НАСА-ийн мэргэжилтнүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Камчаткийн нутаг дэвсгэрт солирын дэлбэрэлт болсныг бүртгэж авсан талаар BBC агентлаг мэдээлэв.
АНУ-ын эрдэмтдийн ажигласнаар, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд сансрын биет агаар мандалд 32 м/с хурдтай орж ирсэн бөгөөд дэлхийн гадаргуугаас 25.6 км хол зайд, дэлбэрэлтийн хүч нь 173 орчим килотонн байжээ. Энэ нь сүүлийн 30 жилд тохиолдсон солирын хүчтэй дэлбэрэлтийн хоёр дахь тохиолдол бол эхнийх нь 2013 онд Челябинскийн тэнгэрт 15-25 км-ын өндөрт дэлбэрсэн солирын дэлбэрэлт юм.
Сансрын биет Берингийн тэнгис орчимд дэлбэрсэн тул төдийлөн анзаарагдаагүй талаар НАСА-аас мэдэгджээ. Энэхүү сансрын биетийн дэлбэрэлт Хирошима хотод атомын бөмбөг дэлбэрснээс 10 дахин их хүчтэй байсан аж. НАСА-гийн эрдэмтэд дэлбэрэлтийн зургийг судалж дууссаны дараа энэ тухай мэдээллийг олонд хүргэжээ.
Эх сурвалж: Известия
Холбоотой мэдээ