2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 155,003,746 төгрөгийн үнийн дүн бүхий 504,190 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол шуудан ХК (MNP+3.73%) болон "Би ди сек" ХК (BDS+2.9%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон ХК (RMC-9.91%) болон "Хөвсгөл алтан дуулга ХК (ADU-4.71%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.04 хувиар өсч 20800.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,478,372,567,260 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ