Д.Сумъяабазар хуулийн төсөл өргөн барилаа | News.MN

Д.Сумъяабазар хуулийн төсөл өргөн барилаа

СУМЪЯАБАЗАР

Д.Сумъяабазар хуулийн төсөл өргөн барилаа

Д.Сумъяабазар хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ 2009 онд баталж, мөрдүүлсэн байна. Гэвч хууль батлагдсанаас хойших хугацаанд Засгийн газраас 5 хуулийн этгээдэд паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон боловч үйл ажиллагаа нь эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байна.

Цаашид үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаанд мөрдөж буй бодлогын болон хууль эрх зүйн баримт бичгүүд хоорондын давхцал, зөрчлийг арилгах, хэрэгжүүлэх механизмыг тодорхойлох, үйлдвэрлэл, технологийн паркт хөрөнгө оруулалт татах, паркийн нэгжийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тасралтгүй хөгжлийг хангах, улмаар паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хууль хоорондын давхцал, зөрчил арилж, хуулийг хэрэгжүүлэх механизм оновчтой болох, паркийн үйл ажиллагаанд төрийн зүгээс бодлогын болон татвар, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэх юм. Түүнчлэн сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ дэвшилт техник технологийг нэвтрүүлж нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах зохицуулалтууд бий болж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэл цогцолбороор хөгжин, ажлын байр нэмэгдэх, улмаар бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: www.parliament.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2019-03-19 80.216.125.210

BATTULGA SAID BAIHDAA UILDVERLEL TEHNOLOGIIN PARK GEDGIIG CHINI BARIJ BAIGUULSAN SHUU DEE...…………...ODOO AHIAD L BARIJ BAIGUULAH GEED BAIGAA YUMUU...……….BATTULGIIN BARIJ BAIGUULSAN NI BAS OLDOHGUI BAIGAA YUM BAIH DAA...………………………………..

Avatar

Уйлдвэрлэгч 2019-03-19 202.9.42.152

Сонгууль ойртсоны хонх дуугарч л байна, хэрэгжээгуй 10 жил болоод туруучийн уйлдвэрлэгчид дампуурах нь дампуурч, зарим нь монх бусыг ч узуулсэн байх шуу. Энэ одоо бас нэмэлт оорчлолт хийлээ гэж шагнал бонусын монго авна биз? ... зугээр л паркууддаа монго тосвоо суулгаад дэд бутцийг нь хийгээд тавьчих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-03-19 202.9.42.152

Сонгууль ойртсоны хонх дуугарч л байна, хэрэгжээгуй 10 жил болоод туруучийн уйлдвэрлэгчид дампуурах нь дампуурч, зарим нь монх бусыг ч узуулсэн байх шуу. Энэ одоо бас нэмэлт оорчлолт хийлээ гэж шагнал бонусын монго авна биз? ... зугээр л паркууддаа монго тосвоо суулгаад дэд бутцийг нь хийгээд тавьчих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-03-19 192.82.64.251

Сайжруулсан байдаг байгаа. Баахан саад хунд сурталын эд болгочих вий

Avatar

Зочин 2019-03-19 59.153.114.144

Үйлдвэр, технологийн парк гэдэг үлгэр дуусах болоогүй юу? Үйлдвэр, технологийн парк гэж юуг хэлээд байгааг ойлгож байгаа хүн байна уу?

Avatar

Зочин 2019-03-19 66.181.183.11

Хэнээр ямархуу юм хийлгэсэн юм бол доо, зайлуул, еерее бол ч хуулийн тесел боловсруулахад арай л жулдах байлгуй дээ, бех л хун шуу дээ

Avatar

ОРДНЫ ТАЙГАН зика 2019-03-19 175.38.87.92

КАСПИЙН ТЭНГИСЭЭР НҮҮРС ЭЭ БАРУУНЫ ОРНУУДАД ДАМАЛЖ ЗАРНА ГЭСЭН ЧИНЬ ЮУ БОЛСОН БЭЭ СУМТАЙБАЗАР СААД АА?!

Avatar

Saihan saihan 2019-03-19 49.0.212.192

ӨӨ ТЭР ЧИНЬ ТИЙМ АЙХТАР ХУУЛЬ МУУЛЬ САНААЧИЛЖ ЧАДАХ БИЧИГ ҮСЭГТЭЙ ХҮН БАЙСИЙМУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж