ОХУ-ын Хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр, 2019 оны гуравдугаар сарын 13-ны байдлаар ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,1 хувиар өсч 810,9 мянган хүн болжээ. 2018 оны мөн үед ажилгүй иргэдийн тоо 801,4 мянга байжээ.
Бүс нутгаар авч үзвэл Астрахан, Курск, Ярослав мужууд, Бүгд найрамдах Дагестан, Халимаг, Чечень улсууд, Камчаткийн хязгаарт ажилгүйчүүдийн тоо буурсан бол бусад газарт нэмэгдсэн дүр зурагтай байгаа юм.
Холбоотой мэдээ