Цаг агаарын таагүй байдлын улмаас өчигдөр хойшлогдсон зарим нислэг хэвийн үргэлжилж байна. Тодруулбал, “МИАТ” компанийн Хонг Конг -УБ Сөүл-УБ, Токио-УБ чиглэлийн нислэг өнөөдөр /2019.03.19/товлогдсон цагтаа хөөрчээ. Хонг Конг – Улаанбаатар чиглэлийн нислэг өглөө 09.00 цагт хөөрсөн бол Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг өнөө өглөө 07.30 цагт хөөрчээ. Мөн “Кореан-Айр” компанийн Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Сөүл болон бүх чиглэлийн нислэг одоогоор хэвийн үргэлжилж байгаа бөгөөд цаг агаарын улмаас саатаагүй гэж мэдээлэв.
Харин “Туркиш-Эйрлайнс” компани өнөөдөр нислэггүй, өчигдөр хойшлох магадлалтай байсан Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэг товлосон цагтаа хөөрч, өнөө өглөө 06.30 цагт газарджээ.
Гэхдээ хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдлын үүднээс цаг агаарын таагүй нөхцөлд нислэг хойшилдог болохыг холбогдох албаны хүмүүс хэлж буй. Улаанбаатарт хойноосоо арын салхи ихтэй үед нислэг хөөрч, газардахыг Иргэний нисэхийн ерөнхий газрын нислэг зохицуулалтын төвөөс шийддэг байна.
Энэ долоо хоногт ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлж буй юм.
Холбоотой мэдээ