Сингапурын баг Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

Сингапурын баг Монголд ирлээ

Сингапурын баг Монголд ирлээ

Монголын хөлбөмбөгийн талбайд гуравдугаар сарын 22-26-ны өдрүүдэд 2020 онд Тайландад болох Азийн 23 хүртэлх насныхны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолтууд болох билээ. Энэ хэсэгт БНАСАУ, Хонгконг, Сингапур, Монголын баг багтсан.

Өнөөдрөөс эхлэн дээрх багуудын түрүүч Улаанбаатарт ирлээ. Сингапурын залуучуудын баг өнөө өглөө “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд буужээ.

Сингапур, Монголын 23 хүртэлх насны багууд 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд таарч тоглохол 2:2-оор тэнцэж байжээ. Тэгвэл энэ удаа хоёр багийн тоглолт гуравдугаар сарын 26-ны өдөр болох хуваарьтай.

“G” хэсэгт багтсан БНАСАУ, Хонгконг, Сингапур, Монголын хэсгээ тэргүүлж чадсан нь “2020 AFC U-23 Championship” тэмцээний дараагийн шатанд тоглох эрхээ авах юм.

ХУВААРЬ: /Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд/

03.22

  • 13:00 Хонконг – Сингапур
  • 17:00 БНАСАУ – Монгол

03.24

  • 13:00 Сингапур – БНАСАУ
  • 17:00 Монгол – Хонконг

03.26

  • 13:00 БНАСАУ – Хонконг
  • 17:00 Сингапур – Монгол
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж