А.Е Новожиловтын хэрэг шалгагдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

А.Е Новожиловтын хэрэг шалгагдаж байна

“Транс” банкны гүйцэтгэх захирал асан А.Е Новожилов албан тушаалаа урвуулан ашиглаж тус банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг барилгын засвар хийх нэрээр шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж буй. “Транс” банкинд хадгаламж эзэмшигч манай улсын иргэдийн мөнгийг ОХУ-ын нэгэн иргэнд ямар ч барьцаагүй зээл олгосон. Мөн “Илк”, “Говь Урал” зэрэг компани тус банкнаас зээл авсан боловч зээлийн хугацаа хэтэрсэн өнөөдрийг хүртэл зээлээ барагдуулаагүй болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. “Транс” банкны гүйцэтгэх захирал асан А.Е Новожиловд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж