Сургалтад 30 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

Сургалтад 30 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байна

Сургалтад 30 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах улсын албадын гамшгаас хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн  сургалтыг зохион байгуулж байна.

Улсын албадын гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах зорилготой тус сургалтад Гамшгаас хамгаалах улсын 12, нийслэлийн 15 албаны  30 гаруй  мэргэжилтэн хамрагдаж байгаа юм.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр оролцож,  дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар мэдээлэл  өглөө.

Сургалтаар Онцгой байдлын албаны шинэчлэл, гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөхөөс гадна нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр гүйцэтгэх үүрэг чиглэлийг тодорхойлох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж