Г.Урнаа: Гэр бүлийн хоёр байгаадаа сэтгэл дүүрэн амьдрах учиртай | News.MN

Г.Урнаа: Гэр бүлийн хоёр байгаадаа сэтгэл дүүрэн амьдрах учиртай

Г.Урнаа: Гэр бүлийн хоёр байгаадаа сэтгэл дүүрэн амьдрах учиртай

“Утасны анд” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнааг урилаа. Тэрээр УДЭТ-ын бүтээл “Бүсгүйн зурвас” жүжигт гол дүр бүтээсэн юм.


-Сайн байна уу. Уран бүтээлийн олз омог арвин уу?

-Уран бүтээлийн олз омог арвин байна. УДЭТ-ын бүтээл “Бүсгүйн зурвас” жүжиг энэ  сарын 1-нд нээлтээ хийсэн. Өнөөдрийг хүртэл танхим дүүрэн үзэгчтэйгээр тоглож байна.

-Та Туяа гэдэг бүсгүйн дүр дээр ажилласан. Ямар онцлогтой дүр вэ?

-Туяа бол зохиолд байгаагүй дүр. Найруулагчийн үзэл бодлоор гарч ирсэн балетчин бүсгүй. Туяаг жүжгийн гол зангилаа гэж ойлгож болно. Тэрээр эр нөхөр, гэр бүлийнхээ төлөө урлагийн замналаа орхидог. Энэ нь монгол бүсгүйн гэр бүлээ хамгаалж үлдэх гэсэн ухаан. Эмэгтэй хүний хатан ухаан, тэвчээрийг Туяагаас харж болно.

-“Бүсгүйн зурвас” жүжгийн зохиолтой та анх хэзээ танилцсан бэ?

-Жүжгийн зохиолыг нэлээд хэдэн жилийн өмнө уншиж байсан. Ханьтайгаа энэ зохиолоор жүжиг хийвэл сайхан даа гэж хүртэл ярьж байсан. Тухайн үед нөхцөл нь бүрдээгүй. Харин манай театр энэ жил тайзнаа тоглож байгаад олзуурхаж байна. Мөн ханьтайгаа хамт тоглож байгаа нь их сайхан.

-Та хоёрын хувьд театрын тайзан дээр олон жүжигт хамтарч тоглосон. Харин яг эхнэр, нөхрийн хувиар ховорхон гарч байсан байх?

-Бид театрт ороод 32 жил болж байна. Энэ хугацаанд олон бүтээлд гол болон туслах дүр бүтээжээ. Ханьтайгаа анх “Мануухай” жүжигт гол дүр бүтээж байлаа. “Бүсгүйн зурвас” бидний гэр бүлийн хоёр болж тоглож буй хоёр дахь бүтээл болж байна.

-Ханьтайгаа гэр бүлийн хоёр болж тоглоход хэр түшигтэй байдаг вэ?

-Түшигтэй байлгүй яахав. Бид уран бүтээлийн хувьд бие биенийхээ хамгийн том зөвлөгч, шүүмжлэгч байдаг. Мөн нэгнээ илүү мэдэрнэ. Зөвхөн театр дээр бус гэртээ хариад ч жүжиг, дүрийнхээ тухай ярилцана гээд давуу тал ихтэй.

-Энэ жүжигт ажиллахдаа та гэр бүлийн үнэ цэнийг юу гэж ойлгосон бэ?

-Гэр бүлийн хоёр байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах учиртай юм. Шунал хүсэл хүнийг хаашаа ч хөтөлж болно. Мөн гэр бүлийн үлгэр жишээ байдал хүүхдийн хүмүүжилд их нөлөөтэй. Эцэг эх нь хэрхэн үлгэрлэж байна хүүхэд яг тийм л болдог.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж