Сайн дурын ажилтнуудыг дэмжих хөгжлийн төвийг нээлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

Сайн дурын ажилтнуудыг дэмжих хөгжлийн төвийг нээлээ

Сайн дурын ажилтнуудыг дэмжих хөгжлийн төвийг нээлээ

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар , “Сайн дурынхны хөгжлийн төв” төрийн бус байгууллагынхантай хамтран  “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг нээсэн талаарх мэдээллийг өнөөдөр /2019.03.19/ хийлээ.

Залуучуудын нийгмийг оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч ажиллагааг нь дэмжих, эерэг хандлага бий болгох зорилгоор дээрх хөгжлийн төвийг байгуулсан байна.

“Сайн дурынхны хөгжил” төрийн бус байгуулга нь 2009 онд байгуулагдаж, 2016 оноос үйл ажиллагаагаа идэвхжүүлж, 16-25 насны залуусыг хамарсан ажлуудыг зохион байгуулдаг байна. Тус төвийг үүсгэн байгуулагч М. Бямбабат “Манай төрийн бус байгуулга нь хоёр удаа 500 гаруй хүнийг хамруулан сайн дурын үйл ажиллагаа хийх хүсэлтэй байгаа эсэх талаар судалгаа авахад оролцогчдын 95 хувь нь сайн дурын ажил хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Манайх ашгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг. Хүмүүнлэгийн болон нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүн бүрт нээлттэй” гэсэн юм

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар нь тус төвийн үйл ажиллагааг дэмжиж оффис болон хурлын танхимыг түрээс, урсгал зардалгүйгээр ашиглах боломжийг олгон ажиллаж байгаа юм. Үүгээр зогсохгүй сайн дурын ажил хийсэн залуучуудыг ажил хийснийг нь батлах англи болон монгол хэл дээр бичсэн батламжийг олгох юм байна.

Залуучуудын хөгжлийн газрын дарга С. Сүх-Очир “Хоёр тал нэг нэгнийхээ ажилд оролцохгүй нэг нэгнээ дэмжиж ажиллана. Улаанбаатар хотын хэмжээнд сайн дурын ажил хийх залуучуудыг болон ажил олгогчийг нэг цэгт төвлөрүүлэх төслийн гол  давуу тал.  Хэрэв энэхүү ажил маань улам цаашаагаа өргөжих юм бол 21 аймагт ч энэ санаагаа хэрэгжүүлж болох юм” хэмээн хэллээ.

Б.ЕСҮХЭЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж