Мисс А.Баярцэцэг ээжийн дүрд тогложээ

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

Мисс А.Баярцэцэг ээжийн дүрд тогложээ

Мисс А.Баярцэцэг ээжийн дүрд тогложээ

Өнгөрөгч 2016 онд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болсон 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцсон загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг “Би нар” уран сайхны кинонд ээжийн дүрд тогложээ.

Тэрбээр энэ удаа гурван өөр цаг хугацааг харуулсан найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит бүтээл “Би нар” хэмээх уран сайхны кинонд тоглосон байна. Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийхээр төлөвлөж буй “Би нар” уран сайхны киноны хяналтын үзлэг гуравдугаар сарын 12-ны өдөр “Зайсан хилл”-д болжээ.

Нэгэн хүү хөдөөгийн малчны хөвүүн аав, уран нугараач ээжийнхээ тухай хүүрнэх хэлбэрээр гурван өөр цаг хугацаанд кино өрнөнө. Хүүгийн аав Бодиогийн бага нас хөдөө 2000-гаад оны эхээр өнгөрснийг зурагтын антенн бүтээх гэсэн хүүхдүүдийн хөгжилтэй гэгээлэг түүхээр өрнөнө. Харин хүүгийн ээж Нандин хотын, циркчин айлын уран нугараач охин. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн эмзэглэл, эцэг нь гадаад явснаас хагас гэр бүлд өсч буй хүүхдийн амьдрал, бэрхшээлийг давах, зорилгын төлөөх тэмцлийг сэтгэл уярам, үнэнээр харуулсан байна. Нандин охины ээж, циркчин, хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйд жүжигчин, мисс А. Баярцэцэг тогложээ. Сүүлчийн хэсэг нь дэлгэцэнд донтож, дижитал ертөнцөд байх болсон гол дүрийн хүүгийн тухай өгүүлэх ажээ.

Мисс А.Баярцэцэг нь АНУ-д жүжигчний мэргэжлээр ажиллах хугацаандаа “Марка Поло” киноны хоёрдугаар ангид Хөхчин хатны ордны бэлэвсэн бүсгүйн дүрд тоглосон. Мөн Юан гүрний үед амьдарч байсан Хотол цагаан Сарангэрэлт гүнжийн тухай өгүүлэх “Хотлун гүнж” түүхэн кинонд тоглосон авьяаслаг бүсгүй. Мөн тэрбээр 2017 онд “Явуулын хүн” уран сайхны кинонд Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрд тоглосон билээ. Сонирхуулахад түүний тоглосон "Хөх Тавилан", "Хөхөө" зэрэг уран сайхны кинонууд “Hong Kong International Film & TV Market” фестивальд амжилттай оролцож байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж