Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн өндөрлөхөд зургаан өдрийн барилдаан үлдлээ. Осака хотын сүмогийн ордонд болж буй гуравдугаар сарын тэмцээн өнөөдөр /2019.03.19/ 10 дахь өдрөө үргэлжлэн явагдана.
“Монголын үлэмж биет” гэгддэг Ичиножёо А.Ичинноров өчигдөр озэки/арслан/ Гоэйдог давж, найм дахь даваагаа авснаар 50 хувийн амжилтаа үзүүллээ. Тэрбээр сүүлийн гурван өдөр дараалан озэки цолтнуудтай таарч байгаа бөгөөд найм дахь өдөр Гүржийн бөх Точиношинд ялагдсан. Түүнийг өнөөдөр озэки Такаясү хүлээж байна.
Гуравдугаар сарын тэмцээнийг их аварга Хакүхо М.Даваажаргал есөн даваатай ганцаараа тэргүүлж байгаа бол аварга Какүрюү М.Ананд, озэки Такаясү, Ичиножёо А.Ичинноров нарын таван бөх найман даваа, нэг унаатай удаалж байна.
Холбоотой мэдээ