“Швейцарын тал С.Баярцогтын дансны мэдээллийг гаргаж өгсөн нь үнэн” | News.MN

“Швейцарын тал С.Баярцогтын дансны мэдээллийг гаргаж өгсөн нь үнэн”

“Швейцарын тал С.Баярцогтын дансны мэдээллийг гаргаж өгсөн нь үнэн”

“Швейцарын тал С.Баярцогтын дансны мэдээллийг гаргаж өгсөн нь үнэн”

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргыг Швейцарт айлчлах бүрэлдэхүүнд багтсан билээ. Уг айлчлалын хүрээнд Швейцарын банкны данснаас иргэн С.Баярцогтын гүйлгээний хуулгыг авчирч ирснээ мэдээлсэн. Энэ талаар тэрбээр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн. Би айлчлалын бүрэлдэхүүний гишүүний хувьд мөн УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн даргын хувьд олон нийтэд тодорхой мэдээллийг өгсөн. Гэвч миний өгсөн мэдээллийг үгүйсгэсэн, мушгин гуйвуулсан мэдээлэл гарч байна. Энэ мэдээллийн талаар ойлголтгүй, үүрэг оролцоогүй, хийсэн ажилгүй хүмүүсийн худал мэдээллээс үүдэж ташаа мэдээлэл явсан учраас энэ мэдээллийг хийж байна.

УИХ-ын даргын хийсэн айлчлалын бүрэлдэхүүн өнгөрсөн баасан гарагт нутагтаа ирсэн. Швейцарын холбооны талаас Монголын талд С.Баярцогтын  "Credit Suisse AG" банк дахь ам.долларын гурав, еврогийн хоёр, нийт таван дансны 2008 оны есдүгээр сарын 30-2013 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг айлчлалын баг авч ирсэн. Энэ мэдээлэл холбогдох журмын дагуу ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байгаа. Миний өнөөдрийн авсан мэдээллээр уг баримт АТГ-т хараахан очоогүй байна. Тиймээс энэ ажлыг түргэтгэхээр ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллийг хүргэж байгаа гол зорилго нь чухал ач холбогдолтой мэдээлэл дарагдахаас сэргийлэх үүднээс хийсэн.

Иргэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна.  “Оюутолгой”-н гэрээ 2009 оны аравдугаар сард хийгдсэн. Иргэн С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй.  Төр нийгэмд хуулийн хяналтыг тогтоох зорилгоор сэтгүүлчид, олон нийтийн анхааралд хүргүүлэх зорилгоор  мэдээллийг хийсэн. Хуулийн байгууллага уг асуудлыг бүрэн гүйцэт шалгах боломжийг нь олгох ёстой. Ингэхийн тулд нөлөөллөөс ангид байлгах хэрэгтэй гэж би үзэж байна.

Хуулийн байгууллагын жирийн мэргэжилтнийг хүртэл улс төрийн дарамт шахалтад оруулдаг болсон. Зарим хэргийг нуун дарагдуулж, цаашлаад зохиомол хэрэг гаргаж ирдэг. Би хийсэн мэдээллээ цагаа олсон, зөв мэдээлэл хийсэн гэдэгтэй улам итгэлтэй болж байгаа.

Швейцарын холбооны улсаас иргэн С.Баярцогтын бүх гүйлгээний мэдээллийг хүлээлгэн өгсөн. Энэ бол АТГ, прокурорын байгууллагуудтай хийсэн албан ёсны харилцааны үндсэн дээр Монголын талд хүлээлгэн өгсөн. Хуулийн байгууллага хуулиа биелүүлэхэд бидний зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ утгаар УИХ дахь Оффшорын эсрэг бүлэг ажиллаж, Швейцарын холбооны улсын өмгөөллийн товчоо, холбогдох банканд удаа дараа хүсэлт илгээсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд 2018 оны дөрөвдүгээр сард манай улсад айлчлах үеэр нь биечлэн уулзаж, С.Баярцогтын дансыг Монгол Улсад хүлээлгэж өгөх хуулийн байгууллагууд ажлаа хийх боломжийг нь хангах чиглэлээр албан ёсны хүсэлт тавьж, араас нь хөөцөлдөж ажилласан. Дээрх мэдээллийг ил болгоход төрийн бус байгууллагуудаас мөн идэвх санаачлагатай ажилласан. Ялангуяа Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо анхнаас нь маш идэвхтэй оролцож ирсэн. Би УИХ-ын дарга Швейцарын холбооны улс руу айлчлах айлчлалын бүрэлдэхүүнд орох саналаа өөрөө тавьсан. Хоёр зорилгоо хэлсэн, С.Баярцогтын дансны асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзах зорилготойгоор явах хүсэлтээ илэрхийлж, УИХ-ын дарга ойлгож, дэмжсэн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар оффшорын эсрэг үйл ажиллагаанд хуруу байтугай, хошуу нэмэрлэж байгаагүй хүмүүс, тэд  буруу мэдээлэл өгсөн байна лээ. Тэд айлчлалын бүрэлдэхүүнд ямар ч үүрэггүй, үр дүнгүй яваад ирсэн нь асуудлаас хол хөндий байгаа нь харагдаж байна. Татвар төлөгчдийн мөнгийг хий хоосон үрдэг, маш их айлчлалаар явдаг.  Тийм учраас энэ асуудлыг мэдэхгүй байх нь аргагүй. УИХ-ын нэр бүхий гишүүдийн мэдээлэл дээр үндэслэн би энэ мэдээллийг хийж байна.

Энэ мэдээлэл УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөрт байхгүй. Гэхдээ Швейцарын холбооны улсын банкнаас иргэн С.Баярцогтын нэр дээрх дансны дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Таван дансанд орсон гарсан гүйлгээ байгаа учраас лавшруулж шалгах шаардлага үүсч магадгүй. Өөр бусад эзэн холбогдогчийг тогтоож шалгаж  ч магадгүй. Энэ бүхнийг манай талд гаргаж өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд Швейцарын холбооны улс ямар төрлийн баримт материалыг хүлээлгэж өгсөн бэ гэдэг талаар мэдээлсэн. Бусад мэдээллийн агуулгатай холбоотой асуудлыг мөрдөн байцаах ажиллагааны үед мэдээлэх нь хориотой. Хууль шүүхийн байгууллагууд хуулиа биелүүлж ажиллах энэ чиглэлд УИХ-ын зүгээс хяналт тавьж шахаж шаардаж ажиллана. Тус айлчлалын үеэр ажил хэргийн уулзалтуудыг зохицуулж хийсэн учраас айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар мэдэхгүй байгаа.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд дээрх мэдээллийг үгүйсгээд байхад та үнэн гэж хэлээд байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ мэдээлэл 14 хоногийн өмнө ГХЯ-д ирсэн байсан гэсэн. Та болон айлчлалтай огт холбоогүй ирсэн баримтыг өөртөө хамаатуулж яриад байгаа юм биш үү?

Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд ямар ч мэдээлэлгүй, үүрэггүй явсан хүмүүсийн ташаа мэдээлэл. Энэ мэдээллийг би хэрэв олон нийтэд дэлгээгүй байсан бол цаашид дарагдахыг үгүйсгэхгүй гэдгийг энэ үйл явцаас харж байна. ГХЯ-нд 14 хоногийн өмнө С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл ирээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Айлчлалын бүрэлдэхүүнд явсан хүмүүсээр дамжиж гуравдугаар сарын 15-ны өглөөний МИАТ-ын онгоцоор ирсэн. Яг одоо  ГХЯ дээр байгаа мэдээллийг би саяхан авсан. Асуудлын гол нь хэндээ биш үр дүн болоод Монголд ирсэн нь  чухал.

-Та тус баримтын гүйлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юм уу?

-Гүйлгээний нарийн мэдээлэл нь мөрдөн байцаах ажиллагааны нууц учраас мэдээлэл өгөх эрхгүй.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-19 173.66.16.120

Dendvv muuhai tsaraitai zaluu

Avatar

ХАХАХА 2019-03-19 182.160.35.85

Багабандийн залгамжлагч ХАХАХА

Avatar

ИРГЭН 2019-03-19 202.21.124.132

Жуумалзахгүй худлаа гөвдөг эр дээ. Нөгөөх шудрага Аюурсайхан маань ЖДҮ-гийн талаар ганхийхгүй л яваа ш дээ. Жирийн иргэдийн амьжиргаагаа ахиулах боломжийг төрийн тэрбумтнууд зохион байгуулалттайгаар хүүгүй авч луйвардсан гээд боддоо. Энэ бол гэмт хэрэг, төрийн авилга шүү дээ. Зарим хүн үүнийг кнопны шагнал ч гэж нэрлэж байгаа. ЖДҮ-г чимээгүйхэн замхруулах том хүч буй, Авурсайхан түүний л эд эс шүү дээ.

Avatar

Зочин 2019-03-19 202.131.226.221

удахгүй чиний бөгсийг бас нэг өлөн гөлөг нь ухаал явна даа. Чи ч бас идэж ууж л байж таараа, Кино үргэлжилсээр,,, Гэхдээ аюунсайхааан чи эрийн оромцог л юм даа

Avatar

ард түмэн 2019-03-19 203.217.138.2

авилгачид авилгачидаа өмөөрөөд сүйд шүүү Аюурсайхаан зоригтой байгаарай Ард түмэн чамайг хамгаалнааа

Avatar

зочин 2019-03-19 112.72.9.150

Маш зөв, худалч алиа улс төрч нэртэй нөхдүүдийг шууд илчилж байх нь зөв шүү. Амжилт хүсье, шударга байх сайхан.

Avatar

Зочин 2019-03-19 182.160.34.123

б**с ухсан новшийн эр шүү. Аюурсайхан чи Монголын нийгмийг нээлттэй тунгалаг болгох тухай, нээлттэй засаглал, ил тод шилэн дансны тухай ярьж тэмцмээр юм. Нэг хүний мууг л үзэх гэсэн тэнэг нөхөр юм. Системээ тунгалаг нээлттэй болгоочээ, н**ш минь дээ.

Avatar

Зочин 2019-03-19 66.181.190.179

Энэ нэг там царайтай хөөний тантан байна аа. Наад Баяцогт чинь Улсаас юу ч аваагүй. Гадаадын баян компаниас монгол хүн хэдэн доллар аваа л биз дээ. Тэр чинь монголын л мөнгө болсон гэсэн үг. Харин Монголчуудынхаа хармаанаас итгэл найдвараас нь хулгайлсан ЖДҮ-чдээ яриачээ. Энэ хоосон дагз өөрөө ЖДҮ чинь л дээ. Монголын банкны мөнгөөр тоглочихсон хүн Ерөнхий сайд хийгээд явж л байна. Улсаас их хэмжээний мөнгө хуссан хүмүүс нь түүний зөвлөх гээд манаргаж л байна. Хэнийгээ хэлэх вэ бүгд луйварчид

Avatar

Хуцаад тэнэгтээд байгаа ч ллраа 2019-03-19 103.212.118.205

Юуны чинь улсаас мөнгө аваагүй гэж …??? Гадны компаниас 70 сая долларын авилгал авч, Эх орондоо ашиггүй гэрээ хийж, Ард иргэдээ ядуу амьдруулж, Эх орноо худалдаж байгаа нь зөв юм уу ??? Угаадса долоосон гар уу ??? Зайлж үз.

Avatar

Зочин 2019-03-19 66.181.190.179

Энэ нэг там царайтай хөөний тантан байна аа. Наад Баяцогт чинь Улсаас юу ч аваагүй. Гадаадын баян компаниас монгол хүн хэдэн доллар аваа л биз дээ. Тэр чинь монголын л мөнгө болсон гэсэн үг. Харин Монголчуудынхаа хармаанаас итгэл найдвараас нь хулгайлсан ЖДҮ-чдээ яриачээ. Энэ хоосон дагз өөрөө ЖДҮ чинь л дээ. Монголын банкны мөнгөөр тоглочихсон хүн Ерөнхий сайд хийгээд явж л байна. Улсаас их хэмжээний мөнгө хуссан хүмүүс нь түүний зөвлөх гээд манаргаж л байна. Хэнийгээ хэлэх вэ бүгд луйварчид

Avatar

Маг 2019-03-19 66.181.190.98

Энэ одоо хуулийн байгууллагын шуудан зөөгч үү. Энүүнд өглөө юу. Хийх юмгүй йим юмнуудыг яах гж сонгодог бнх.

Avatar

S. Bayartsogtiin buh dansand bgaa mungiig ulsad butsaaj avaad, tuuniig tsaazaar av 2019-03-19 108.218.234.108

Uur ulsuudad bas dansnuud baij magad sain, mun ger bul turul sadangiinhaa ner deer dansnuud bj magad shalgaad, S. Bayartsogtiin buh dansand bgaa mungiig ulsad butsaaj avaad, tuuniig ger bul turul turugsudtei ni tsug bugdiig tsaazaar av

Avatar

Зочин 2019-03-19 202.21.100.210

Аюурсайхан чи үнэндээ хүн залхамаар сонин нөхөр . УИХ-н гишүүний ажлаа хийгээч үнэн худал мэдэхгүй цагдаа атг-н өмнөөс гүйгээд байх юм. Чамд бодвол гэр бүл үр хүүхэд байдаг байх ингээд олны хэл амны бай болоод хаашаа ч хамаагүй үсчээд чавганц шиг хэрүүл хийгээд байх юм. Аливаа улс төр өөрөө хэмжээнээсээ хэтэрч болохгүй чи эргэн тойрон УИХ-н 74 гишүүн байна чам шиг ингээд үсчээд байгаа нөхөр цөөхөн байна. Эсвэл чи 75 гишүүн дотор өөрийгөө од юмуу

Avatar

Зочин 2019-03-19 66.181.184.108

Хогийн иймэрхүү нөхөд одоо түр зуурын үзэгдэл болоод алга болно

Avatar

ИРГЭН 2019-03-19 202.179.26.175

Аюурсайханаас өөр хүн ингэж чадлаа, юу ард түмэнд хэрэгтэй л зүйл хийж явна шдээ юугээд гоочлоод бдг дуракууд вэ өөрснөө чадахгүй байж.

Avatar

МАНАН арилаасай 2019-03-19 64.119.16.142

МАНАН-гийн олон зуун мөнгөтэй а******н хулгайч луйварчид их айдастай байгаам байна хурдан шуурхай ажиллаж арга хэмжээ авах л хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2019-03-19 112.72.8.90

хэн өгсөн хэзээ өгсөн нь иргэдэд нэг нөлөөгүй юм шиг яагаад энэ асуудлаас болж маргаад б гааг гайхаад б на

Avatar

Зочин 2019-03-19 202.179.24.150

Эзэн холбогдогчид дээлээ нөмрөөд явахад бэлэн байгаарай…Хулгайчийг хулгайч нар л хамгаалдаг гэдэг…

Avatar

Зочин 2019-03-19 122.201.31.46

Баярцогтын дансны мэдээлэл авчирсан гэж худлаа гээд байгаа хvмvvс цаанаа их айдастай байгаа болтой!! Цаана нь еер олон хvний мэдээлэл ирж байгаа болтой бн!! Тэр дунд АН-н олон дарга нарын мэдээлэл ирж байгаа vнэр авчихаад одооноос худал мэдээлэл гэж серж дайрах гэж байгаа нь энэ!! Мэдээлэл ирсэн л бол хэн авчирсан нь хэнд хэрэгтэй юм бэ?? Аюурсайханы мэдээлэл худлаа, Гадаад яамаар ирсэн тэр улсын Еронхийлогчийн гарын vсэгтэй мэдээлэлыг vнэн гэж тооцоно гэж мушгих бэлтгэлээ хангаж байгаа царай н

Avatar

Зочин 2019-03-19 202.72.245.207

НЭГ ХУЛГАЙЧЫН БҮТЭН ДОСЬЕ ХЭНЭЭР ЯАЖ ИРСЭН НЬ ЯМАР ХАМААТАЙ ВЭ? МАНАНГИЙН БА АС ШЭ ЭС ДОЛООГЧИД ЭНЭ ХҮНИЙГ ИХ МУУЛАХ ТУСАМ АРД ТҮМЭНДЭЭ МАШ ИХ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНА ДАА ГЭЖ ЭНГИЙН ИРГЭД БИД МЭДЭРЧ БАЙНА ДАА

Avatar

иргэн 2019-03-19 43.228.129.167

УИХ-н гишүүн ийм хариуцлагагүй байж болох уу.

Avatar

Зочин 2019-03-19 59.153.113.190

HUD ALCH

Avatar

Зочин 2019-03-19 64.119.16.169

Худлаа шаагаад байх юм. Ард түмнийг тэнэг гэж боддог юм уу хаашаа юм. Швейцарийн Гадаад хэргийн яам нь манай Гадаад хэргийн яаманд явуулсан байх ёстой юмыг энэ дундаас нь өөрөө авчирсан болоод попроод байх юм. Албан ёсны баримт бичгүүдийг хоёр улсын Гадаад хэргийн яамдаар дамжих ёстой болохоос энэ мэт шоучин, попчин их хурлын гишүүнээр дамжуулна гэж юу байх вэ. Ямар хайрын захиа дамжуулж байгаа биш

Avatar

Тодорхой хэлчиич 2019-03-19 202.179.27.70

Яг гар дээрэ өөрөө аваад цааш дамжуулсан юм уу, эсвэл тийш нь өгсөн юмыг яриад байгаа юм уу

Avatar

зочин 2019-03-19 122.201.22.122

Манай гадаадад айлчлах дуртай томчуудыг гадаад орнуудад айлчлах замыг хааж, төсөв хэмнэх шинэ боломж гаргаж байгаа юм биш үү энэ Аюурсайхан.

Avatar

зочин 2019-03-19 64.119.22.106

АЮУРСАЙХАН ЗӨВ АЖИЛЛАЖ БАЙГАА.

Avatar

зочин 2019-03-19 202.126.89.173

угаасаа гадаад яаманд ирж байсан мэдээлэл гэсэн шд өөрсдөө авчирсан гээд баасанхү аюурсайхан нар орилох ямар хэрэг байна

Avatar

Үнэн 2019-03-19 103.11.193.98

Оюу толгойн гэрээг дангаараа батлаагүй, тухайн үеийн бүх их хурлын гишүүд танилцаж баталсан гэрээ шүү, Нямдорж, Баттулга, Хүрэлсүх бүгд л байсан шүү Монголчуудаа. ЭНЭ БОЛ УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ТУХАЙН ҮЕД МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛТАЙ ЦАРАЙ АЛДСАН БАЙСАН ГЭДГИЙГ САНААРАЙ.

Avatar

зочин 2019-03-19 202.9.43.249

Нэг л худлаа сонсогдоод байна шүү . Яг ямар байгууллага нь тийм мэдээлэл гаргаж өгсөн юм болоо ? ….. Оросын засгын газарт бол гаргаж өгөхгүй л байна гэж би сонссон юм байна ..

Avatar

эрдэнэ.с 2019-03-19 64.119.21.19

танай сайт дандаа ардын эсрэг талд нь дуугарч байдаг боллоо шүү.

Avatar

Үнэн 2019-03-19 103.11.193.98

Хүний мууд дурлахаас өөр гийгүүлсэн юмгуй хүн дээ. Харах царайны дулдуй гар, хүн унаж байвал өшиглөдөг. Баярцогт боловсролтой мундаг залуу, Оюу толгойн гэрээг дангаараа батлаагүй, тухайн үеийн бүх их хурлын гишүүд танилцаж баталсан гэрээ шүү, Нямдорж, Баттулга, Хүрэлсүх бүгд л байсан шүү Монголчуудаа. ЭНЭ БОЛ УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ТУХАЙН ҮЕД МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛТАЙ ЦАРАЙ АЛДСАН БАЙСАН ГЭДГИЙГ САНААРАЙ.

Avatar

зочин 2019-03-19 202.9.43.249

Өнгөрсөн зууны гучаад онд болч , нэлээн дөвчин ногоон малгайт байх байжээ … Аюулсайхан цагаасаа хоцорж төржээ ….

Avatar

Зочин 2019-03-19 202.9.43.91

өөрийн гэсэн төлөвшсөн үзэл бодолгүй хүн бол Баасанхүү. Тэр АН-ын төлөө бас МАНАН-гийн төлөө үхэн хатан ажиллаж байна. 2020 оны сонгуулийн дараа хэн ч биш болно

Avatar

Зочин 2019-03-19 66.181.177.101

Ёстой салхи шиг нөхөр шүү, чиглэл гэж байхгүй, эгзэг нь таарч сэтгэл нь хөвсөлзвөл эгц дээрээс эгц доороос ч шуурч мэдэх шүү, сонгууль дөхөөд л томхон сэдэв барьж аваад сайн талд нь нэр хавчуулж баатар болж шууруулах санаатай кккк

Avatar

М. Олонхаад 2019-03-19 182.160.2.11

Монгол улсад Ардчилсан СДН үүсч хөгжсний 30 жилийн ойн өмнөхөн Баярцогт.Сайханбилэг зэрэг журмын нөхөд минь хөдсөн дээл нөмөрчих шиг боллоо доо, олигтойхон нуухгүй яасан юм дээ. Бусад нөхөддөө амсуулах нь яавдаа.

Avatar

Зочин 2019-03-19 43.228.131.45

МАШ САЙН АЖИЛЛАСАН БАЙНА ОДОО ОЮУТОЛГОЙГОО БУЦААЖ АВАХ ЦАГ ИРЛЭЭ ДУЛТРАА БААСАНХҮҮ ХИЙСЭН АЖИЛ БАЙХГҮЙ ЭРГҮҮ МАЛ ТӨРИЙН МӨНГӨӨР ДЭМИЙ ЯВЖ БАЙГААД ИРСЭН БАЙНА

Avatar

zochin 2019-03-19 150.129.141.94

chi tegeed oyu tolgoig ajilluulah uu malaa chinii umhiirsun tarhi iim l yam bodoj chadna

Avatar

Зочин 2019-03-19 66.181.160.6

энэ ардын баатар яваагүй бол гадаад яам уг хэргийг дарах байж гэж ойлголоо

Avatar

Зочин 2019-03-19 91.141.0.97

ЭНЭ АЮУРСАЙХАН ГЭЖ АРДЫН БААТАРЫН ДҮРД ТОГЛОСОН ӨЛӨН БААТАР БАЙХ ЮМ АА ЭРДЭМТ ХҮН ДАРУУ ГЭЖ ХҮНИЙ МУУД ДУРТАЙ ЯАГААД ЧЮМ ХАРАХААС НҮДЭНД ХҮЙТЭН

Avatar

Зочин 2019-03-19 202.9.43.89

Улаан хувьсгалч залуу маань НОГООН МАЛГАЙТ болчихвийдээ, …

Avatar

Авилгачдыг цаазал 2019-03-19 103.212.118.205

Цаазал

Avatar

Зочин 2019-03-19 66.181.171.34

Чимээгүй л тэр АТГ болон тэр шалгадаг газарт нь өг л дөө. Шоу болгох ямар хэрэгтэй юм Зарим нөхөд чамдаа хайртай шүү гээд л сошиалаар эхнэртээ хандаад байдаг. Орон дотроо хэлчихэж болох зүйл штээ. Тэрүүн шиг л юм болох юм.

Avatar

Зочин 2019-03-19 103.26.194.169

ЗӨВ ЗАЛУУ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж