Микротрон “МТ-22” хурдасгуурыг ашиглах боломжгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

Микротрон “МТ-22” хурдасгуурыг ашиглах боломжгүй болжээ

Микротрон “МТ-22” хурдасгуурыг ашиглах боломжгүй болжээ

Монголд цор ганц байсан Микротрон “МТ-22” хурдасгуурыг ашиглах боломжгүй болжээ. Энэхүү хурдасгуур нь электроныг 22 сая вольтын хүчдэлээр хурдасгаж, их энергитэй электрон, хурдан болон удаан нейтрон, гамма цацраг гаргадаг ба МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төв судалгаа явуулах, мэргэжилтэн бэлтгэх зорилгоор  Микротрон “МТ-22”-ийг 20 гаруй жил ашиглажээ. Уг хурдасгуурыг Монголын эрдэмтэн, зохион бүтээгчдийн оролцоотойгоор 1988-1991 онд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд зохион бүтээсэн юм. Хурдасгуурын гар аргаар хийгдсэн зарим хэсгүүд хуучирч шаардлага хангахгүй болсон тул 2014 оноос хойш ажиллаагүй. Иймээс хурдасгуурыг ашиглалтаас гаргах тухай Төрийн өмчийн тогтоол, тус байгууллагын хүсэлтийг үндэслэн Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид ажиллаж, улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна.

Тус судалгааны төв нь сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ “Улаанбаатар хотын агаарын тоосонцрын бохирдол” сэдэвт судалгааны ажлыг 2004 оноос хойш тасралтгүй хийж иржээ. Судалгааны ажлын хүрээнд агаарын тоосонцор дахь РМ2.5, РМ10-2.5 ба РМ10 -ын агуулгыг тодорхойлон тэдгээрийн утааны агуулгыг үзүүлэх үндсэн хэмжигдэхүүн болох хар нүүрстөрөгчийн хэмжээг тодорхойлдог юм. Улаанбаатар хотын агаар дахь тоосонцрын бохирдлын 90 гаруй хувийг салхиар дэгддэг байгалийн хөрс, гэр хороололд хэрэглэж буй түлшний шаталт, барилга, бүтээн байгуулалтаас үүсч буй тоос, цахилгаан станц, бага оврын уурын зуухны шаталтын бүтээгдэхүүн болон тээврийн хэрэгсэл, замын тоос зэрэг үндсэн таван үүсгэгч байгааг энэхүү судалгаагаар тогтоожээ. ОУАЭА-ийн төслийн шугамаар байгуулагдсан агаарын тоосонцрын судалгааны станц нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байна.

Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж