Талбайн теннисний Индиан Уэлльс тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд цагаан хуудсаар оролцсон Канадын 18 настай теннисчин түрүүлсэн бол эрэгтэй ганцаарчилсан төрөлд 25 настай ирээдүй залуу гэгдэж буй Австрийн Д.Дим түрүүлжээ. Энэ нь Австри теннисчний карьертаа хүртэж буй АТР-н 12 дахь цом болж байгаагаас гадна карьертаа хүртэж буй хамгийн том тэмцээний түрүү болж байна. Өмнө нь Их Дуулга тэмцээнд нэг удаа шигшээд шалгарч байсан бол Мастерс тэмцээнд хоёр удаа шигшээд шалгарахдаа хоёуланд нь хожигдож байсан. Тэгвэл энэ жилийн Индиан Уэлльс тэмцээний шигшээд Р.Федерерийг 2:1 харьцаатай хожиж анхны Мастерс тэмцээний цомоо хүртэв.
Хоёр теннисчин гурван сет тоглосон бөгөөд эхний хоёр сетэд харилцан хожил авсан. Ингээд шийдвэрлэх сетэд Австри залуу Д.Дим 7:5 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч тэмцээний аваргын цомыг хүртжээ. Тэмцээний дараа “би энд ирэхдээ тийм ч сайн байгаагүй. Гэхдээ би одоо Индиан Уэлльс тэмцээний аварга” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ