Фото: ISRA.com/AP
“Израиль, Америкийн харилцаа нь салшгүй. Яг түүн шиг Ойрхи Дорнодын орнуудаас Израилийн зэвсэг хүчний чанарын давууг АНУ-ын хангаж байх нь зайлшгүй” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын цэрэг, улс төрийн асуудал эрхэлсэн туслах Эндрю Шапиро мэдэгдлээ. Тэрээр Вашингтоны Брукингсийн Сабан чуулгад үг хэлсэн юм. Уг чуулга хоёр орны харилцаанд зориулагдсан байв. Гурван жилийн өмнө гарын үсэг зурагдсан Израильд жил бүр гурван тэрбум ам.долларын тусламж үзүүлж байх тухай гэрээг АНУ чанд биелүүлж ирэх болно гэж тэр онцолсон байна. Эдийн засгийн хямрал хүчтэй өрнөж байх үеэр ч АНУ гол холбоотныхоо өмнө авсан үүргээ биелүүлж иржээ.
Түүний ярианд Израилийн дайснууд технологийн дэвшлийг ашиглаж байгаа нь Израилийг хамгаалах ажиллагааг нь улам хүндрүүлж эхэллээ гэсэн шинэ санаа сонсогдов. Ойрхи Дорнодын орнуудад асар их сүйтгэх хүчин чадалтай орчин үеийн пуужингийн зэвсэглэл гарч ирж байгаа нь Израилийн аюулгүй байдалд том занал юм гэдгийг тэр хэлээд хоёр орны харилцааг шинэ төвшинд гаргах хэрэгтэй байгааг сануулжээ.