"Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

"Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

"Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвөөс "Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал" сэдэвт мэргэшүүлэх сургалт зохион байгуулагджээ. Энэ сургалтад Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 28 алба хаагч хамрагдсан байна.

Сургалтаар шинээр батлагдан хэрэгжиж буй “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, арга тактик, анхаарах асуудлын талаар алба хаагчдад практик, дадлага хосолсон хэлбэрээр олгосон юм.

Мөн үйл ажиллагаандаа хүний эрхийг хангах, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчил үйлдэгдэхээс  урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх дадал чадварыг олгож байгаагаараа онцлогтой.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж