Хувцас бурхан бие чөтгөр, гутал муут гурвын хойно зэрэг хувцастай холбоотой зүйр цэцэн үгс монголчууд бидний өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгддэг болсон билээ.
Тэгвэл дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Италийн дизайнеруудын ур ухаан шингээж, мастеруудын гар хийцээр урлагдаж, чамин, тансаг байдлыг илтгэхийн сацуугаар тав тухыг мэдрүүлэх Италийн алдарт Pollini брэндийн 2018/2019 онын цоо шинэ коллекцийн эрэгтэй эмэгтэй гутал, цүнхнүүдийг Шинэ Сонголт брэнд их дэлгүүр албан ёсны эрхтэйгээр оруулж иржээ.
Өдөр тутмын, гоёлын гэх мэт байнгын хэрэглээ болсон гутал, цүнхнүүд нь чанартай, загварлаг байхаас гадна биед эвтэйхэн тав тухтай байх нь хамгийн чухал байдаг.
Pollini брэнд нь 1953 он Италийн Емилиа Ромагна гэх жижиг хотод үүсэн байгуулагдсан ба үүнээс хойш энэ газар нь Италийн гутал үйлдвэрлэлийн алдартай газар болсон гэнэ.
Алдартай болсон гэдэг нь тус брэнд нь хурдацтайгаар нэр хүндтэй болж үйлдвэрлэлийн хэмжээнд гутлуудыг олон тоогоор үйлдвэрлэх болсон ба удалгүй цүнхнүүд хийж эхэлжээ. Pollini брэнд нь жил ирэх тусам өсөн томорсон ба 2000 онд тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг AEFFE групп худалдан авснаар улам өргөжсөн байна. Түүнээс хойш AEFFE группийн өөр брэндүүдийн аккессуарыг мөн үйлдвэрлэдэг болсон байна. Хэдийгээр технологи нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, хүний хийж чадах бүхий л зүйлийг орлодог болсон ч хүний ур ухаан, туршлага, чадварыг хэзээ ч орлож чаддаггүй гэдэгтэй хүн болгон санал нийлэх бизээ.
Тийм дээ ч дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч, загварын хот тэр дундаа чамин, загварлаг, чанартай гутлуудаараа алдартай Итали улсын тансаг зэрэглэлийн брэндүүдийг үйлдвэрлэгч AEFFE группийн Pollini брэнд нь өнөөг хүртэл гар аргаар хийдэг гэдгээрээ Европчуудын хайртай брэндүүдийн нэг болсон биз.
Түүнчлэн Итали, Франц, Герман, Бельги болон Дани улсын дизайнеруудын ур ухаан шингэсэн, тав тух, чанартай, хамгийн сүүлийн үеийн загварыг танд мэдрүүлэх Италичуудын хээнцэр хэрэглээ болох Pollini, Franco Ferraro, Gaudi, Naracamicie болон Lumberjack брэндийн гутал, цүнхнүүд, Английн алдарт Superdry, Германы алдарт Drykorn, дэлхийн алдартнуудыг шууруулагч Францын алдарт Fusalp, Eden-park гэх зэрэг брэндүүдийг нэг дор цогцлоож хамгийн сүүлийн үеийн загваруудыг Монголын хэрэглэгч та бүхэндээ хүргэх болсондоо Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүрийн хамт олон баяртай байгаа гэнэ шүү.
Нэмж дуулгахад дээрх брэндүүдийн цоо шинэ загварууд 30%-50% хямдарсан байгаа бөгөөд загвар бүрээс цөөн тоогоор ирсэн тул та яараарай.