Ж.Бат-Эрдэнэ: Намайг Б.Махбалын шүүх хуралд дуудаагүй

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

Ж.Бат-Эрдэнэ: Намайг Б.Махбалын шүүх хуралд дуудаагүй

Ж.Бат-Эрдэнэ: Намайг Б.Махбалын шүүх хуралд дуудаагүй

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нарын маргаанаас болж, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг 2018 оны наймдугаар сард гарсан. Энэ хэрэгт тухайн яамны газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж байгаа. Гэвч шүүх хуралдаан гурав дахь удаагаа хойшлов.

Хамгийн сүүлийн шүүх хурал өчигдөр /2018.03.18/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Гэвч шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн хохирогч талаас хоёр өмгөөлөгч шинээр авч эрхээ хамгаалуулах гэрээ байгуулсан тул эдгээрийг үндэслэн шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 5-н  хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм. Мөн энэ удаагийн шүүх хуралд тухай үеийн яамны удирдлагууд болон газрын дарга нар зэрэг 10 гаруй хүнийг гэрчээр дуудах хүсэлтэй байсан ч ирээгүй гэдгийг өмгөөлөгч З.Хүрэлсүх, гэрчээр оролцсон Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл нар мэдээлсэн юм.

  • 2019.02.08-нд шүүх хурал хойшлов.
  • 2019.02.27-нд  шүүх хурал хойшлов.
  • 2019.03.18-нд шүүх хурал хойшлов.

Тухайн үед Зам, тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ, дэд сайдаар Б.Цогтгэрэл нар ажиллаж байв. Иймээс хохирогчийн талаар тухайн үеийн яамны удирдлага, зарим газрын дарга нарыг шүүх хуралдаанд гэрчээр оруулахыг хүссэн ч гурван л хүн ирсэн талаар өчигдөр мэдээлж байсан юм. Тиймээс тухайн үеийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс яагаад шүүх хуралд гэрчээр оролцоогүй талаар тодруулахад “Өчигдрийн шүүх хуралд намайг дуудаагүй. Дараагийн хуралд дуудвал би очно” гэсэн товч тайлбарыг өгсөн юм.

Шүүх хуралд гэрчээр оролцогчид хуралдаанаас өмнө мэдэгдсэн байх шаардлагатай байдаг. Харин Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүх хуралд гэрчүүдийг оролцуулах хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн эсэх талаар тодруулахад, “Бид энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өглөө.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж