Халх голын дайны үеийн дэлбэрээгүй 28 тэсрэх бөмбөг олджээ | News.MN

Халх голын дайны үеийн дэлбэрээгүй 28 тэсрэх бөмбөг олджээ

Халх голын дайны үеийн дэлбэрээгүй 28 тэсрэх бөмбөг олджээ

Халх голын дайны үеийн дэлбэрээгүй 28 тэсрэх бөмбөг олджээ

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны хилийн хамгаалалтын цагдаа нар Хятад-Монголын хилийн дагуу хяналт хийж явж байгаад 1939 он буюу Халх голын байлдааны үеийн 28 ширхэг дэлбэрээгүй тэсрэх бөмбөг олсон байна. Энэ тухай орон нутгийн цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2019.03.19/ мэдээлжээ.

Тус бүс нутгийн оршин суугчид болон мал амьтдыг аюулгүй байдлын үүднээс нэг бүр нь 57 см урт, 14см өргөнтэй тэсрэх бөмбөгүүдийг аюулгүй газарт аваачиж устгалд оруулах юм байна. Тэсрэх бөмбөгийн мэргэжилтнүүд эдгээр тэсрэх бөмбөгийг Номонханы тулаанд ашиглах гэж байсан гэж үзжээ. 2018 онд мөн дээрх нутгаас 324 ширхэг дэлбэрээгүй тэсрэх бөмбөг олдож байсан гэнэ.

Халх голын дайн буюу Номонханы тулаанд ЗХУ, БНМАУ, Япон улсын нийт 200 мянган цэрэг оролцож, 60 мянган цэрэг амь үрэгдэж байсан гэдэг. Нийтдээ 135 хоног үргэлжилсэн уг тулаанд ЗХУ болон БНМАУ-ын хамтарсан арми Японы армийг ялсан билээ.

Эх сурвалж: GLOBALTIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-19 66.181.187.151

ГАЗАР НУТАГААСАА ӨМ ЦӨМ АЛДЧИХААД ЯЛСАН БАЙЖ ТААРАХ УУ ?

Avatar

Зочин 2019-03-19 66.181.160.28

ямар үед яаж явсан бэ гэдгээ нэг сана. тийм сүрхий юм бол тэр үед чиний удам угсааныхан чинь юу хийж явсан юм малууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж