"КFC"-гийн хоолноос дахин хүүхэд хордсон уу? | News.MN

"КFC"-гийн хоолноос дахин хүүхэд хордсон уу?

"КFC"-гийн хоолноос дахин хүүхэд хордсон уу?

"КFC"-гийн хоолноос дахин хүүхэд хордсон уу?

“КFC” сүлжээ рестораны салбарын хоолноос хүүхэд хордсон хэрэг дахин гарлаа. Тус ресторанаар үйлчлүүлсэн хүүхэд  хордлого авч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж байна гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар тус төвийн хэвлэлийн ажилтан “ Хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа.  Шинжилгээний хариу гурав хоногийн дараа гарна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өглөө.

Хоолонд хордсон хүү өчигдөр орой 19.00 цагийн үед аавтайгаа хамт KFC сүлжээ ресторанаас “Curry”-тай багцыг авсан байна. Хүү ресторанаар үйлчлүүлснээс хойш хоёр цагийн дараанаас дотор нь муухайрч, бөөлжиж, гэдэс нь өвдөж эхэлсэн аж.  Харин үүнийг ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “”KFC”-гийн хоолноос дахин хүүхэд хордоогүй. Ташаа мэдээлэл цацагдлаа”  гэж үгүйсгэж байна.

“КFC”-гийн хоолноос 38 хүн хордсон хэргийн дуулиан намжаагүй байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Зайсан дахь салбарт хийсэн шалгалтын  эцсийн дүгнэлтийн талаар “Хоол үйлдвэрлэлийн дамжлага болон ажилчдад эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлээгүйгээс халдвар үүссэн” гэж хэлсэн билээ. Тус салбараар үйлчлүүлж эрүүл мэндээрээ хохирсон 287 хүний нийт 49 сая 400 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн бол Зайсан дахь “KFC”-гийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн хуулиар 14 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bitgii ortsgoo tegvel haagdana 2019-03-19 108.218.234.108

Orj idehgui l baigaach dee. Ter muuhai junk food-iig l idehgui bol turj uheh geed bgaamuu. Tegsnees goyo organic mongol hooloo idsen ni hamaagui deer

Avatar

Зочин 2019-03-19 103.14.36.18

Хятадаас авдаг тахианы махнаас болдог байхаа.

Avatar

zochin 2019-03-19 202.21.112.37

orohoo l bolichvol yamar ch gazar haalgaa barina.

Avatar

Иргэн 2019-03-19 202.70.34.70

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХНЫГ СОЛИОЧ ЭЭ. ЮУ БОЛЖ БАЙНАА?

Avatar

b 2019-03-19 59.153.114.74

mergejiliin hynaltiinhan archaagui ymaa oilgomjtoi baihad haagaad boliul l daa naad hool chin Mongold zohihgui shvv de

Avatar

Хордлого 2019-03-19 49.0.212.192

KFC рүү дахиж битгий ор, хоолны хольц нь хуучирч муудсаны дээр асар өндөр үнэтэй, тэрний оронд зүгээр цайны газар мантуун бууз идвэл аминд өлзийтэй

Avatar

irgen 2019-03-19 202.179.24.18

ymr ch bsan orohgvi ahij

Avatar

иргэн 2019-03-19 202.131.227.82

Оргио үндэсний үйлдвэрийнхээ тахианы махыг хэрэглэвэл яасан юм бэ дээ? Гол нь тахианы махандаа байгаа юм биш үү

Avatar

Зочин 2019-03-19 202.180.216.19

Асуудал хоолонд байгаа юм биш үү ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж