“Химийг хэн сайн мэдэх вэ? тэмцээн амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

“Химийг хэн сайн мэдэх вэ? тэмцээн амжилттай боллоо

Монгол Улсын Их Сургуулийн Химийн тэнхимээс санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Химийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээн 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр амжилттай боллоо. Тэмцээнд химийн чиглэлээр сургалт, судалгааны ажил явуулдаг гурван их, дээд сургууль (МУИС, Монгол-Германы Хамтарсан Ашигт  Малтмал, Технологийн Их Сургууль (МГТИС), Шинэ-Монгол Технологийн Дээд сургууль (ШМТДС))-ийн нийт таван баг (МУИС-ийн  “proNUM”, “TeAcHer” баг, МГТИС-ийн “Альфа” баг, ШМТДС-ийн “Lumos” баг, Шинэ монгол Коосен коллежийн “Brilliance” баг) оролцож, дахин ашиглагддаг эко батерей бүтээх гэрийн даалгаврын гүйцэтгэл, хийсэн бүтээлээ танилцуулах, багуудын урлагийн мэндчилгээ, өгөгдсөн гэрийн даалгавартай холбоотой тухайлсан судалгаа хийх гэсэн гурван төрлөөр оюутан залуучууд авьяас чадвар, оюун билгээ уралдуулан шударга, ёс зүйтэй өрсөлдлөө.

Оюутнууд маань өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон батарейг өөрсдөө бүтээж үзсэнээрээ 1) бодит амьдралын туршлагад үндэслэн шинийг сурч мэдэх, 2) мэргэжлийн хичээлээр үзсэн мэдлэг ойлголтоо өргөжүүлж цааш үргэлжлүүлэн суралцах хэрэгцээ шаардлагыг мэдрэх, 3) аливаа бүтээл, бүтээгдэхүүнийг бий болгоход цаг хугацаа их зарцуулж, төсөөлөөгүй бэрхшээл сорилтуудыг даван туулах, асуудлыг шийдэх зэрэг олон зүйлийг мэдэрч ухаарч ойлгоход түлхэц болох юм.

Химийн шинжлэх ухаанаар аялуулсан сонирхолтой тэмцээний ялагчаар МГТИС-ийн “Альфа” баг тодорч өргөмжлөл,  500.000 төгрөг, тэмцээний шилжин явах цомын эзэн боллоо. Энэхүү тэмцээнд оролцсоноор оюутнууд бие биеэсээ суралцах, багаар ажиллах, шинийг санаачлах чадвар, бүтээлч болон шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлж, сурахад суралцаж, 21-р зууны мэргэжилтний шаардлагад нэг алхмаар ойртож байгаа гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж