Э.Анхгэрэл: Хүүхдүүд "Бөбүнэ ааруулан чихэр авъя" гэж уйлдаг болоосой | News.MN

Э.Анхгэрэл: Хүүхдүүд "Бөбүнэ ааруулан чихэр авъя" гэж уйлдаг болоосой

Э.Анхгэрэл: Хүүхдүүд "Бөбүнэ ааруулан чихэр авъя" гэж уйлдаг болоосой

Shark Tank Mongoliaнэвтрүүлгийн хоёрдугаар улирлын оролцогч, “Бөбүнэ” органик ааруулан чихрийн үйлдвэрийн үүсгэн байгуулагч Э.Анхгэрэлтэй ярилцлаа.

Тэрбээр одоо 28 настай бөгөөд таван хүүгийн ээж. Хөдөлмөрч бүсгүй маань “Shark Tank Mongolia”  реалити шоуны үеэр шаркуудад өөрийн бизнес төслөө танилцуулснаар Д.Энхтүвшин, Л.Чинбат нарын шаркаас 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадсан билээ. 


Э.Анхгэрэл

ШАРК Д.ЭНХТҮВШИН, Л.ЧИНБАТ НАР ДЭМЖИНЭ ГЭХЭД БАЯРЛАСАНДАА УЙЛЧИХСАН

-Би “Бөбүнэ” ааруулан чихрийн үйлдвэрээ анх 2016 онд байгуулсан. Үйлдвэрийнхээ үйл ажиллагаагаа явуулж байгаад тоног төхөөрөмж маань эвдэрч, үйлдвэрлэлээ түр зогсоосон. Нөхөр бид хоёрт бизнесийн эргэлтийн хөрөнгө дутагдаж, банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө шаардаад зээл авч чадахгүй байсан. Бид “Монгол HD” телевизээс бизнес эрхлэгчдийг дэмжсэн “Шарк танк” реалити шоу нэвтрүүлгийн эхний улиралд мэдээлэлгүй байсан учраас оролцож чадаагүй. “Шарк танк” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын бүртгэл эхэлсэн гэдгийг дуулаад, өнгөрөгч арваннэгдүгээр сард анх төслөө өгсөн юм. Миний хувьд нэвтрүүлэгт оролцож, шаркуудаас хөрөнгө оруулалт авсан нь маш том боломж. Тиймээс маш их баярласандаа болоод уйлчихсан. Би энэ том боломжийг алдалгүй, шаркуудын итгэлийг дааж сайн ажиллах юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэлтэйгээр ажлаа хийгээд явж байна.

Намайг дэмжиж буй хоёр шарк маань 50 сая төгрөгийн санхүүжилтээ өгчихсөн. Би хөрөнгө оруулалтын мөнгөөрөө БНХАУ-ын Гуанжоугаас тоног төхөөрөмж захиалж аваад, гаалиар оруулж ирэх гээд завгүй байна. Ажлын байраа томруулж байгаа учраас шинэ ажлын байрандаа засвар үйлчилгээ хийх, түүхий эд материалаа бэлдэх гээд нэлээд завгүй явна.

БУУРАЙ ЭМЭЭГЭЭСЭЭ БИЗНЕСИЙН САНААГАА АВСАН

-Би Завхан аймгийн Идэр суманд төрсөн. Тэнд есөн нас хүртлээ амьдарч байгаад гэр бүлээрээ хотод ирж амьдарсан. Миний бага нас хөдөө өнгөрсөн дөө. Байнга л эмээ, өвөөгийндөө очиж, амарна. Зуны улиралд эмээтэйгээ ааруул, цайгаа аваад хонинд, жимсэнд хамт явна. Би өөрөө багаасаа аарц, ээзгийнд их дуртай хүүхэд байлаа. Эмээ маань хүүхдүүддээ тараг өгөхдөө нэрсний шүүс хийж, өнгө оруулж өгөх ч юм уу, илүү амттай болгож цагаан идээ бэлтгэдэг байсан. Цагаан идээ идэж өссөн болохоор одоо ч миний шүд хорхойтоогүй.

Завхан аймагт 100 гарсан настай буурай эмээ маань амьдардаг. Буурай маань манай хүүхдүүдэд зориулж жимстэй ааруул хийж өгч явуулдаг юм. Учир нь хүүхэд маань чихрийн харшилтай учраас хүүхдүүддээ аль болох чихэр өгдөггүй. Тэгээд надад анх яагаад ааруулыг илүү боловсронгуй болгож, чихэр хийж болохгүй гэж гэсэн бодол төрж эхэлсэн дээ. Өнөөдөр бидний хүүхдүүд дандаа импортын чихэр идэж байна. Энэ зах зээлийг яагаад органик уламжлалт хүнс буюу ааруулан чихрээр орлуулж болохгүй гэж бодсон юм.

ААРУУЛАН ЧИХЭР ГЭХЭЭР ЧИХЭРТЭЙ ААРУУЛ ГЭЖ ОЙЛГОДОГ

-Анх хүмүүст "Ааруулан чихэр хийнэ” гэж хэлэхээр “Чихэртэй ааруул юм уу” гээд ойлгодоггүй байсан. Би бүтээгдэхүүнийхээ стандартыг авахаар Стандарт хэмжил зүйн газарт очиж “Манайх ааруулан чихэр хийж байгаа юм” гэхээр хорхой ааруул гэж хүлээж авч байсан. Хүмүүс ааруулан чихрийг маань амсаж, барьж үзэх хүртлээ ойлгохгүй байсан л даа. Зарим нь “Ааруулыг ийм гоё чихэр болгож болдог юм байна” гэж хүлээж авсан шүү.

Бид аарцыг дулааны аргаар боловсруулж, амин дэмийг нь хадгалж чадсанаараа онцлог. Ааруулыг чихэр шиг болгохын тулд технологи ашиглана. Бүтээгдэхүүний найрлагад ямар нэгэн өнгө, амт, үнэр оруулагч химийн бодисгүй, нэмэлт хугацаа уртасгагч бодис ороогүй. Бид байгалийн зэрлэг жимсээр өнгө оруулж, зөгийн балаар чихрийн амт оруулж байгаа. Тиймээс ааруулан чихэр маань 100 хувь байгалийн органик чихэр гэсэн үг. Савлагааны хувьд яг чихэр шиг савлана. Одоогоор ааруулан чихэр худалдаанд гарч эхлээгүй байгаа. Ирэх дөрөвдүгээр сарын сүүлчээр худалдаанд гарч эхэлнэ.

“БӨБҮНЭ” ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?

-Манай дөрөв дэх хүүгийн өхөөрдсөн нэр л дээ. Хүүг маань Б.Билгүүн гэдэг. Ах нь багадаа дүүгээ Билгүүнээ гэж хэлж чадахгүй Бөбүнэ гэж дууддаг байсан юм. Миний ханийг Д.Баатархүү гэдэг. Бид таван хүүтэй. Би анх 20 насандаа ээж болж байлаа. Манай том хүү есөн настай. Хоёр насны зөрүүтэй. Бага маань нэг ой гарантай. Нөхөртэйгөө ээлжлээд л ажлаа зохицуулдаг. Хоёр том маань дүү нараа ээлжлэн харчихдаг. Нөхөр маань өөр ажил хийдэг байж байгаад хамтарч ажиллаж байгаа юм.

ХЭРЭГЛЭГЧИД ҮНИЙН ХУВЬД ӨӨРСДИЙГӨӨ БЭЛДЭХ ЁСТОЙ ЮМ БОЛОВ УУ

-Одоохондоо ааруулан чихрийн үнээ эцэслэн тогтоогоогүй. Үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмжөө дөнгөж оруулж ирээд байна. Хүмүүс дотооддоо үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний үнэ хэт өндөр байна гэж шүүмжилдэг. Хэрэглэгчид гадаадын импортын барааны үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэл хоёрыг харьцуулж харах хэрэгтэй. Миний бодлоор хэрэглэгчид маань үнийн хувьд өөрсдийгөө бэлдэх ёстой юм болов уу.

Дотоодын үйлдвэрлэгчид түүхий эдээ үйлдвэрлэх гэж технологийн дагуу боловсруулна. Мөн ажлын байрны түрээс, ажилчдын цалин гээд тодорхой хэмжээний үнэ шингэхээс өөр аргагүй. Гадаадын томоохон үйлдвэрүүд хэдэн мянган ширхэгээр үйлдвэрлэдэг бол дотоодын үйлдвэрлэгчид цөөн тоогоор, чанартай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг. Тиймээс зах зээлд үнийн ялгаа үүсч байна. Зарим иргэд маань дотоодын сүү, зөөхийг 3-4 мянган төгрөг гэхээр үнэтэй гэдэг. Тэгсэн хэрнээ ОХУ-ын зөөхий гэхээр үнэтэй байсан ч авч хэрэглэдэг шүү дээ.

"БӨБҮНЭ ААРУУЛАН ЧИХЭР АВЪЯ” ГЭЖ УЙЛДАГ БОЛООСОЙ 

Анх бизнесийн судалгаа хийж, 2017 оны эхээр анхны үйлдвэрлэлээ эхэлсэн. Дутуу судалгаа болон санхүүдээ баригдаад хүчин чадал муутай төхөөрөмж авснаас үйлдвэрлэл маань зогссон. Тэр үед бид хоёр шантарч байсан. Гэхдээ ааруулан чихрээ үйлдвэрлэх хүсэл, зорилгоосоо буцах бодол төрж байсангүй ээ. Ааруулан чихрийг маань худалдаж авах зах зээл нь байгаад байдаг. Бидэнд санхүүгийн боломж байдаггүй. Тэгээд л “Шарк танк” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улиралд бүртгүүлж, сонгон шалгаруулалтад оролцсон. Энэ л бидний боломж гэж бодсон. Намайг шантрах бүрт хань минь дэргэд байж дэмждэг. Хоёулаа тулгарч буй асуудлаа хамтдаа ярилцаж, төлөвлөгөөгөө гаргаад л ажлаа хийдэг. Түүхий эдээ Өвөрхангай, Архангайн нөхөрлөлийн сүүний фермээс худалдан авдаг. Нэвтрүүлгийн үеэр Л.Чинбат захирал түүхий эд нийлүүлэх талаар ярьсан.

-“Бөбүнэ” ааруулан чихрээрээ Монголынхоо зах зээлд импортын чихрийг орлуулна гэж бодож зүтгэж яваа. Тийм болохоор хүүхэд багачууд дэлгүүрт ороод “Пороро авъя” гэж уйлдаг бус “Бөбүнэ ааруулан чихэр авъя” гэж уйлдаг болоосой гэж хүсэж байна. Миний хувьд зах зээлээ томоор харж, боломж байгаа гэж бодож байна. Бид 100 хувь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас импортын чихэр шиг үнэтэй байхгүй ч бас хямд үнээр борлуулахгүй ээ. Тиймээс аав, ээжүүддээ биднийг ойлгож, ааруулан чихрээ худалдан авч, зөв хэрэглээг хэвшүүлээрэй гэж уриалмаар байна.

Гэрэл зургийг Э.Энхбат

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-20 64.119.22.241

Аймар муухай үнэтэй ааруул байна

Avatar

zochin 2019-03-20 66.181.189.77

vndesnii vildweree demjine manai ger bvl bvgd tsagaan idee idseer shvd horhoitoogvi hvvhdvvd min aaruul aar gd vrgelj neheed bdag yuma

Avatar

Mooloo 2019-03-20 103.10.21.54

Zuragtiin huuchin etsest mon hotiin zah orchmoor tugeeltee hiigeerei

Avatar

Japan nevtruulgiin huulbar bn 2019-03-20 108.218.234.108

2001-2003 onii hoorond Japand garch bsan "Money no Tora" gedeg nevtruulgiin huulbar ni mongold gardag bolsiimuu. Ter nevtruulegt mongol ehnertei Japan zaluu orood mongold "Imperial Taxi" ajilluulna geed $180,000 avch bilee. Mongol ehneriinhee ner deer buh zuvshuurluu avilgiig ni uguud avsan, uuruu mongold ayalal juulchlaliin company-tai, orlogo ni jiliin $200,000, taxigaa 2 jil tureesluuleed huvid ugnu geed. Daraa ni sonsohnoo amjiltgui bolood, zeelee uvan tsuvuulan tulj bga suragtai bnlee

Avatar

Зочин 2019-03-20 203.217.139.228

Жинхэнэ дэмжмээр ЖДҮ байна.

Avatar

Ннн 2019-03-20 27.113.12.219

Үндэсний үйлдвэрлэл гэхээр л замбараагүй үнэтэй байдаг энэ ч мөн адил утгайтай юм хэлж байна хаанаас ч аарц аваад жимс чихэр холиод хатаахад хийхэл байх гэхдээ үнэ нь тэнгэрт тулсан байвал хэн ч авахгүй л байхдаа зуны цагт хөдөөгүүр кг аарц 500 гэдэг тэгээл бодчихно биздээ

Avatar

Хэрэглэгч 2019-03-20 66.181.161.56

Өөрөө хийж чадаагүй байж хийж чадаж байгаа нэгнийгээ дэмжихгүй юмаа гэхэд чимээгүй өнгөрч суралдаа. Бидний цөөхөн Монголчууд нэгнийгээ дэмжихгүй өөлж гоочлоод байвал дотоодын үйлдвэрлэл хөгжихгүй та бидний мөнгө гадагшаа гарсаар л байх болно шүү дээ.

Avatar

зочин 2019-03-20 103.14.38.144

монгол хүн бүр үйлдвэрлэгч байгаасай, чадах нь үлдээд ,,,зах зээлийн жамаар шүү дээ. бүү шантар. амжилт хүсье, монгол айл бүр үйлдвэрлэгч болоосой. үүнийг төр нь дэмжээсэй. хүүхдийн минь шүд хамгаалсан сайхан санаа байна. амжилт хүсье. үнэ бага л байгаасай ядаж эхний үед

Avatar

Болор 2019-03-20 202.9.43.123

Чихэртэй ааруул л гсн үг бна шдэ.дэмжиж бна

Avatar

Зочин 2019-03-20 182.160.37.36

Цаасыг. нь битгий идээ дээд байлдаа.

Avatar

Зочин 2019-03-20 202.126.89.88

Амжилт хүсье

Avatar

zochin 2019-03-20 202.179.27.205

aaruul n chatuuldaa, chud baichgui ee,tegechdee amjilt chuuseei

Avatar

Зочин 2019-03-20 116.45.110.87

Дэмжиж бна хөөрхөн юм .хүүдүүд дурлах байх

Avatar

Oyun 2019-03-20 103.111.68.3

Танай энэ чихэрийг хаанаас авч болох вэ. Хаана худаалж байгаа талаараа мэдээлэл өгөөч. Хийж бүтээгч байгаа зүйлд чинь амжилт хүсэе

Avatar

Зочин 2019-03-20 202.131.228.20

Энд тэндхийн байгууллагаар орж амтлуулан зарах маркетинг явуулаач. Би лав анх удаа сонсож байна. Дэлгүүрт ч хараагүй юм байна.

Avatar

Уншигч 2019-03-20 202.21.106.103

Чихрийнхээ сав баглаа боодолоо сайжруулах хэрэгтэй юм бна даа. Арай л бишээ цаас нь . Та нарт амжилт хүсье

Avatar

llll 2019-03-20 203.169.48.146

Шүүмжлэх амархаан.

Avatar

Зочин 2019-03-20 112.72.11.110

Гоё л байна ш дээ. Ямар цаасыг нь идэх биш

Avatar

Зочин 2019-03-20 202.126.89.86

Цаасыг идэхгүй ч цаас нь идэх хүсэл төрүүлэхүйц байх ёстой л доо.

Avatar

Зочин 2019-03-20 202.126.89.86

Цаасыг идэхгүй ч цаас нь идэх хүсэл төрүүлэхүйц байх ёстой л доо.

Avatar

Зөвлөлгөө 2019-03-20 198.44.212.248

Үнэ, чанараар л өрсөлдөнө ш дөө. Үйлдвэрлэгч, бизнесмений хүсэл зориг, уриалгаар бүтэхгүй ш дээ

Avatar

as 2019-03-20 192.82.64.214

Demjij baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж