Цаг агаар ирэх долоо хоногт

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

Цаг агаар ирэх долоо хоногт

Энэ сарын 19, 20-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 21, 22-нд зарим  газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ирэх долоо хоногийн ихэнх хугацаанд халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байх аж. Мөн энэ сарын 20-нд ихэнх нутгаар 40 хүртэл хэм халах бөгөөд хэт халалт, ууршилтын нөлөөгөөр түр зуурын аадар бороо орох, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаас эх авсан голуудын усны түвшин олон жилийн дундаж хэмжээг болон үерийн төвшинг даван үерлэж байгаа бөгөөд ойрын хоногуудад халалтын улмаас аадар бороо мөндөр орж болзошгүй тул малчид болон нийт ард иргэдийг амралт, аялал, зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа гэнэтийн үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж