Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ОХУ-д хийж буй ажлын айлчлалын үеэр Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойгоор Монголын ард түмнээс бэлэглэсэн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон албаны бусад хүмүүс оролцов.
Эх сурвалж: ХХААХҮЯам
Холбоотой мэдээ