Инстаграммыг зохион бүтээгч Кевин Систромын амжилтад хүрсэн түүх

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

Инстаграммыг зохион бүтээгч Кевин Систромын амжилтад хүрсэн түүх

Инстаграммыг зохион бүтээгч Кевин Систромын амжилтад хүрсэн түүх

Түүний ажил хөдөлмөрийн анхны гараа “Google” компанид ажилласнаар эхэлжээ. Тэрээр дараа нь “Nextstop” хэмээх жижиг аялал жуулчлалын зөвлөгөө өгдөг компанид ажилласан байна. Энэ хоёр компанид ажилласан нь түүнд танил талын сүлжээгээ тэлж “Инстаграмм” компанийг байгуулахад тусалсан хөрөнгө оруулагчидтай танилцсан ажээ. Харин түүний эхний төсөл нь “Бурбн” гэдэг байгаа газрынхаа зургийг оруулж, байршлаа  хуваалцаж, тэмдэглэл хийх боломжтой аппликейшнийг хөгжүүлсэн ч бусад аппликейшнтэй ижил байсан учраас амжилтад хүрч чадаагүй байна. Гэхдээ зурагаа хуваалцах санаа чанар сайтай зургийн камер суулгасан гар утас, интернэтэд ямар ч хамаагүй газраас холбогдох боломж бий болсноор төрсөн ажээ.

Харин инстаграммыг бүтээх санаа эхний аппликейшний санаа авсан ч өөр аргаар бий болсон байна. Энэ шинэ аппликейшн ажиллаж эхэлсэн эхний өдрөөсөө ойролцоогоор 25 мянган удаа татагдсан байна. Есөн сарын хугацаанд фэйсбүүкийн хэрэглэгчдийг багтаасан долоон сая хүн хэрэглэгчээр бүртгүүлсэн сүлжээг бий болгосон байна. Харин энэ нь “Фэйсбүүк” компанийг үндэслэгч Марк Цукелбергийн сонирхлыг татаж хоёр жилийн дараа тэрбум ам.доллараар худалдаж авсан байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сард энэ аппликейшнийг бүтээсэн Майк Грегер, Кевин Систром нар “Фэйсбүүк  компаниасаа гарч байгаагаа мэдэгджээ. Түүнээс гадна Кевин Систромд шинэ зүйлсийг бий болгохоор шийдсэн үе байв.

НАМТАР

Кевин Систром 1983 оны арванхоёрдугаар сарын 30-нд Массачусетс мужийн Холлистон хотод төржээ. Хүний нөөцийн чиглэлээр ажилладаг “TJX” компанийн дэд захирал Дуглас Систром, ”Zipkar” компанийн маркетингийн албаны дарга   Диана Систром нарын хүү аж. Тэрээр хүүхэд байхаасаа  компьютерийн программ сонирхож эхэлсэн бөгөөд Станфордын их сургуулийг сонгосон нь Цахиурын хөндийд ажиллахын тулд хийсэн  хамгийн ухаалаг сонголт байв. Ингэснээрээ Кевин Систром  захиргааны шинжлэх ухаан, инженерийн дипломтой болсон байна.  Тэрээр их сургуульд сурч байхдаа цахим хуудасны программ зохиож цагаа өнгөрүүлдэг байжээ. Мөн түүний нийгэмлэгийн гишүүдийн зүгээс  баярын зурагаа хуваалцах боломжтой болгосон цахим хуудсыг бүтээжээ. Энэ нь түүнийг гэрэл зураг сонирхоход хүргэсэн чухал үе байснаас гадна гэрэл зургаар суралцахын тулд Итали руу нэг жил явахад хүргэсэн аж.

Тэнд очсоноор түүний амьдралд нөлөөлсөн хүчин зүйл тохиолдсон байна. Энэ нь нэг итали багш нь түүнд “гоё загвар, найдвартай байдал, гоё зураг авдгаас дагасан бүлэг сонирхогчдыг  хөгжүүлсэн “Holga” хямдхан гэрэл зургийн аппаратаа үзүүлсэн нь түүнийг гайхашруулсан байна. Учир нь “Mayfield Fellows” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 12 оюутны нэгээр сонгогдсон нь нөлөөлжээ. Энэ тэтгэлгийг авснаар   Кевин Систромыг твиттер аппликейшнийг бүтээсэн “Одео” компанид дадлага хийлгэсэн байна. Их сургуулиа төгссөний дараа “Google” компанид ажиллах болсон ч программистаар ажиллаж чадсангүй. Зөвхөн “Gmail”, цаг тооны бичгийн төслийг удирдахад чиглэсэн маркетингийн төсөлд ажиллажээ. Түүнээс хоёр жилийн дараа технологийн том гэрээ хийх, түүнд шаардагдах хөрөнгө босгох талаар сургасан компанийн худалдааны хэлтэст ажиллах болсон байна. “Google” компанид  ажиллах эрч нь буурсан энэ үеэс түүнд бизнес эрхлэгч болох санаа дахин төрснөөр ажлаасаа гарч “Nextstop” компанид ажиллахаар шийдсэнээ мэдэгджээ.

Шинэ ажилд орсон нь түүнд код бичих,  гэрэл зургийн хэрэглээтэй холбоотой тоглоомын сүлжээнд зориулсан аппликейшнийг бүтээхээр ажилласан байна. Түүнээс гадна түүний гэрэл зураг сонирхох, нийтийн цахим сүлжээг сонирхох сонирхлоо  үргэлжлүүлэхийг хүсч байгаагаа нотолжээ. Тиймээс байгаа байршлаа хуваалцах боломжтой “Бурбн” аппликейшнийг бүтээхээр ажиллаж эхэлсэн байна. Харин 2010 оны нэгдүгээр сард Кевин Систром “Baseline Ventures” компанийг байгуулсан Стив Андерсонтой танилцжээ. Энэ уулзалтын үеэр Стив аппликейшнд зориулж  250 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амласан байна. Энэ нь Кевин Систромыг ажиллаж байсан компаниасаа гаргахад хүргэснээр “Бурбн” аппликейшнийг бүтээхэд бүх цагаа зориулах болжээ. Гэвч энэ үед технологийн салбарт амжилттай ажиллаж байгаа  компанийн эзэд хамтрагчтай байсан нь Систромыг  Станфордын их сургуулийг төгссөн “Меево” чатыг бүтээхээр ажиллаж байсан Майк Кригерийг сонгосон байна. Хамтрагчтай болсноор Кевин Систром “Бурбн” аппликейшнээ хөгжүүлж шинэчлэхээр шийдвэрлэжээ.

Гэхдээ энэ аппликейшн олон төрлийн үйлдэл хийдэг байсан ч Кевин амжилтад хүрэхийн тулд нэг зүйлд төвлөрсөн ямар нэг зүйл хэрэгтэйг мэдэж байв. Энэ нь түүнийг IPhone  гар утсанд зураг авах боломжтой болгосон, Holga зургийн аппаратны шүүлтүүрийг суурилуулсан аппликейшнийг бүтээх санааг төрүүлсэн байна. Шинэ аппликейшн нь түүний хувьд шуурхай цахилгаан мэдээ шиг  байсан учраас инстаграмм хэмээх нэр үүссэн байна. Өнөөдөр Кевин Систромын хөрөнгө 1.4 тэрбум ам.доллар болж өсчээ. Тэрээр найз бүсгүй Николь Систромтой 2015 онд гэрлэсэн бөгөөд өнгөрсөн жил охинтой болсон байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж