Цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэгджээ | News.MN

Цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэгджээ

Цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэгджээ

Цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2019.03.18/ буюу цэргийн баяраар гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл харьцангуй бага бүртгэгджээ. Харин эрүүлжүүлэгдсэн хүний тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад өссөн байна. Нийслэлийн хэмжээнд цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан гэх мэдээлэл байна.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл нэлээд бүртгэгджээ. Үүнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу бусдын биед гэмтэл учруулах, танхайрах хэргүүд дийлэнхийг эзэлсэн байна. Тухайлбал, тус дүүргийн “Star” караоке баарны  үүдэнд иргэн Ц-г үл таних С, Г нар нь шалтгаангүй зодож танхайрсныг илрүүлсэн аж. Одоогоор дээрх хэргийг тус дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Дашрамд, Цагдаагийн ерөнхий газраас энэ сард “Нэг хором уураа тэвчье” аяныг эхлүүлээд байна. Энэ хүрээнд дээрх  хэрэг зөрчлөөс сэргийлэх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулж байгаа юм.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-19 122.201.22.148

эд нарыг зүгээр хонуулаад гаргах биш маргааш нь гэгээн цагаан өдрөөр гудамж талбай цэвэрлүүлж хог болгодог баймаар юм

Avatar

Зочин 2019-03-19 202.70.34.70

sain baina, hurdan senene dee arhidaad bai

Avatar

Зочин 2019-03-19 202.126.89.232

МОНГОЛЧУУД ОРОСООС ДОР АРХИЧИН БОЛСОН ГУТАМШИГЫН НОХОД !!! ХЭТЭРХИЙ ОЛОН БАЯР ХИЙДЭГ ТЭНЭГ УЛС !!!

Avatar

зочин 2019-03-19 202.9.43.44

Бар энэ тэр гэж хэрэг зөрчил гарахын нэг гол үндэс дээ

Avatar

иргэн 2019-03-19 202.21.127.170

цэргийн баярыг эрүүд архидалт болгосоны баримт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж