгаа ч юм шиг. Зам хөндлөн гарах гэж байгаа гадаадынхныг нэг хараарай. Тэд ёстой нэг самуурч буй.

Avatar

zochin 2019-03-20 64.119.20.59

Haha tegsenu ted yostoi samuurch bna uu goyo heljee ted biggie hel uursduu samuuraad udaj bgaa shde lol

Avatar

Зочин 2019-03-20 103.26.195.41

Монгол шиг хамаг юм нь замбараагүй улс алга. Баруун гарын дүрэмтэй юм уу зүүн гарын дүрэмтэй юм уу. Аль нэгээр нь шийдэх хэрэгтэй ш дээ. Зүүн гарын дүрмээ баримтлах бол 2020 оноос баруун жолоодлоготой машинаа хорих хэрэгтэй. Японы хаях газар олдохгүй хортой зай хураагууртай машины хогын сав нь монгол болсон баына. Цөөн хэдэн монголчууд нь хордоод хорт хавдраар үхээд дуусахыг нь харж байгаа юмуу хаашаа юм

Avatar

Зочин 2019-03-20 202.55.180.203

Ер нь автомашины ирээдүй бол цахилгаан автомашин харин тэр нь зайгаар явдаг. Улаанбаатар хотын хөрс автомашины зайнаас хэр их бохирдож байгаа судалгаа байгаа юу, эсвэл зүгээр л чамд тэгж санагдаад байна уу? Тэрнээс илүү ил жорлон, ноос ноолуурын үйлдвэрийн хаягдал, бидний хэрэглээний хуванцар сав баглаа боодлын хаягдал гээд илүү чухал сэдвүүд зөндөө л байх шиг байх юм.

Avatar

Зочин 2019-03-20 202.9.44.113

Zuv bichij zam garah aidastai baidag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж