Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан энэ оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас тус ЭСЯ-нд томилогдон ажиллаж байгаа албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Элчин сайд Б.Дэлгэрмаа тус ЭСЯ-ны цэргийн мөрдөстэй албан хаагчдад Монгол цэргийн өдрийн мэндчилгээг дэвшүүлж, ажилд нь өндөр амжилт хүсэн бэлэг дурсгалын зүйл гардуулав.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Холбоотой мэдээ