Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА-н улирлын тоглолт өндөрлөхөд багуудад дунджаар 10 орчим тоглолт үлдээд байна. Одоогийн байдлаар Дорнод бүсээс Милоуки Бакс, Торонто Рэпторс, Филадельфиа76, Өрнөд бүсээс Голден Стэйт Уорриорс багууд плэй-оффын эрхээ аваад байгаа бол Чикаго Буллс, Кливлэнд Кавальерс, Нью-Йорк Никс, Финикс Санс багууд плэй-оффт орох боломжгүй болоод байгаа.
Өчигдөр Филадельфиа76 баг бүсээ тэргүүлэгч Милоуки Бакс багийн талбайд зочлон тоглож, 130:125 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авснаар плэй-оффын эрхээ авсан байна. Дорнодын хоёр шилдэг багийн тоглолт тун сонирхолтой болж талбайн эзэн Милоуки Бакс багийн лидер Я.Антэтокунмпо 52 оноо авч, карьерынхаа хамгийн дээд оноо авсан. Гэвч тэдний өрсөлдөгч Филадельфиа76 баг хожил байгуулсан бөгөөд Ж.Эмбийд 40 оноо, 15 самбар, Ж.Батлер 27 оноо, Жей.Жей.Редик 19 оноо, Т.Харрис 12 оноо авч багаа хожил байгуулахад тус хүргэсэн байна. Тус тоглолтод хожил байгуулсан Филадельфиа76 плэй-оффын эрхээ авсан дөрөв дэх баг болжээ.
Б.БЯМБАБАЯР