НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 4 дүгээр сарын 24-ний өдөр болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Журам батлах тухай /Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам /
  • Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг батлах тухай
  • Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай
  • Журам батлах тухай / Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам /
  • Цогцолбор хөшөө байгуулах тухай / Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурханы цогцолбор хөшөө /
  • НИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
  • Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги батлах тухай
  • Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай
  • НИТХ-ийн Хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж