"КFC"-гийн хоолноос дахин хүүхэд хордсон уу?

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

"КFC"-гийн хоолноос дахин хүүхэд хордсон уу?

"КFC"-гийн хоолноос дахин хүүхэд хордсон уу?

“КFC” сүлжээ рестораны салбарын хоолноос хүүхэд хордсон хэрэг дахин гарлаа. Тус ресторанаар үйлчлүүлсэн хүүхэд  хордлого авч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж байна гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар тус төвийн хэвлэлийн ажилтан “ Хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа.  Шинжилгээний хариу гурав хоногийн дараа гарна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өглөө.

Хоолонд хордсон хүү өчигдөр орой 19.00 цагийн үед аавтайгаа хамт KFC сүлжээ ресторанаас “Curry”-тай багцыг авсан байна. Хүү ресторанаар үйлчлүүлснээс хойш хоёр цагийн дараанаас дотор нь муухайрч, бөөлжиж, гэдэс нь өвдөж эхэлсэн аж.  Харин үүнийг ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “”KFC”-гийн хоолноос дахин хүүхэд хордоогүй. Ташаа мэдээлэл цацагдлаа”  гэж үгүйсгэж байна.

“КFC”-гийн хоолноос 38 хүн хордсон хэргийн дуулиан намжаагүй байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Зайсан дахь салбарт хийсэн шалгалтын  эцсийн дүгнэлтийн талаар “Хоол үйлдвэрлэлийн дамжлага болон ажилчдад эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлээгүйгээс халдвар үүссэн” гэж хэлсэн билээ. Тус салбараар үйлчлүүлж эрүүл мэндээрээ хохирсон 287 хүний нийт 49 сая 400 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн бол Зайсан дахь “KFC”-гийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн хуулиар 14 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж