Нижный Новгородын тэтгэврийн өвгөн Монблан ууланд авирна

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Нижный Новгородын тэтгэврийн өвгөн Монблан ууланд авирна

Нижный Новгородын тэтгэврийн өвгөн Монблан ууланд авирна

ОХУ-ын Нижный Новгород хотын тэтгэвэрт гарсан профессор Зиновий Славинский эдүгээ 87 настай ч Европын ноён оргил Монбланд авирахаар төлөвлөж байна. Монблан нь Альпийн нурууны ноён оргил бөгөөд далайн түвшнээс 4810 метр юм.

Техникийн шинжлэх ухаан доктор, профессор Зиновий Славинский 2018 оны есдүгээр сарын 12-нд Европын бас нэгэн оргил болох Эльбруст авирч, дэлхийн рекорд тогтоосон юм. Эльбрус нь 5642 метр өндөр. Тэрбээр хоёр жилийн өмнө 2016 онд 84 насандаа 5033 метрийн өндөр Казбек оргилд гарч байжээ.

“Ирэх долдугаар сарын эхээр Монблан руу авирахаар зэхэж байна. Москва, Тбилиси, Рига, Киев, Сургут хотын иргэдээс бүрдсэн олон улсын багийн хамт авирахаар бэлдэж байна. Би Эверестэд авирахыг мөрөөддөг 80 насандаа Эверестийн оргилд гарсан Японы Юичиро Миурыгийн амжилтыг эвдэхийг хүсч байна” хэмээн Славинский хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж