"Түргэн ууртай тэнэг баатрууд" дууны клип цацагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

"Түргэн ууртай тэнэг баатрууд" дууны клип цацагдлаа

"Түргэн ууртай тэнэг баатрууд" дууны клип цацагдлаа

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс "Түргэн ууртай тэнэг баатрууд" дууны клип цацагдлаа. Энэ дууг “Нэг хором” аяны хүрээнд иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, уураа тэвчихийг уриалсан байна.

Цагдаагийн ерөнхий газар, дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  “Нэг хором” аяныг энэ сард зохион байгуулж буй. Энэхүү аянд олон нийтийн оролцоог дээшлүүлж, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргийг бууруулах, эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм.

Хүний биед халдах гэмт хэргийн дийлэнх нь архидан согтуурсан, уур бухимдлаа бариагүйгээс үүдэн үйлдэгддэг байна. Тухайлбал архи согтууруулах ундаагаар үйлчилдэг бар рестораны ойр орчимд энэ төрлийн гэмт хэргийн 20 хувь үйлдэгддэг аж. Хэрэв хүний биед хөнгөн гэмтэл учруулсан бол 450 мянгаас 2.7 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл албадан ажил хийлгэх, хүндэвтэр гэмтэл учруулбал 2-8 жил хүртэл ял шийтгэх, 10-40 саяар торгох хуулийн заалттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж