К.Роналдо солонгос хөвгүүдийн мөрөөдлийг биелүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

К.Роналдо солонгос хөвгүүдийн мөрөөдлийг биелүүлжээ

К.Роналдо солонгос хөвгүүдийн мөрөөдлийг биелүүлжээ

Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналдо Өмнөд Солонгосын ах, дүү хоёрын хүсэл мөрөөдлийг биелүүлжээ. Тэрбээр 13 настай хөлбөмбөгчин Вон Тэ Хүн, Вон Тэ Жин нартай Итали улсад уулзжээ. Уг уулзалтын дараа тэд хөлбөмбөгийн тэмцээн үзсэн талаар өчигдөр Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэлд мэдээлсэн байна.

Хөлбөмбөгт бүхнээ зориулж яваа хөвгүүдийн аав нь Марокко, ээж нь Өмнөд Солонгосын иргэн аж. Тэд Сөүлд амьдардаг байна. Хөлбөмбөгчин хүүхдүүд Өмнөд Солонгост хэдийнэ олны танил болжээ. 2018 оны тавдугаар сард SBS телевизийн “Finding genius” нэвтрүүлэгт орж, Вон Тэ Хүний ур чадварыг хөлбөмбөгийн дасгалжуулагчдаас эхлээд үнэлжээ. Мөн түүнийг Өмнөд Солонгосын ирээдүй болсон тоглогч гэж мэргэжилтэнүүд харж эхэлсэн байна.

К.Роналдогийн хөлбөмбөгчин хөвгүүдтэй уулзсан уулзалтыг SBS телевиз өнөөдөр гаргахаар болжээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж