Ц.Будхүү: Монголд ирэх жуулчдын тоо өсөхгүй байгаа НЭГ шалтгаан

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

Ц.Будхүү: Монголд ирэх жуулчдын тоо өсөхгүй байгаа НЭГ шалтгаан

Ц.Будхүү: Монголд ирэх жуулчдын тоо өсөхгүй байгаа НЭГ шалтгаан

Монгол улсад ирж байгаа жуулчдын тоо хангалттай өсөхгүй байгаа бөгөөд 2015 онд 386,000 /өмнөх онтой нь харьцуулахад -1.5% бууралт/ жуулчин, 2016 онд 404,000 /өмнөх онтой нь харьцуулахад +5% өсөлт/ жуулчин, 2017 онд 469,000 /өмнөх онтой нь харьцуулахад +16% өсөлт/ жуулчин, 2018 онд 529,000 /өмнөх онтой нь харьцуулахад +13% өсөлт/ жуулчин тус тус иржээ. Сүүлийн 4 жилийн дундаж өсөлт ердөө +8% байгаа нь хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй.

Үзэж харах зүйл багатай, түүхийн дурсгалт ховор байгалийн үзвэр бага, дэд бүтэц муу хөгжсөн, амралтын газрууд нь ил жорлонтой зэрэг том зүйл ярихын өмнө наад захын хэд хэдэн жижиг асуудлыг шийдвэрлэвэл жуулчдын тоо +8% биш дор хаяж жилд +20% өсөх боломж байна.

Жуулчдыг аюулгүй орчинд оройн цагаар явах боломжийг хангах

Аялал жуулчлалын компаниудын УБ хот дахь аяллын хөтөлбөрт Сүхбаатарын талбай, Гандан тэгчилэн хийд, Зайсан толгой, Богдын музей, Түүхийн музей зэрэг тоотой хэдэн газрын нэр байх бөгөөд өдрийн хоол болон оройн зоогийг энэ их авто машины түгжрээ дунд тал тал тийш нь жуулчдаа авч явдаг. Мөн оройн цагаар жуулчид бие даан хотын гудмаар алхах нь эрсдэлтэй бөгөөд дийлэнх тохиолдолд жуулчны компаниуд нэгдсэн журмаар авч явах нь элбэг байна.

Тэгвэл Монголд анх удаа хувийн хэвшил өөрийн зардлаар жилийн 4 улиралд ажиллах давуу талтай “Smile Street” төслийг энэ намар хэрэгжүүлж, ажиллаж эхэлнэ.

Тус төсөл хэрэгжсэнээр аялал жуулчлалын компаниуд хотын төвд түгжирч цаг алдалгүй Smile Street гудамжинд өөрсдийн жуулчдыг авчирч, гудамд байрлах 10-12 төрлийн ресторанаас сонгон үйлчлүүлэх боломжтой. Мөн оройн цагаар болох аливаа арга хэмжээнд жуулчдыг аюулгүй орчинд байх нөхцөлийг нь бүрдүүлэх юм.

Мишээл групп ХХК 3 жилийн хугацаатай цогцолборын хэмжээний томоохон төслүүд хэрэгжүүлж байгаагийн эхний төсөл энэхүү Smile Street төсөл юм.

Төсөл нь үндсэн 3 зорилготой. Үүнд:

  1. Амралтын өдөр бүр Food festival зохион байгуулна

Бямба, Ням гараг бүр тус гудмын голоор 20 гаруй аж ахуйн нэгжийн хоолны наадам болох бөгөөд гэр бүлээрээ ирж олон улсын олон төрлийн хоолноос амтархан зооглох боломжийг УБ хотын иргэддээ өгнө. Гудмын зүүн талд Энэтхэг, Солонгос, Хятад, Япон, Орос, Европ зэрэг нийгэмд танигдсан 10-12 томоохон ресторанууд байрласан байна.

  1. Аялал жуулчлалд өөрсдийн хувь нэмрээ оруулах

Одоогоор Монголд ирсэн жуулчид үдээс хойш болон оройн цагаар аюулгүй орчинд хоол идэх боломжгүй байна. Тэгвэл бид өөрийн хамгаалалтын алба болон ХУД-ийн цагдаагийн байгууллагатай хамтран Smile Street-н үүдэнд цагдаагийн байгууллагыг байрлуулж хэв журмыг сахиулах боломжтой орчинд жуулчдыг дээр дурдсан Монголын 10-12 томоохон ресторанаар сонгон үйлчлүүлэх, цаашлаад Smile Street-д болж байгаа томоохон тоглолт арга хэмжээг аюулгүй орчинд үзэх боломжийг хангах юм.

  1. Монгол залуусыг зөв боловсон байдлаар цагаа өнгөрүүлэхэд сургах

Өнөөгийн залуус ямарваа нэгэн арга хэмжээ эсвэл найз нөхдийн төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар архи согтууруулах ундааг өндөр хэмжээгээр хэрэглэж өөрт болон бусдад аюултай нөхцөл байдлыг бий болгож байна. Тэгвэл бид энэхүү төслөөр дамжуулж залуусыг зөв боловсон байдлаар цагийг өнгөрүүлэх боломжийг бий болгох юм.

Smile Street гудамжны хувьд жилийн 4 улиралд УБ хотын иргэдэд үйлчлэх боломжтой бөгөөд Монголын томоохон 10-12 төрлийн ресторан, пабуудыг нэг эгнээнд төвлөрүүлснээр олон төрлийн хоолны сонголтыг санал болгоно. Мөн гудамд тусгай тоглолтын тайз дээр томоохон шоу арга хэмжээг тогтмол хийхээс гадна гудамжны баруун талд 2 төрлийн караоке, 1 амьд хөгжмийн клуб, 1 боулинг төв, 1 Stand Up Comedy клуб зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа нэг гудамд төвлөрнө.

Гол онцлог нь тус гудамж өөрийн үнэ цэнэтэй байх бөгөөд тодорхой өдрүүдэд оройн цагаар бага хэмжээний төлбөртэй байх юм. Мөн согтолтын зэрэг өндөртэй хүнийг тус үйлчилгээнд оруулахгүй ба гудмаас гарч ирж байгаа хүмүүсийг манай хамгаалалтын албаныхан мэргэжлийн такси үйлчилгээний машинд суулгах үйлчилгээг хийнэ.

“Smile Street” өвлийн 4 улиралд ажиллана

Төсөл хэрэгжих газрын дээврийг орчин үеийн дэвшилтэт технологиор дээвэрлэж, хойд болон урд хэсгийг шилэн фасадаар битүүлж, халуун, хүйтэн агааржуулалтын хоолойг байрлуулснаар өвөл нь дулаахан, зун нь сэрүүхэн байх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн тус гудам руу орох хэсэгт лобби байрлах бөгөөд зүүн талд нь 450 хүний хувцасны шүүгээ /locker/ баруун талд нь эвэнт хийх талбайг төлөвлөсөн байгаа.

Танд баярлалаа, танай хамт олонд амжилт хүсье

“Мишээл групп” ХХК төслийн багтай холбогдох:

Утас: 8806-5991, 9099-5533

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж