Boeing аюулгүй ажиллагааны мэдээллээ буруу мэдүүлж байсан гэв | News.MN

Boeing аюулгүй ажиллагааны мэдээллээ буруу мэдүүлж байсан гэв

Boeing аюулгүй ажиллагааны мэдээллээ буруу мэдүүлж байсан гэв

Boeing аюулгүй ажиллагааны мэдээллээ буруу мэдүүлж байсан гэв

Boeing компани, Холбооны Агаарын Тээврийн Захиргаа (FAA – Federal Aviation Administration) хоорондын харилцааг маш тодорхой харуулж өгсөн баримт бичгийн нэгийг Seattle Times дэлгэлээ. АНУ-ын зохицуулах байгууллага техникийн аюулгүйн үнэлгээний ихэнхийг Boeing-д итгэмжлэн хариуцуулсны хариуд нисэх онгоц үйлдвэрлэгч эрх баригчдад шилжүүлсэн анализ шинжилгээний баримт бичиг ноцтой “цоорхой”-той байсныг тус сонин мэдээлэв.

Сонины мэдээлэл нь техникийн үнэлгээтэй шууд холбоотой, уг ажлыг сайн мэддэг, эдүгээ Boeing-д ажиллаж байгаа болон ажиллаж байсан инженерүүдтэй хийсэн ярилцлагад тулгуурлажээ. Нэр усыг нь нууцлахыг хүссэн ярилцлага өгөгчид Этиопын осол болохоос бүр өмнө “цоорхой”-г мэдэж байснаа өгүүлцгээсэн юм.

FAA нисэх онгоцтой холбоотой техник өгөгдлийг шалгаж үзээд “гэрчилгээжүүлэх болон зохицуулалтын бүхий л шаардлагад нийцсэн дүгнэлт гаргасан”-ыг Boeing бямба гарагт тус сонинд тайлбарласан. Инженерүүдийн тайлбар “бодит байдлыг илт гуйвуулсан шинжтэй”-г Чикагод төвтэй ч арилжааны зориулалттай тийрэлтэт онгоцнуудаа Сиэттл орчмын үйлдвэрүүдэд угсардаг компани хариу мэдэгдэв.

Boeing-ын нислэгийн удирдлагын программ хангамжийн аюулгүйн анализ хийх систем аравдугаар сарын Lion Airын ослын шалтгаан байх сэжигтэй аж. Түүгээр ч когсохгүй Этиопын осолд мөн адил үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүйг инженерүүд Seattle Times-д өгүүлсэн юм. Нисгэгч хөндлөнгөөс оруулсан тохиргоог тооцож чадахгүй байгаа систем онгоцны хэвтээ тогтворжуулагчийг шумбах байрлалд “чангалж” өгдөг тухай сонинд бичжээ.

Boeing 737 Max-ыг бүтээх ажил өрсөлдөгч Airbus-ын А32neo онгоцныхоос есөн сараар хоцорч явсан-тай уялдан тус компанийн менежерүүд зохицуулах байгууллагыг шахан яаруулж байсныг FAA-гийн техникийн экспертүүд сонинд мэдээлэв. Техникийн аюулгүйн анализ шинжилгээгээр Boeing-ын MCAS (Maneuvering Characteristics Augmentation System) буюу маневрлах чадварын нэмэлт системийг “сүйрлийн” зэрэглэлээс нэг шат доогуур “аюултай” түвшинд ангилсныг Seattle Times-д бичжээ. Ийм үнэлгээтэй нөхцөлд хүртэл Boeing компани онгоцны жолоодлогыг цор ганц сенсор системээс орж ирдэг өгөгдөлд даатгаж орхисныг инженерүүд сонинд “уламжилсан” байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-03-19 202.21.124.19

Орчуулга тааруу, ойлгоход хүндрэлтэй юм. Хөөрөх үед онгоцны хошуу огцом дээш өлийж зөвшөөрөгдөх өнцгөөс хэтрэх үед далавчны дээгүүр болон доогуур урсаж буй агаарын урсгалын үүсгэж буй онгоцыг өргөх хүч алдагдан байхгүй болж онгоц унадаг. Boeing нь энэ аюулаас сэргийлэхийн тулд онгоцны хошуу хэтэрч өлиймөгц онгоцыг буцаан аюулгүй байрлалд оруулдаг MCAS гэдэг автомат систем B-737 MAX 8 загвартаа тавьсан ч энэ системээ баталгаатай болгоогүй, дутуу юм хийсэн бололтой тухай бичжээ.

Avatar

samar 2019-03-19 202.170.94.90

orchuulna gj aljee, eniig ZGM xevlej l bdag…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж