Мэдээлэл түгээхтэй холбоотой хоёр хуулийг Путин батламжлав

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Мэдээлэл түгээхтэй холбоотой хоёр хуулийг Путин батламжлав

Мэдээлэл түгээхтэй холбоотой хоёр хуулийг Путин батламжлав

Хуурамч мэдээлэл түгээвэл мөнгөн торгууль ногдуулах хуулийг ОХУ-ын Төрийн Дума гуравдугаар сарын 7-ны өдөр гурав дахь хэлэлцүүлгээр баталсныг Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2019.03.18/ батламжиллаа.

Иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц, олон нийтийг олноороо нийгмийн зөрчилд хийхэд хүргэхүйц хуурамч мэдээлэл түгээсэн, гэхдээ энэ мэдээлэл нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй байвал мэдээлэл түгээсэн иргэнийг 30-100 мянган рублиэр торгохын сацуу шаардлагатай бол зөрчил гаргасан эд зүйлсийг хураан авах юм. Харин ийм зөрчил гаргасан албан тушаалтныг 60-200 мянган рубль, хуулийн этгээдийг 200-500 мянган рублиэр торгож, мөн шаардлагатай гэж үзвэл зөрчил үйлдсэн эд зүйлсийг хураан авахаар хуульд заалаа.

Хуурамч мэдээллийн улмаас иргэдийн амин хэрэгцээний обьектын, үүнд нийгмийн дэд бүтэц, нийтийн тээврийн дэд бүтэц, эрчим хүч болон харилцааны холбооны объектын ажил доголдсон бол иргэнийг 100-300 мянгаар, албан тушаалтныг 300-600 мянган, хуулийн этгээдийг 500 мянгаас нэг сая хүртэлх рублийн торгууль ногдуулж, шаардлагатай бол хуурамч мэдээлэл түгээсэн эд зүйлсийг хураан авахаар зохицуулсан байна.

Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуурамч мэдээлэл түгээж, үүний улмаас иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, иргэдийн амин чухал хэрэгцээт объектын үйл ажиллагаа доголдсон бол иргэнд 300-400 мянга, албан тушаалтанд 600-900 мянга, хуулийн этгээдэд 1- 1,5 сая рублийн торгуулийг ногдуулж, шаардлагатай бол эд зүйлсийг хураан авах юм.

Ингэхдээ эдгээр зөрчлийг 24 цагийн прокурорын байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Энэ дагуу прокурор хуурамч мэдээлэл түгээсэн портал руу хандах эрхийг хязгаарлахыг Мэргэжлийн хяналтын газраас шаардах эрхтэй болж байгаа юм.

Үүнээс гадна хүний алдар хүндэд халдсан, нийгмийн ёс зүйг зөрчсөн, төрийн нэр хүнд, бэлгэ тэмдгийг гутаан доромжилсон мэдээллийг түгээсэн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулах хуулийн төслийг мөн Ерөнхийлөгч Владимир Путин батламжилсан байна.

Уг хуулийг хэрэгжилтийг процедур нь өмнөх хуультай төстэй. Ийм мэдээлэл нийтэлсэн бол 30-100 мянган рублийн торгууль ногдуулна, давтан үйлдвэл торгуулийн хэмжээг 100-200 мянга хүргэнэ, эсхүл 15 хоног хүртэл хугацаагаар баривчлах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж