Улсын драмын эрдмийн театрын /УДЭТ/ уран бүтээлчид нэрт найруулагч Г.Доржсамбуу агсныг дурсаж, бүтээсэн жүжгүүдийг нь амилуулахаар болжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 22-нд 14.00 цагт нэрт найруулагчийн жүжиг үзэгчдийн хүртээл болно. Энэ үеэр жүжигчин, багш, театрын зүтгэлтэн Г.Доржсамбуу агсны гэр бүлээс "Арслан" цомын эздийг тодруулах юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эл ёслолын үйл ажиллагааг гэр бүлийнхэн нь 1995 онд санаачлан Монголын театрын урлагийн шилдэг уран бүтээлчдэд олгож эхэлсэн түүхтэй.
Энэ жил 70 насных нь ой тохиож буй нэрт найруулагч Г.Доржсамбуу агсныг одоогоос 39 жилийн өмнө /1980 он/ “Говийн зэрэглээ” кинонд “Арслан”-гийн дүрээр монголчууд андахгүй болов уу.
Мөн тэрээр Гарын таван хуруу”, “Ирэх хаврын цэцэг” зэрэг уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрсөн бөгөөд 1980-1990 оны үед Монголын театрын урлагийн нэгэн гол багана нь болж УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байсан юм. Энэ үедээ "Найрын ширээний ууц", "Нора", "Нийгмийн санаа", "Туйлшрал", "Альбин", "Цусан тахилга", "Өрлөг жанжны өчил" зэрэг олон арван жүжиг, "Найрын ширээний ууц", "Монголын гурван өдөр" уран сайхны кино найруулсан юм.
Холбоотой мэдээ