Ц.Будхүү: Монголд ирэх жуулчдын тоо өсөхгүй байгаа НЭГ шалтгаан | News.MN

Ц.Будхүү: Монголд ирэх жуулчдын тоо өсөхгүй байгаа НЭГ шалтгаан

Ц.Будхүү: Монголд ирэх жуулчдын тоо өсөхгүй байгаа НЭГ шалтгаан

Ц.Будхүү: Монголд ирэх жуулчдын тоо өсөхгүй байгаа НЭГ шалтгаан

Монгол улсад ирж байгаа жуулчдын тоо хангалттай өсөхгүй байгаа бөгөөд 2015 онд 386,000 /өмнөх онтой нь харьцуулахад -1.5% бууралт/ жуулчин, 2016 онд 404,000 /өмнөх онтой нь харьцуулахад +5% өсөлт/ жуулчин, 2017 онд 469,000 /өмнөх онтой нь харьцуулахад +16% өсөлт/ жуулчин, 2018 онд 529,000 /өмнөх онтой нь харьцуулахад +13% өсөлт/ жуулчин тус тус иржээ. Сүүлийн 4 жилийн дундаж өсөлт ердөө +8% байгаа нь хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй.

Үзэж харах зүйл багатай, түүхийн дурсгалт ховор байгалийн үзвэр бага, дэд бүтэц муу хөгжсөн, амралтын газрууд нь ил жорлонтой зэрэг том зүйл ярихын өмнө наад захын хэд хэдэн жижиг асуудлыг шийдвэрлэвэл жуулчдын тоо +8% биш дор хаяж жилд +20% өсөх боломж байна.

Жуулчдыг аюулгүй орчинд оройн цагаар явах боломжийг хангах

Аялал жуулчлалын компаниудын УБ хот дахь аяллын хөтөлбөрт Сүхбаатарын талбай, Гандан тэгчилэн хийд, Зайсан толгой, Богдын музей, Түүхийн музей зэрэг тоотой хэдэн газрын нэр байх бөгөөд өдрийн хоол болон оройн зоогийг энэ их авто машины түгжрээ дунд тал тал тийш нь жуулчдаа авч явдаг. Мөн оройн цагаар жуулчид бие даан хотын гудмаар алхах нь эрсдэлтэй бөгөөд дийлэнх тохиолдолд жуулчны компаниуд нэгдсэн журмаар авч явах нь элбэг байна.

Тэгвэл Монголд анх удаа хувийн хэвшил өөрийн зардлаар жилийн 4 улиралд ажиллах давуу талтай “Smile Street” төслийг энэ намар хэрэгжүүлж, ажиллаж эхэлнэ.

Тус төсөл хэрэгжсэнээр аялал жуулчлалын компаниуд хотын төвд түгжирч цаг алдалгүй Smile Street гудамжинд өөрсдийн жуулчдыг авчирч, гудамд байрлах 10-12 төрлийн ресторанаас сонгон үйлчлүүлэх боломжтой. Мөн оройн цагаар болох аливаа арга хэмжээнд жуулчдыг аюулгүй орчинд байх нөхцөлийг нь бүрдүүлэх юм.

Мишээл групп ХХК 3 жилийн хугацаатай цогцолборын хэмжээний томоохон төслүүд хэрэгжүүлж байгаагийн эхний төсөл энэхүү Smile Street төсөл юм.

Төсөл нь үндсэн 3 зорилготой. Үүнд:

  1. Амралтын өдөр бүр Food festival зохион байгуулна

Бямба, Ням гараг бүр тус гудмын голоор 20 гаруй аж ахуйн нэгжийн хоолны наадам болох бөгөөд гэр бүлээрээ ирж олон улсын олон төрлийн хоолноос амтархан зооглох боломжийг УБ хотын иргэддээ өгнө. Гудмын зүүн талд Энэтхэг, Солонгос, Хятад, Япон, Орос, Европ зэрэг нийгэмд танигдсан 10-12 томоохон ресторанууд байрласан байна.

  1. Аялал жуулчлалд өөрсдийн хувь нэмрээ оруулах

Одоогоор Монголд ирсэн жуулчид үдээс хойш болон оройн цагаар аюулгүй орчинд хоол идэх боломжгүй байна. Тэгвэл бид өөрийн хамгаалалтын алба болон ХУД-ийн цагдаагийн байгууллагатай хамтран Smile Street-н үүдэнд цагдаагийн байгууллагыг байрлуулж хэв журмыг сахиулах боломжтой орчинд жуулчдыг дээр дурдсан Монголын 10-12 томоохон ресторанаар сонгон үйлчлүүлэх, цаашлаад Smile Street-д болж байгаа томоохон тоглолт арга хэмжээг аюулгүй орчинд үзэх боломжийг хангах юм.

  1. Монгол залуусыг зөв боловсон байдлаар цагаа өнгөрүүлэхэд сургах

Өнөөгийн залуус ямарваа нэгэн арга хэмжээ эсвэл найз нөхдийн төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар архи согтууруулах ундааг өндөр хэмжээгээр хэрэглэж өөрт болон бусдад аюултай нөхцөл байдлыг бий болгож байна. Тэгвэл бид энэхүү төслөөр дамжуулж залуусыг зөв боловсон байдлаар цагийг өнгөрүүлэх боломжийг бий болгох юм.

Smile Street гудамжны хувьд жилийн 4 улиралд УБ хотын иргэдэд үйлчлэх боломжтой бөгөөд Монголын томоохон 10-12 төрлийн ресторан, пабуудыг нэг эгнээнд төвлөрүүлснээр олон төрлийн хоолны сонголтыг санал болгоно. Мөн гудамд тусгай тоглолтын тайз дээр томоохон шоу арга хэмжээг тогтмол хийхээс гадна гудамжны баруун талд 2 төрлийн караоке, 1 амьд хөгжмийн клуб, 1 боулинг төв, 1 Stand Up Comedy клуб зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа нэг гудамд төвлөрнө.

Гол онцлог нь тус гудамж өөрийн үнэ цэнэтэй байх бөгөөд тодорхой өдрүүдэд оройн цагаар бага хэмжээний төлбөртэй байх юм. Мөн согтолтын зэрэг өндөртэй хүнийг тус үйлчилгээнд оруулахгүй ба гудмаас гарч ирж байгаа хүмүүсийг манай хамгаалалтын албаныхан мэргэжлийн такси үйлчилгээний машинд суулгах үйлчилгээг хийнэ.

“Smile Street” өвлийн 4 улиралд ажиллана

Төсөл хэрэгжих газрын дээврийг орчин үеийн дэвшилтэт технологиор дээвэрлэж, хойд болон урд хэсгийг шилэн фасадаар битүүлж, халуун, хүйтэн агааржуулалтын хоолойг байрлуулснаар өвөл нь дулаахан, зун нь сэрүүхэн байх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн тус гудам руу орох хэсэгт лобби байрлах бөгөөд зүүн талд нь 450 хүний хувцасны шүүгээ /locker/ баруун талд нь эвэнт хийх талбайг төлөвлөсөн байгаа.

Танд баярлалаа, танай хамт олонд амжилт хүсье

“Мишээл групп” ХХК төслийн багтай холбогдох:

Утас: 8806-5991, 9099-5533

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-03-19 106.130.121.208

juulchid.n mash chuhal shaardlagatai zuils gevel mash tseverhen unegui ariun tseveriin eree jorlon ... tseverhen beldej bgaag haruulsan une hyamdhan amttai hool ...bairlah bair ni jijig ch bai hamaagui tseverhen unergui uneheer sain tseverledeg baih naad zahiin shaardlaga.d ...daraa ni uzeher ym tuhain ulsiin sonirholtoii ontslog zuilsiig harna

Avatar

Зочин 2019-03-19 64.119.18.214

Шаа шаа Viva city,Гэрэлт гудамж 2н эрлийз золбин юм болох биз.Эхэндээ гайгүй ч хүн нь багтаж шингэхгүй дараа нь зүгээр архичин бацаанууд янхан охидын цугласан газар болно

Avatar

Зочин 2019-03-19 103.57.93.13

Bituu vokzaliig juilchid taashaadag

Avatar

Оч 2019-03-19 182.160.35.213

Үүнд төрийн тууштай бодлого хэрэгтэй.Дэд бүтэц,соёлтой,аюлгүй замын хөдөлгөөн,ёр нь Монголд хувийн соёл,хүмүүсийн харилцаан дээр маш их анхаарах хэрэгтэй.Монголд ирж байгаа ихэнх жуулчид Монгол наадам үзэх гэж ирдэг юм байна лээ.Хотоос гараад миний Монгол гоё байгалтай.Үзэх газар ихтэй.Дэлхийд байдаг ганц Монгол наадмаар жуулчидаа татах ёстой.

Avatar

шинэчлэ 2019-03-19 103.229.120.190

манайд үзэх бүх юм хятадад бий.манайхаас сая дахин их юм бий.тиймээс жуулчид хчтадруу очдог.яагаад гэвэл аюулгүй.жуулчинруу агсан тавихгүй.ѳлѳн нүдэлж юмыг хулгайлахгүй.учир нь тѳр нь үүнийг дэмжихгүй.цагдаа нь маш их туслана.манайд хэн нь тѳртэйгээ нийлж сэгсэрнэ..манайд жуулчин жил ирэх бзр багасаж бгаа..барилга дээр хараар ажилагсад \nѳрѳѳ нэхэх гэж ѳвѳрмонголчууд буриадыг тоолдог. боажя үнэхээр юуч хийхээ ч мэддэгүй..хэдэн гэр барьсан бууз цуйвантай хѳдѳѳний ѳлѳнтсэн айдуудыг жуулчин хүлээ

Avatar

пщщ 2019-03-19 202.126.89.124

юу узэх гэж умхий самхай, тоос шороо, утаа руу ирэх вэ?

Avatar

Зочин 2019-03-19 192.162.242.220

ЖОРЛОН.. МОДОН ЖОРЛОН, ШЭЭССТЭЙ ГАНДАН,..ЮУ ҮЗЭХҮҮ.ХООЛ МУУ ЯДУУ .. АРХИЧИН,ЯНХАНН..ЯАР ГЭЖ ИРЭХҮ

Avatar

Хордлого 2019-03-19 49.0.212.192

Ард олон нь зах зээлийн нийгэмд чинь амьдарч чадахгүй юм байна, буцаад социализмдаа орж Оросуудын зээл тусламжаар амьдарсан нь дээр гэж үзэж байхад хэн тийм газарт жуулчилж ирэх вэ дээ

Avatar

Зочин 2019-03-19 202.126.89.232

НУС , ЦЭР , БААС , ШЭЭС , ХОГ , НОВШИНДОО ДАРАГДСАН ГАЗАРТ ХОЁР ДАХЬ УДААГАА ЖУУЛЧИН ИРЭХГҮЙ !!! ЯМАР Ч СОЁЛ АЛГА !!! МОНГОЛ МООДНООС ГАРСАН ШҮҮ !!!

Avatar

ok 2019-03-19 64.119.24.68

уул нь санаснаар болдог бол , монгол улсаа 100% эко улс болгоод, тансаг зэрэглэлээр жуулчид авах хэрэгтэй шдээ, тэртээ тэргүй УБыгээ гоё болгоод, онгоцуудаа шинэ болгоод, бүх буудлууддаа одтой болгоод, хүмүүсээ сайхан усанд оруулж угаагаад, жаахан соёл заагаад, монгол улс тэр аяаагаа тансаг зэрэглэлийн болоход сэтгэл байхад болмоор л санагдах юм: уул нь хөрс нь байгаа юм шдээ, Чингис хаан шиг томоор сэтгэдэг хүн төрөхгүй юмадаа, энэ маргаашаа харсан, эрчүүд нь ядаж байхад , архичин , банзал гэж

Avatar

Зочин 2019-03-19 78.187.120.177

Монголд 500 мянган жуулчин ирсэн гэдэг үндэслэлгүй тоо шүү дээ, хаанаас хэн ийм статистик гаргаад байна вэ, сайн д аа л 150 мянга ирж байгаа шүү дээ, ийм албан ёсны статистикээ судлаад дараа нь шинжилгээгээ хиймээр юм.

Avatar

Zochin 2019-03-19 112.72.11.109

1212.mn der l bdiishd. Undesnii statistic medee l bna

Avatar

би 2019-03-19 202.21.127.170

энэ нийтлэлээр ярилцлага авсан сэтгүүлчээ та хэнтэй ярилцаад байгаа энэ будхүү ажил албан тушаал байна уу

Avatar

Би 2019-03-19 202.126.89.15

ВИЗНИЙ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДСАН, МОНГОЛЫН НИСЛЭГ ТЭНГЭРТ ХАДСАН. ЖУУЛЧИН Ч ГЭСЭН МӨНГӨӨ ХЭМНЭЖ АЯЛАДАГ ШҮҮ ДЭЭ. ЭИНИЙГЭЭ АНХААРААРАЙ ТӨР УЛС МИНЬ. ХЭМНЭСЭН МӨНГӨӨРӨӨ ИРЭЭД САЙХАН ХООЛ ИДЭГ Л ДЭЭ ЯДАЖ.

Avatar

хачин балай гар даа 2019-03-19 51.75.253.147

удирдлагад нь ажиллаж байсан хүмүүстээ их зэрлэг дээрэлхүү харьцдаг харьцаа соёл гэж байхгүй. ямар удирдах чадваргүй их гар байгаа юм даа. энэ гартай санаа нийлж ажиллах хүн ховор их амиа хичээсэн хүн муутай залуу.

Avatar

Xaxa 2019-03-19 112.72.11.109

Ajla hj chadahgui ajlasa halagdsan humuus l neree nuuj ingj bichdimda xaxa

Avatar

Зочин 2019-03-19 66.181.160.55

чи бараг тэр будхүүн юм бишүү хачин балай царайтай ац чинь хаа газар нэг ийх цээжээ дэлдсэн бааснууд байдаг шүү

Avatar

zochin 2019-03-19 103.14.36.226

ene unen shu, gadnaas humuus avchirhaar ayultai bdag, iim hamgaalaltin albatai bol gadnii humuust ayulgui saihan yum

Avatar

bas neg tosol nertei vlger l biz.. 2019-03-19 139.5.218.181

haan baiguulah yum be.. gazar bol ulaanbaatard odoo hobor sh dee. deer ni haan ulaanbaatar oroi vdesh hoolohod ayultai gej hudalaa buraad bna.. hen tegej bna. bas neg hudalaa tosol nertei vlger biz..

Avatar

Зочин 2019-03-19 66.181.176.34

аялал жуулчлалын гол бусиин нэг орхоны хондии,гэтэл бодлоггуй тор засагиин гайгаар суулиин арав гаран жил орхон голыг шавраа урсгаж,хун малын ундны усгуй болгож байгаа

Avatar

Ж.ЭРДЭМ 2019-03-19 66.181.168.199

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЯРИХААР ТООНЫ ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨХ ЮМ. ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЭЦ, ЛОЖИСТИКОО ЯАЖ САЙЖРУУЛАХАА ЭХЛЭЭД БОД. ЖИШЭЭ НЬ УЛААГЧНЫ ХАР НУУР ЯВАХ ЗАМД ЗАВХАНЫ ТОСОНЦЭНГЭЛ ХОТОД БИЕ ЗАСЧ ХҮНДРЭХ ГЭЭД ЖОРЛОН ОЛООГҮЙ. ТЭГЭЭД ТҮҮГЭЭР ЯВЖ БУЙ ХҮМҮҮС БҮГД ТОСОНЦЭНГЭЛИЙН ЗҮҮН ТАЛ ГАДАА БИЕ ЗАСЧ ТЭР ХАВЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ ЗАДГАЙ ЖОРЛОН БОЛСОН БАЙСАН. ИЙМ Л БАЙНА ДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж