Хятадын готуудын тэмцэл | News.MN

Хятадын готуудын тэмцэл

Хятадын готуудын тэмцэл

Хятадын готуудын тэмцэл

Хятадын өмнөд хэсгийн Гуанжоу хотын метронд өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлаас болж тус улсын цахим ертөнцөд готик (gothic) соёлын залуус буюу готууд эсэргүүцлийн давалгаа өрнүүлж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, нэгэн бүсгүйг нүүрний будгаа арилгахгүй бол метронд суулгахгүй гэжээ. Энэ талаар “хохирогч” бүсгүй Хятадын твиттер гэгддэг “Вейбо” сайтад нийтэлснээр олны дургүйцлийг төрүүлсэн байна. Метроны хамгаалалтын ажилтан бүсгүйг нүүрний будаг нь аймшигтай харагдаж байгааг хэлээд, арилгахыг шаардсан аж. Бүсгүйн постны доор ийм байдлаар гадаад төрхөөсөө болж ялгаварлан гадуурхагдсан готууд өөрсдийн түүхээ нийтэлснээр эсэргүүцлийн сельфи давалгаа эхэлжээ. Хэдийгээр Гуанжоу хотын метроны удирдлагууд болон тухайн ажилтан хэрэгт уучлал гуйсан боловч нэгэнт хүчээ авсан давалгааг зогсоож чадаагүй байна. Бүсгүйн постыг 5000 гаруй удаа шейрлэж, “NetEase” сайтад үүнтэй төстэй хоёр хэргийн талаар мэдээлжээ.

ГОТИК СОЁЛ ХЯТАДАД ХЭРХЭН НЭВТЭРСЭН БЭ?

Хятадын залуус готик соёлыг Японоос оруулж ирсэн гэж үздэг. “Харуй бүрий” зохиолоос сэдэвлэсэн Японы манга цувралаар дамжин Хятадад энэ урсгал дэлгэрсэн аж.

Готик соёл дотроо маш олон дэд соёлтой. Ерөнхийдөө энэхүү соёлд хөгжим (рок, метал, электро), кино (аймшиг, фантастик…), яруу найраг (Эдгар аллан По, Лавкрафт), уран зохиол (Брем Стокер, Энн Райс…), философи (Камю,Сартр…), дүрслэх урлаг (фото, уран зураг, баримал, архитектур…) гэх мэт маш олон соёл багтдаг.

Мөн 1990-ээд оноос кибер соёл хүчтэй нэвтэрч орж ирсэн. Харин Хятадын засгийн газраас залуусын дунд гадаадаас орж ирсэн аливаа дагуул соёл дэлгэрэхээс болгоомжилдог. Тухайлбал, хип-хоп дууны клип дээр эрэгтэй дуучин чихэндээ ээмэгтэй, эсвэл биедээ шивээстэй бол түүнийг нь бүдгэрүүлж телевизээр цацдаг аж. Гэвч Хятадын орчин цагийн залуус засгийн газрын хараа хяналтаас үл хамааран готик соёлыг дагах нь ихэсчээ. Өдгөө Хятадын интернэт худалдаанд готик загварын хувцас, гоёл чимэглэл эрэлттэй болсон байна.

ГОТИК ҮЗЭЛ БОДОЛ, ТЭДНИЙ ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ ҮЗЭЛ

Тэд харанхуйгаас л хорвоо ертөнц, амьдралын гоо сайхныг олж харна. Өөрөөр хэлбэл, гоо сайхныг хар бараанаар төсөөлдөг хүмүүс юм. Амьдралыг тэд романтик-гүн шаналлын нүдээр хардаг. Энэ нь тэдний байнгын сэтгэлийн шаналал, гадаад ертөнцтэй харилцаагүй, зөвхөн өөрийнхөө дотоод ертөнцөд, хийсвэрээр амьдардаг цоожлогдмол байдал, нийгмийг үзэн ядах “Misanthropy” үзэл бодол болон ер бусын сонин амьдралын хэв маягаар нь илэрдэг. Дээр өгүүлсэн үзэл бодлууд нь бүх готод байдаггүй боловч ихэнх нь иймэрхүү байдлаар ертөнцийг хардаг юм. Готик хэмээх энэ соёл Монголд төдийлэн хөгжөөгүй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-20 64.119.21.11

satanii soyol

Avatar

Зочин 2019-03-20 218.50.19.83

muuhai humuust zohihgui yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж